Г.ХОНГОР: Үндсэн хуульд АГААРЫН ОРОН ЗАЙГАА өмчлөх асуудлыг тусгах шаардлагатай

Г.ХОНГОР: Үндсэн хуульд АГААРЫН ОРОН ЗАЙГАА өмчлөх асуудлыг тусгах шаардлагатай

   Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Хяналтын Зөвлөлийн гишүүн, эдийн засагч Г.Хонгортой ярилцлаа. 

1992 оны Үндсэн хуульд нэгэн ноцтой гэж хэлж болохоор үйл явдал болсон байдаг. Тэрийг хөндөхгүйгээр өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ач холбогдолтой болж чадахгүй. Гучхан жилийн өмнө болсон үйл явдлыг хэд нь санаж байгаа юм. Төрийн ой санамж бол чухал зүйл.

-Улс төрийн хийгээд нийгэм, эдийн засгийн хамгийн том хөндөгдөж байгаа сэдэв бол ҮХНӨ. Та ҮХНӨ-тэй холбогдуулж иргэний хувьд өөрийн байр сууриа илэрхийлээч?
-Монгол Улсын ҮХНӨ-ийн асуудлыг нийгэм даяараа хэлэлцэн шуугьж байна. Энэ асуудлыг бүрэн дүүрэн гүнзгий чанартай хэлэлцэж шийдвэрлэхийн тулд 1992 оны Үндсэн хуульд нэгэн ноцтой гэж хэлж болохоор үйл явдал болсон байдаг. Тэрийг хөндөхгүйгээр өнөөдрийн ҮХНӨ ач холбогдолтой болж чадахгүй. Тэр бол Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-р зүйлд “агаар мандал” гэсэн зүйл заалтыг орхигдуулсан. 

-6.2 дээр чинь газрын хэвлий, газрын тухай дурдсан байдаг байх аа?
-Тийм. 6.2-рт “Ой мод, ус, ан амьтан, байгаль, газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч” гээд заасан байдаг. Энэ дотор нэг чухал өмч хөрөнгийг орхигдуулсан. Тэр бол агаар мандал. Агаарын орон зай. Агаар мандал гэхээр тэр бүр хүн ойлгодоггүй. 

-Гарт баригддаггүй, нүдэнд үзэгддэггүй…?
-Яг тийм. Агаар мандал гэсэн зохицуулалт бүхий зүйл заалтыг 1992 оны Үндсэн хуульд орхигдуулаад, сөрөг үр дагавар нь хоёрхон жилийн дараа буюу 1994 онд Айбекс-Моламын гэсэн нэршилтэй хэрэг гарсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц дээр энэ хэргийг хянан шийдвэрлээд үүний үр дүнд нь тухайн үед П.Жасрайгийн Засгийн газар огцрох дээрээ хүртэл асуудал хурцадсан байдаг.

Үүнээс хойш бараг 28 жил өнгөрлөө. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй.

Агаарт ингээд дүүжлэгдээд л явж байна. Өнөөдрийн ҮХНӨ-ийг нэгэнт л хийх гэж байгаа тохиолдолд өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан, шийдвэрлээгүй асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой гэж би хувьдаа үзэж байна. Энэ бол нэг талаасаа Монгол Улсын тусгаар тогтнолын нэг үндсэн баталгаа болсон дархан хилийг баталгаажуулж байгаа явдал. 

-Хөрсөн дээр бол хилээ зааглаад шон босгоод дархан хилээ баталгаажуулдаг?
-Тусгаар тогтнолын нэг баталгаа бол улсын хил. Улсын хилийг бид нар нүдээрээ үзэж харж болдог газар шороогоор нь төсөөлж, ойлгодог. Гэтэл энэ дархан хил маань газар нутгаасаа гадна агаар мандалд үргэлжилж, хязгаарлагддаг юм байна л даа. 

-Агаарын хил гэж байгаа шүү дээ?
-Агаарын хил, орон зай, мандал. Ялангуяа шинжлэх ухаан, техник, технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед ач холбогдол нь улам их нэмэгдэж байна. Юу вэ гэвэл, агаарын орон зай гэдэг бол радио долгион давтамж, сансрын уудам орон зайн хил хязгаар.

Энэ бол ялангуяа манайх шиг өргөргөөрөө сунасан газар нутагтай Монгол Улсын хувьд нэн ач холбогдолтой.

Тэгээд энийг чинь 1994 онд харийн гүрний нэр бүхий Айбекс-Молам гэдэг консорциум компани Монгол Улсын агаарын орон зайг 90 жилийн хугацаатай өөрийнхөө эзэмшилд авах гэж байсан байгаа юм. Тэр хэрэг нь Үндсэн хуулийн Цэц дээр очиж шийдвэрлэгдэж, Монгол улс арай гэж агаарын орон зайгаа харийн нэг компанид өгчхөөгүй. 

-Санаархал байж. Агаарын орон зайг өмчилж болдог, эдийн засгийн эргэлтэд оруулж болдог, ач холбогдолтой гэдгийг 1992 онд хөндөж байжээ? 
-Тийм учраас тухайн үед яагаад Үндсэн хуульд ийм чухал өмч хөрөнгийг орхигдуулсан, ийм нэгэн төрлийн хулгай нүүрлэсэн юм бэ гэдэг зүй ёсны асуулт урган гарч ирж байна. Тэгэхдээ өнөөдөр энэ ҮХНӨ-ийг нэгэнт хөндөж байгаа энэ орон зай, цаг үед өнгөрсөн хугацааныхаа  алдааг залруулъя.

-Боломжтой юу? 
-Боломжтой байлгүй яах вэ. Одоогийн УИХ өнөөдрийн хулгайны асуудлыг өдөр бүр ярьж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийнхаа энэ алдааг засаж залруулах түүхэн хариуцлагатай үүрэг ноогдож байна. Тэгж гэмээнэ энэ УИХ өнөөдрийн нийгэмд нэр хүнд нь унасан байдлаа засаж залруулах түүхэн боломж ч гэж хэлж болохоор.

-Агаарын орон зайг өмчлөх тухай асуудлыг энэ олон жил хэн ч сөхөөгүй, маш олон жил явж ирсэн. Одоо ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмэх тухай асуудлыг хөндөж ярьж байгаагаас биш өөр бусад алдаа дутагдал гэсэн зүйлийг ярихгүй байна. Гол нь яагаад өнөөдрийг хүртэл хэн ч энэ талаар дуугарсангүй вэ? 

-ҮХНӨ-өөр эдийн засгийн агуулгатай нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд зайлшгүй тусгах шаардлагатай. Эдийн засгийн утга агуулга талаас нь харвал Монгол улс далай шиг асар их баялагтай. Энэ агуу их баялгийг ард түмэндээ хүртээмжтэй, бүх нийтэд хүртээхийн тулд Үндсэн хуульдаа холбогдох зүйл заалтыг нь нэг бүрчлэн ёсчлон, тунхаглан баталгаажуулах ёстой. Үүний хамгийн эхний шат нь энэхүү өвөрмөц өмч хөрөнгийг Үндсэн хуульд тусгаж баталгаажуулах талаар миний бие хөндөж байна.

Агаар мандал, түүний орон зай. Энэ агаар мандал 30 жилийн өмнө буюу картын бараатай, саванг хүртэл картаар олгодог байсан тэр цаг үед ямар ч ач холбогдолгүй байсан байж болох.

Харин дараагийн 30 жил гэхэд энэ агаар мандал чинь магадгүй эн тэргүүний чухал тийм сэдэв болохыг үгүйсгэхгүй.
Монголын хөх тэнгэр хэний эзэмшлийнх вэ! Монголынх мөн гэдгийг юугаар баталгаажуулах вэ? Эцэг хуульдаа тусгаагүй. Газар доор байгаа шавхагддаг баялгаа л тусгасан. Газрын хэвлий дэх баялаг, ой мод, ан амьтан, ус. Магадгүй хэдэн жилийн дараа харийн хүнд мөнгө төлдөг болохыг ч үгүйсгэхгүй. Агаарыг худалдаж авдаг уран зөгнөлт кино байдаг шүү дээ. Амаа цангах үед л худаг ухдаг энэхүү сэтгэлгээнээс ангижрах хэрэгтэй. Дараагийн 50-100 жилээр ирээдүйгээ хармаар байна. 

   Бид нар нүдэндээ үзэгддэг, гартаа баригддаг өмчийг өмч гэж үздэг бол нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах оюуны өмч, түүх соёл, дээд үеэс уламжлагдаж ирсэн байгаль цаг агаар, уур амьсгалаа өмч хэмээн үзэх учиртай. 

1994 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хоёрхон жилийн дараа л “ноцтой, хулгай дээрэм”-ийн шинжтэй үйлдэл хийгдсэн. Тэр үед Монголын заяа түшиж Үндсэн хуулийн Цэц сайн ажиллаж чадсан учраас бид нар агаарын орон зайтайгаа үлдсэн. 

Үндсэн хуулийн эдийн засгийн агуулгатай, ач холбогдолтой энэхүү зүйл заалтыг одоо бүх нийтээрээ хэлэлцээд нэн тэргүүнд Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй. Гишүүдийн тоог нэмэх, хасах гэдэг асуудал бол дараачийн асуудал. 
     Эх орныхоо баялгийг ард иргэддээ хүртээмжтэй хуваарилах асуудал нэн чухал байна. Тэр суурийг Үндсэн хуульдаа тусгахад бид нар нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарах нь дамжиггүй. Гэхдээ эхний алхмаа хийх хэрэгтэй. Энэ асуудлыг 2019 онд орон даяар өрнөсөн ҮХНӨ-ийн хэлэлцүүлгийн үеэр хөндөж байсан.

Тухайн үед “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс чухал санааг хөндлөө. Танд талархлаа” гэсэн утга бүхий албан бичиг ирүүлсэн байдаг. Миний бие энэхүү санааг өргөн олны сонорт дахин хүргэе.

Өнөөдөр төр, ард түмнийг төлөөлж байгаа эрхэм гишүүдэд энэ асуудлыг онцгойлон анхааралдаа авч Үндсэн хуульд тусгуулах талаар шийдвэртэй арга хэмжээг авч өгөх саналыг уламжилж байна. 

-Бид агаарын орон зайгаа өмчилж авахын тулд хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагатай юу?
-Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэн орж бүрэн эрхт гишүүнээр бүртгэгдсэн. Монгол улсын дархан хил, тусгаар тогтнол баталгаажсан. Тийм учраас туурга тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын хувьд дутуу байгаа зүйлээ, алдаагаа 30 жилийн дараа олж харчихаад түүнийгээ засъя, залруулъя л гэж байна. Үүнийгээ 3.4 сая иргэдийнхээ дунд бүх нийтээрээ хэлэлцээд “орхигдсон” өмчөө бүртгэж баталгаажуулъя. 

Манай улс олон улсын гэрээ эрх зүйн төвшинд өөрийнхөө улс орны язгуур эрх ашгийг, тусгаар тогтнолын баталгааг бүх төвшинд нь хангах ёстой. Хуурай газар нутгийн орон зайн хэмжээнд болон агаар мандал дээр ч тэр. 

-Үндсэн хуульд энэ өмчийг тусгаснаар иргэдэд үр өгөөж нь хэрхэн тусах вэ? Бид нар газрын хэвлийн баялгийн үр шимээ хүртэж чадахгүй л байна. Үндсэн хуульд тусгагдсан ч ялгаагүй. Үүнтэй адил хэн нэгний “идэш, хоол” болох эрсдэл юу?

-Үндсэн хуульд Баялгийн сангийн зохицуулалтыг сайтар тусгаж өгөх шаардлагатай. 3.4 сая иргэн идэвхтэй амьдралынхаа хугацаанд байгалийн баялгаас юу хүртэх ёстой юм, Монгол улсын иргэн ажиллаж, амьдарсныхаа төлөө  ямар үр шимийг хүртэх ёстой юм гэдгийг Үндсэн хуулийн зохицуулалтаар, эдийн засгийн утга агуулгатай зохицуулалтаас ихэд хамааралтай. Үндсэн хуульд ганцхан үг, өгүүлбэр ороход л бидний амьдралын чанар чансаа гарын алга урвуулж байгаатай адил өөрчлөгдөнө.

Агаар мандал, түүний орон зайг Үндсэн хуульд тусгаснаар тэрхүү агаар мандлаар зорчиж байгаа радио давтамж, агаарын хөлгүүд, сансар огторгуйн орон зайгаас олж болох аливаа орлого Үндэсний баялгийн санд төвлөрөх нөхцөл бүрдэнэ.

Эзэнгүй өмчийг бүх ард түмний мэдэлд шилжүүлэх явдал юм.  

-Та урьд өмнө огт хөндөгдөж байгаагүй, яригдаж байгаагүй сэдвийг хөндөж байна?
-Ой санамж тэр дундаа төрийн ой санамж маш чухал юм. Төрийн албан хаагчдын, төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдал алдагдсаны улмаас 30 жилийн өмнө болсон үйл явдлыг хэд нь санаж байгаа юм!  Одоо ингээд асуудлыг судлаад үзэхэд ямар чухал асуудал Үндсэн хуулийн хулгай явагдсан юм бэ! гэж халаглахаар.

Тэрхүү хулгайн үр дагавар хэрхэн илэрч буйг одоо л ойлгож хүлээн авах цаг нь гэж үзэж байна.

   Энэ мэдээллийг ард түмэнтэйгээ хуваалцаж, нийт ард иргэдийнхээ сонорт хүргэж байна. УИХ-ын гишүүд улс, эх орныхоо эрх ашигт нийцсэн бодлого үйл ажиллагааг явуулж, арга хэмжээг авч Үндсэн хуульд гар хүрээсэй билээ гэж ихэд хүсдэг дээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

    Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна