Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогод АУДИТ хийнэ

Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогод АУДИТ хийнэ

Үндэсний аудитын газар нь энэ жил “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө ямар байна вэ” гэдгийг тодорхойлох зорилгоор гүйцэтгэлийн аудит хийхээр болж, өнөөдөр /2023.06.06/ холбогдох албаны хүмүүсийг оролцуулсан уулзалт хийлээ.

       Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээгээр Шинжлэх ухааны академийн харьяа 16 хүрээлэн, төрийн өмчит их, дээд сургуулийн харьяанд байгаа судалгаа шинжилгээний хүрээлэнг оруулбал нийтдээ 70 гаруй хүрээлэн бий.  

"Сүүлийн 16 жилийн хугацаанд төрөөс дээрх хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын боловсруулсан 4000 орчим судалгаанд 180 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг. Гэвч Монгол Улсын хөгжилд тэр тусмаа хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг дээшлүүлэх чиглэлд хийсэн ТЭЗҮ, инноваци, судалгаа, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах механизм байдаггүй нь сул тал болсоор иржээ" гэдгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж байв.

Тиймээс тус салбарт хийх гүйцэтгэлийн аудит нь оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж чаадхгүй байгаа гол шалтгаан юу вэ гэдгийг тодорхойлж, зөвлөмж өгөхөөрөө чухал ач холбогдолтой юм.

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд:

-Үндэсний аудитын газраас жил бүр нэн чухал шаардлагатай салбаруудын бодлогын хэрэгжилт үр дүн ямар байна вэ гэдгийг тодруулах зорилгоор тодорхой салбар сонгож, аудит хийдэг. Энэ удаад шинжлэх ухаан, технологийн салбарыг сонгож аудит хийнэ. Аудитаар тус салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын төлөвлөлт нь хэр зөв, оновчтой явж байгаа юм, хэрэгжилт нь ямар төвшинд байна, бодлого нь зөв ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа юм уу. Эсвэл хэрэгжүүлээд гаргасан үр дүн болох оюуны бүтээлийг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа юм уу энэ дээр ямар асуудал байна вэ гэдгийг тодорхойлох зорилготой. Уг салбарт улсын төсвөөс хийж байгаа хөрөнгө оруулалтыг бусад улсынхтай харьцуулахад хангалттай төвшинд биш байна.  Нөгөө талаасаа шинжлэх ухааны үндэстэй шийдвэр гаргалт хангалтгүй төвшинд байна. Иймээс эдгээрийг сайжруулахын тулд тогтолцоог нь сайжруулах ёстой юм уу, бүтэц зохион байгуулалт чиг гүүргийг нь сайжруулах ёстой юм уу гэдгийг илрүүлж, зөвлөмж гарган, шийдвэр гаргах төвшний байгууллагад танилцуулах зорилгоор аудит хийхээр сонгосон юм.

Боловсрол шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох:

-Гүйцэтгэлийн аудит нь тухайн салбарын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, зохион байгуулалтын хувьд, тогтолцооны хувьд, эрх зүйн орчин, санхүүжилт гээд бүх зүйл дээр сайжруулах зорилгоор зөвлөмж өгдөг. Тийм учраас шинжлэх ухаан технологийн салбарынхан бол энэ үйл ажиллагаан дээрээ талархалтай хандаж, илүү нээлттэй хамтарч ажиллах сонирхолтой байна.

Шинжлэх ухаан технологийн салбар бол өнөөдрийн нөөц бололцоо, санхүү, хүний нөөцийн хувьд чамлахааргүй сайн үр дүнтэй ажиллаж байгаа. Гэхдээ энэ салбараа илүү хөгжлийг түүчээлээгч гол салбар болгохын тулд илүү оролцоог хангаж, хувийн хэвшилтэй, мөн тогтолцооны хувьд илүү сайн зохион байгуулалт харж ажиллах шаардлагатай байгаа. Дээр нь санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгох, хамтын ажиллагааны бүх хэлбэрүүдийг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг сайжруулах шаардлага байгаа. Тэрэн дээрээ Үндэсний аудитын газартай Боловсрол, шинжлэх ухааны яам хамтарч ажиллаж, илүү шийдлийг эрэлхийлж ажиллана л гэж бодож байна гэлээ.

Сануулахад, Үндэсний аудитын газар нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны 9 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны А/04 тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын 2023 оны гүйцэтгэх аудитын сэдэв”-ийн дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө” гүйцэтгэлийн аудитыг эхлүүлэхээр болж буй аж.

Үндэсний аудитын газарт болсон энэхүү аудитын нээлтийн уулзалтад тус газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын Аудитын менежер Б.Долгорсүрэн болон аудитын багийн аудиторууд оролцов. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Боловсрол шинжлэх ухааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны академи зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ц.Даваасүрэн: Өнөөдөр ч бүтээн байгуулалтын "буухиа" үргэлжилж байна

    Ц.Даваасүрэн: Өнөөдөр ч бүтээн байгуулалтын "буухиа" үргэлжилж байна