Чуулга уулзалт бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг эрдэмтэн судлаачид, оюутнуудтай хамтран хэлэлцэж буйгаар онцлог

Чуулга уулзалт бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг эрдэмтэн судлаачид, оюутнуудтай хамтран хэлэлцэж буйгаар онцлог

Улаанбаатар хотноо маргааш эхлэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын талаар Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.12) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ жилийн чуулга уулзалтаар “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” гэсэн сэдвийн хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа мэдээллийнхээ эхэнд дурдаад, Монгол Улс НҮБ-ын өмнө Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өндөр зорилт тавин ажиллаж байгааг онцлов. Тогтвортой хөгжлийн эрэлхийлж байгаа улс орон бүр жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудалд заавал ахиц дэвшил гаргах ёстой, учир нь орчин цагт хөгжил дэвшлийг хүний хөгжлөөр буюу ард иргэд нь хэр эрүүл, боловсролтой, хүүхэд, залуус нь хэр ёс зүй, төлөвшилтэй, өрсөлдөх чадвартай байна гэдгээр хэмждэг болсон тул эмэгтэйчүүдийн, ээжүүдийн оролцоо туйлын чухал хэмээн тэрбээр тэмдэглээд чуулга уулзалтад оролцож өндөр, дээд хэмжээний зочид, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг дурдлаа.

Чуулга уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Гы Мун, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг хэлт улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын зэрэг нийт 10 орны 52 нэр хүндтэй төлөөлөгч хүрэлцэн ирэх ажээ.

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, өнгөрсөн онд БНСУ-д уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчны тогтвортой байдлын сэдвээр болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хамт үндсэн илтгэгчээр оролцохдоо ирэх жилийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санаачилга гаргасан тухай танилцуулж, КОВИД-19 цар тахлын дараа дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг хэрэг зөрчил, хүчирхийлэл нэмэгдэж, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад тулгамдсан асуудал болж байгаа тул Улаанбаатарын чуулга уулзалт Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад ихээхэн чухал болохыг дурдав.

Чуулга уулзалтад эрдэмтэн судлаач нар, их, дээд сургуулийн оюутнууд оролцож, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг Монгол Улсын эрдэмтэн судлаач нар, оюутнуудтай хамтран хэлэлцэж байгаагаараа онцлог болохыг тэрбээр чухалчлаад, эдүгээ хөгжлийн бүхий л асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаатайгаар авч үздэг болсон хэдий ч сүүлийн жилүүдэд дэлхий дахиныг хамарсан цар тахал болон геополикийн хүндрэлтэй асуудлуудаас болоод хэрэгжилт нэлээд удааширч, хойшилж байгаа нь Монгол Улсын хувьд ч анхаарал хандуулах шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байна гэсэн юм.

Хэвлэлийн бага хуралд Улсын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж оролцож, чуулга уулзалтын хүрээнд “Алтай судлал”-ын асуудлаар эрдэм шинжилгээний хуралдаан, яриа хэлэлцээ өрнүүлэхээр төлөвлөж буйг товч танилцуулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ

    НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ