Г.Занданшатар: Алтай судлалын институц байгуулах санаачилга гаргасныг талархан дэмжиж байна

Г.Занданшатар: Алтай судлалын институц байгуулах санаачилга гаргасныг талархан дэмжиж байна

Төрийн ордонд болж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын “Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хуралдааны нэгдүгээр хэсэг өндөрлөж, хоёрдугаар хэсгийн хуралдаан үргэлжилж байна.

Салбар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Номхон Далайгаас Дунай мөрнийг хүртэлх асар уудам нутагт өнө эртнээс нүүдэлчид хэл, түүх, соёлын улбаагаа үлдээснийг Хүннүгийн үеэс өнөөг хүртэл залгамжлан, соёлын, түүхийн улбааны маш нарийн хэлхээ холбоотойгоор хөгжүүлсээр ирснийг Шинжлэх ухаанд “Алтай хэлний аймаг”, “Алтайн ард түмнүүд”, “Алтайн соёл” зэргээр томъёолж ирсэн бөгөөд сүүлийн үед зарим эрдэмтэн, судлаачид “Алтайн соёл иргэншил” хэмээн тэмдэглэх болсныг онцолсон юм.

Тэрбээр, Алтай судлалыг онц сонирхолтой болгож байгаа нэг гол зүйл бол энэ бүс нутгийн өвөрмөц соёл уламжлалыг хослол бөгөөд үүнийг би үндэсний ижилсэл-ондоошилтой харьцуулан ойлгож болно гэж боддог юм. Ижилслээс ондоошил руу, ондоошлоос эргээд харилцан нийтлэг үнэт зүйлийн хэлхээ холбоо бий болсныг олон талаас харж болно. Тухайлбал, Алтай язгуурын ард түмний, ялангуяа нүүдэлчдийн гэр бүлийн соёл ижил төстэй байдаг.

Энэ талаар доктор, профессор Илхан Шахин гуай “Altay Communities” номдоо, гэр бүлийн үнэт зүйлийн ижил төстэй байдал, түүхийн хэлхээ холбоосуудыг археологийн судалгаагаар баталсан байна. Орхоны хөндийн зэрэг олон судалгаа, ном бүтээлээрээ тэрбээр үүнийг нотлон бичиж, энэ язгуур гарвалын хувьд маш ижил төстэй нийтлэг зүйл байгааг тодорхойлжээ гэлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, олон зуун жилийн турш Алтайн бүс нутаг нь Өрнө-Дорныг холбосон олон үндэстний уулзвар болж ирснээс гадна Торгоны зам, одоогийнхоор хэвтээ корридор гэж хэлж болохоор түүхэн соёл иргэншлийн улбаат хэлхээ холбоос гэж тодорхойлж болохыг тэмдэглээд, энэ нутгийн ард түмний соёлын өвийг судлах, тэдний хэл, зан заншил, амьдралын өвийг ойлгох нь хүн төрөлхтний талаарх бидний ойлголтыг баяжуулж соёлын хадгалалтад онцгой чухал гэдгийг чухалчлан дурдсан юм.

Алтай судлал одоогоор голдуу хэл шинжлэл, байгалийн ухааны хүрээнд түлхүү хөгжиж буйг тэрбээр дэрдээд, үүгээр хязгаарлагдахгүй шүтэн барилдлагаараа соёл, түүх, археологи, олон улсын харилцаа, аялал жуулчлал, тэр бүү хэл, эдийн засгийн шинжлэх ухааны зэрэг олон чиглэлээр түлхүү хөгжүүлэх боломжтой гэлээ. Мөн тэрбээр, хэдийгээр Алтайн нуруу нь Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн орны нутаг дэвсгэрт түлхүү харьяалагдах боловч Алтай язгуурын хэлний онолын хүрээнд монгол, түрэг, манж, солонгос, япон хэлний хүрээгээр өргөн өргөн хүрээнд авч үзэж буйг дурдан, нарийвчилсан судалгаанд хэдийгээр олон маргаантай асуудлууд байгаа ч эдүгээгийн өндөрлөгөөс бус тухайн үеийнх нь цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулан авч үзвэл ижил төстэй байдлыг олон талаар дүгнэж болохоор байна гэсэн юм.

Үүндээ тэрбээр шижээ татан, 6000 жилийн өмнө монгол, түрэг, уйгур хэл салсан гэж зарим эрдэмтэд үзэж байхад, уйгур, согд бичгийн уламжлал яагаад монгол хэлтэй, руни бичиг яаж өмнөх түүхэн соёлуудаас шилжиж ирсэн юм, хэл, аялгууны онцлогууд ямар байсан юм зэргийг Хятадын Цагаан хэрмээс Унгарын тал хүртэл өргөн уудам нутгийг хамарсан соёлын харилан хамааралд нь нарийвчлан сулдах шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн, өнөөдрийн даяарчлагдсан нийгэмд Алтай судлал нь олон улсын хамтын ажиллагаа, соёлын солилцооны, шинжлэх ухааны хамтын ажиллагааны өндөр нөөц, өргөн боломжтой салбар юм. Бүс нутгийн геополитикийн ач холбогдол хөрш зэргэлдээх орнуудын нийтлэг уламжлал нь энэ хамтын ажиллагаагаа хөгжүүлэх энэ бүс нутгийн яриа хэлэлцээг дэмжих хуваагдлыг арилгах боломжийг олгож байна гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, Бан Ги Мун гуай саяхан шинээр гаргасан номоо өчигдөр надад танилцуулсан гээд, “Uniting Nations in a Divided World” гэдэг энэ номонд, хуваагдсан дэлхийд яаж энд улс үндэстнүүд нэгдэж хамтарч ажиллаж болох вэ гэсэн энэ үзэл санаа, хүн төрөлхтөн нийтлэг өв соёлоороо нэгдэх ёстой гэсэн НҮБ-ын үзэл санаатай нийцнэ гэж үзэж байгааг дурдав. Иймд Алтай судлал бол бидний мэдлэгээ хуваалцах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулах өргөн боломж гэж үзэж байна гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.

Өнгөрсөн жил манай эрдэмтэн Д.Анхбаяр тэргүүтэй эрдэмтэд Туркийн Ван мужид Хүлэгү хааны ордонг олсон, Зүчи хааны ордон Төв Азийн улсуудад байгааг судлах, илрүүлэх шаардлагууд байх жишээтэй. Энэхүү археологийн олдворууд ч гэсэн бидний түүхэн хэлхээ холбоог бататгаж байдаг гэж Улсын Их Хурлын дарга онцлоод, Туркийн парламентын спикер надад, Чингис, Батхаан гэдэг нэртэй хэдэн 100 мянган турк хүн байдгийг сонирхуулж, Монголд байгаа нэрнээс хэдэн 10 дахин илүү гэж байсан хэмээж байсныг дурсан ярилаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, өнөөдрийн хуралд хуран цугласан Азербайжан, Киргиз, Казахстан, Турк, Монгол Улсын эрдэмтэн, судлаачдаас Алтай судлалын олон улсын чиг хандлага цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үнэтэй саналууд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн эрдэмтдээс Алтай судлалын институц байгуулах санаачилга гаргасныг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв. Тэрбээр, энэ санаачилгыг тус бүрийн улсдаа дэмжүүлж, хамтарсан бүтцээр ажиллавал нээгдээгүй, илрээгүй, тодорхойлогдоогүй олон асуудалд хариулт өгөх эрдэм судлалын чухал арга механизм болно гэдэгт итгэж байна гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төмөр замд засвар хийх тул галт тэрэгний цагийн хуваарьт түр өөрчлөлт оруулна

    Төмөр замд засвар хийх тул галт тэрэгний цагийн хуваарьт түр өөрчлөлт оруулна