Төрийн аудитын байгууллага 2022 оны үйл ажиллагааны тайлангаа Төсвийн байнгын хороонд танилцууллаа

Төрийн аудитын байгууллага 2022 оны үйл ажиллагааны тайлангаа Төсвийн байнгын хороонд танилцууллаа

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд Төрийн аудитын байгууллага 2022 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

        Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат танилцуулгадаа, “Төрийн аудитын байгууллага 2022 онд хуульд заасны дагуу болон бодлогын хүрээнд төлөвлөсөн 4069 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, сэдэвчилсэн байдлаар гүйцэтгэл, нийцлийн 215 аудитыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, үр дүнг баталгаажуулан харилцагч талууд, иргэд олон нийтэд албан ёсны цахим хуудас, нээлттэй портал сайтаар дамжуулан үр дүн, тайланг бүрэн эхээр нь ил тод мэдээлэв. Тайлант онд гүйцэтгэсэн аудитаар нийт 11.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчлийг илрүүлэн  160.9 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 5.9 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд өгч, үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцлийг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 10.235 зөвлөмж хүргүүлсэн” гэдгийг онцлов.

Мөн "Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудитаар нягтлан бодох бүртгэлтэй холбоотой нийт 2.4 их наяд төгрөгийн алдаа илрүүлэн, аудитын явцад залруулж, төсвийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, хамгаалалт, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулж, алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөх чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүллээ.

Тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 41.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, шалгагдагч байгууллагууд 1,244.9 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь Төрийн аудитын байгууллага төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 50.9 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон бөгөөд энэхүү үр өгөөж нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ахиц дэвшил,  бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах замаар улс, нийгэмд үзүүлсэн ашиг тусыг илэрхийлэх үр дүнгийн чухал үзүүлэлт" гэж байв.

Түүнчлэн тайлант онд сахилгын шийтгэл ногдуулах 342 албан шаардлага өгч, өмнөх оны үлдэгдэл 24, нийт 366 сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагын 331 буюу 90.4 хувь нь бүрэн хэрэгжсэн байна. Харин хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн асуудлаас бүрэн шийдвэрлэгдсэн 22, хянан шалгах ажиллагаа явуулж байгаа 85 асуудал байна. Төрийн байгууллагуудын дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаа нь стандарт, арга зүй, дотоод аудит болон хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлага, хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг чиг үүргийн хүрээнд хэрэгжиж байгаа мэт боловч хэлбэр төдий, тогтвортой бус, дотоод аудитын харилцааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй, дотоод хяналтын тогтолцооны төлөвшил хангалтгүйгээс жил бүрийн аудитаар илэрч буй алдаа, зөрчил буурахгүй байна. Иймд:

       Төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж, аудитын шийдвэрийн хэрэгжилтэд УИХ анхаарлаа хандуулан дотоод аудитын хууль эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, төрийн аудитын шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллах бодит шаардлага байгааг анхааралдаа авахыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.

Төрийн аудитын байгууллагаас 2022 онд 15 эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулж, аудитын бодлого, арга зүйг боловсронгуй болгох, аудитын чанар, үр нөлөөг сайжруулах хүрээнд Аудитын дээд байгууллагын олон улсын байгууллагаас гаргасан стандарт, аргачлалыг Стандартын хороогоор хэлэлцүүлэн баталж мөрдүүлж буйг Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа онцлохын зэрэгцээ төрийн аудитыг чанартай гүйцэтгэж, харилцагч талууд бие биетэйгээ хамтран ажиллах зарчмуудын ач холбогдлыг баталгаажуулах, харилцагч талуудтай тогтоосон хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих чиглэлээр гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Төрийн аудитын байгууллага ИНТОСАИ болон хамтын ажиллагаатай Аудитын дээд байгууллагуудын сайн туршлага, харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлж тодорхой ахиц дэвшлийг гарган ажиллаж байгаагаа дурдав.

Түүнчлэн төрийн аудитын байгууллага хуулийн хүрээнд Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, олон нийтийн эрх ашгийн төлөө Засгийн газрын хүлээх хариуцлага, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэхдээ төрийн бүх шатны байгууллагын санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулж, төсвийн хэмнэлтийг хянах, төрийн аудитын чиглэлээр гаргасан бодлого, арга зүйг улс, орны төсөв, эдийн засгийн нөхцөл байдлыг үнэн зөв үнэлж, дүгнэх гол хэрэглүүр болгоход анхаарлаа хандуулж байна гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн шинэчлэлт, өөрчлөлттэй холбогдуулан төсвийн үр ашигтай, зохистой удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх, түүнийг төлөвшүүлэхэд Төрийн аудитын байгууллагын бүх шатны салбар нэгжийн хүлээх хариуцлага өндөр хэвээр байгаа бөгөөд Төрийн аудитын байгууллага 2023 онд “Аудитын шийдвэрийн хэрэгжилт, түүний үр нөлөө, ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат онцлов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах саналыг авч эхэлнэ

    Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах саналыг авч эхэлнэ