Сургуулиуд өөрсдөө хүлэмжинд ногоо тарьж, сурагчдыг амьдрах ухаанд суралцуулж, эко иргэдийг бэлтгэж эхэлсэн

Сургуулиуд өөрсдөө хүлэмжинд ногоо тарьж, сурагчдыг амьдрах ухаанд суралцуулж, эко иргэдийг бэлтгэж эхэлсэн

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд Монгол орны 21 аймаг, бүх сумдын багш сурган хүмүүжүүлэгчид, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл, ХБНГУ, Австрали, Индонези, Европын холбоо, Япон, БНХАУ, АНУ зэрэг дэлхийн улс орон өнцөг бүулан бүрээс шууд холбогдон илтгэл, мэдээлэл хийж, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хувь нэмрээ орууллаа.

Бүх түвшний сургалтын байгууллагын мэргэжилтнүүд практик хичээлийн туршлагаа хуваалцаж, орон нутгийн болон төвийн сурагч, оюутан залуус сайн туршлага, дадлаасаа танилцуулж, хэнийг ч орхихгүй хөгжих дэлхийн чиг хандлага, соёлд бусдыг уриалав. Энэхүү чуулган нь тогтвортой хөгжлийн боловсролыг томъёолох, эрчимжүүлэхэд салбар хоорондын уялдааг нягтруулж, салбар бүрийн тулгамдсан асуудал, бодит байдлыг нээлттэй хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг, форум тус бүрт санал, зөвлөмж гаргаж байснаараа онцлог юм.

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд хүрсэн ололт амжилт, энэ удаагийн виртуал арга хэмжээний туршлагыг 2021 оны 5 дугаар сарын 16-нд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Тогтвортой хөгжлийн Олон Улсын чуулганы үеэр Швейцарын Холбооны Улсаас дэлхийн нийтэд танилцуулна.

Өнөөдөр “Тогтвортой хөгжлийн түншлэл хамтын ажиллагаа” олон улсын виртуал арга хэмжээний 5 дахь өдөр аймаг, орон нутагт хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн боловсрол төслийн үр дүн, туршлагаас хуваалцлаа.

Д.Болорчимэг (Хэнтий аймгийн БСУГ-ын арга зүйч):

- “Тогтвортой хөгжлийн боловсрол-IIтөсөлд манай аймаг сонгогдсонд баяртай байгаа. Энэ төсөлд манай аймгийн 5 сургууль сонгогдож, үйл ажиллагаа явуулж байна. “Хан Хэнтий” цогцолбор сургууль нь “Олон Улсын Эко сургууль хөтөлбөрийн мөнгөн гэрэгэ өргөмжлөлт сургууль болж, ногоон орчинг бүрдүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг нэвтрүүлж, ногоон ирээдүйг бүтээн байгуулж, орон нутгийн иргэдэд үлгэр жишээ, нөлөөлөл бүхий жишиг сургууль болохыг зорьж байгаа. Тус сургуулийн 740 суралцагч, 72 багш, ажиллагсад хог хаягдалгүй эрүүл ногоон орчинд сурч, ажиллах нөхцөл бүрдэхээс гадна зөв хэрэглээний хандлага төлөвших давуу талтай. Хог хаягдлыг эх үүсвэрээр нь ангилж, ялгах зохистой менежмент, хяналтын тогтолцоог бүрдүүлж байгаад олзуурхууштай юм.

Дахивар хог хаягдал цуглуулах, хуванцар сав тушаах ажлыг зохион байгуулж, сар бүрийн 26-нд сургууль дээр хүлээн авдаг болсон. Баялаг Хурх” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, сар бүр суралцагчид, эцэг эхчүүд, багш ажилчид, ААН, иргэдээс цуглуулсан хуванцар савыг тушааж байна.
Өнгөрсөн хугацаанд 3 удаа, нийт 159 кг хуванцар сав тушаасан бөгөөд хөл хорионы нөхцөл байдлын улмаас гэр гэртээ хуванцар саваа цуглуулж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа багш, ажилчид, олон нийтийн сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа болон тогтмолжиж байна. Дотуур байрныхаа сурагчдыг эрүүл эко хүнсний ногоогоор хангах зорилгоор хүлэмж барьж, ногоо тарьж, сургуулийн эзэмшил газрын  40-50% -д ногоон байгууламжийг байгуулж, 1000-1500 ширхэг үрсэлгээг хийж байна.

Д.Дашням (Орхон аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын сургалт, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн):

-  Манай аймаг 90 гаруй мянган хүнтэй. Эрдэнэтийн 4 болон 15 дугаар  сургуульд өв соёл, уламжлал, эрүүл, аюулгүй, ногоон орчинг бүрдүүлэх, 5 болон 14 дүгээр сургуульд зохистой хэрэглээ, амьдралын хэв маягийг төлөвшүүлэх төсөл хэрэгжиж байна. Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн үр дүнд эдгээр сургуулиудад үндэсний онцлог, өв соёл, уламжлалт зан заншил, эх түүхээ мэдэх, өвлөх, хамгаалах, хөгжүүлэх,  эрхэмлэн дээдлэх бүхий  ухамсар төлөвшүүлэх сургалтын орчин бүрдэж,уламжлалт соёлд тулгуурласан арга барил бий болгоно. "Монгол хүүхэд - Миний соёл"  нэртэй  сургуульд суурилсан хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнтэй болно. Төслийн үр дүнд гарах өөрчлөлт гэвэл юуны түрүүнд сургуулийн доторх агаарын чанар сайжирч, хүүхдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчинд суралцах идэвх дээшилж, сурлагын чанарт ахиц амжилт гарна.  “Эрүүл-Аюулгүй-Ногоон орчин” бүрдэхийн зэрэгцээ хүүхдийнх нь эрүүл мэнд хамгаалагдсанаар эцэг, эх, асран хамгаалагчдын сэтгэл ханамж, ажлын бүтээмж сайжирч, эдийн засаг нийгмийн бүхий л орчинд өөрсдийн байр сууриа нэмэгдүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд илүү таатай болох юм.

Багш, ажилчид ч эрүүл, аюулгүй, тав тухтай  орчинд ажиллах нөхцөл бүрдэж, зөв ухаалаг,хэмнэлттэй хэрэглээг хэвшил болгоно. Бид өвлийн хүлэмж барьж, ажиллах ажилтанг чадавхжуулан мэргэшүүлж байна. Ингэснээр байгаль, экологийн мэдлэг, хандлагатай иргэдийг бэлтгэх болно.

Б.Сайнсанаа (Ховд аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын мэргэжилтэн):

-  Жаргалант сумын 1 болон 2 дугаар сургууль, Буянт, Мөнххайрхан сумын  Ерөнхий боловсролын сургуульд “Тогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл хэрэгжиж байна. Олон ястны өлгий манай аймгийн хувьд ястны өв, соёлыг үлдээх, тухайлбал, урианхай түмний ёс, зан заншил, өв уламжлал, соёл урлаг,  байгалийн төрөл зүйлийг хадгалж, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлан, сэргээн хөгжүүлэхээр болсон нь сайшаалтай. Монгол орны улаан номд орсон балгана модыг үржүүлж, сургуулийн ногоон байгууламж бий болгож, туршилтын болон цаг уурын ажиглалтын талбайд туршилт хичээл явуулах орчин бүрдүүлнэ. 

Өв соёлын өргөө, ажиглалт туршилтын талбай байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 0.5 га газрын цементийг хуулж, гэрийн буурь бэлтгэх ажлаа эхлүүлсэн.

Багш, сурагчдын бүтээлч, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх  шаардлагатай гэсэн дүгнэлтэд үндэслэн “Урлахуйн ертөнц”  жижиг төслийг боловсруулж,  холбогдох байгууллагуудтай байгуулсан “Олон талт хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу хэрэгжүүлж эхлээд  байна.  

Байгаль орчны тулгамдсан асуудлын нэг болох тарвасны ургацыг нэмэгдүүлэх, боловсрох хугацааг богиносгох, чийгийг хадгалж, соёололтыг түргэсгэх зорилгоор талбайд татсан плёнкны асуудлыг шийдвэрлэхээр судалгаа хийж ажиллаж байна. Төслийн багийн гишүүд санаачлан хэсэг талбайг цэвэрлэн, иргэдийг “Талбайгаа цэвэрлэцгээе” аянд нэгдэхийг уриалсан. Орон нутгийн онцлогтой холбоотойгоор тариаланчдын хөдөлмөр хөнгөвчлөх, ажиллах хүчний зардлыг бууруулах  зорилгоор хаягдал төмөр ашиглан плёнк татагч төхөөрөмж хийн, туршихаар бэлэн болгосон байгаа.

Цаасны хэрэглээг 60% хүртэл багасгаж, цахим хэрэглээг нэмэгдүүлнэ. 981 сурагч, 92 багш, 1624 эцэг, эх  усны зөв хэрэглээнд суралцаж, сургуулийн орчин дахь усны алдагдлыг 100% арилгах, зөв хэмнэлтийг  аймгийн төвийн 7 сургуулийн  7000 сурагчдад сурталчлан таниулах, ажил хийж байна.

Б.Сэрчмаа (Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн):

- "Хөгжлийн ногоон оффис"-ыг бүтээх явцдаа  олон нийтийн тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ оффис нь суралцагчид  болон багшийн хөгжлийг дэмжсэн, ногоон худалдан авалтад суралцсан дэлхийн иргэдийг бэлтгэхэд чиглэх юм. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн үр дүнд манай аймаг ногоон худалдан авалтыг дэмжих, ногоон хэрэглээг хэвшүүлэх, эко хэрэглээг төлөвшүүлнэ. Орон нутгийн худалдан авалт болон зарим тавилга, эд ангийг хуучин материал ашиглах замаар хийхээр төлөвлөж, ногоон худалдан авалтыг  дэмжинэ гэж тооцоолсон байгааЦар тахлын нөхцөл байдалд уялдуулан цахим платформыг дэмжиж ажиллаж байна.

Жич: Чуулганы талаарх мэдээллийг www.eduexpo.mn цахим талбараас авна уу.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ