Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Дэлхийн цомын тэмцээн долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 24-ний өдрүүдэд Азербейжаны нийслэл Бакуд болно. Монголын шатрын холбоо Дэлхийн цомд оролцох тамирчныг тодруулах эмэгтэйчүүдийн ангиллын дотоодын сонгон шалгаруулах тэмцээнийг өчигдөр, өнөөдөр "Дүүрэн" төвийн байранд зохион байгуулав.
Их мастер А.Энхтуул, Т.Мөнхзул, ОУМ Б.Баярмаа нар тойргийн журмаар өрсөлдсөн. Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубын тамирчин, их мастер Төрмөнхийн Мөнхзул 2 хожил авч Дэлхийн цомд өрсөлдөх Монголын гурав дахь шатарчнаар тодорлоо.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
