Түүхий эдийн үнэ өсвөл малчдын амьжиргаа, бэлчээрийн доройтлын асуудлыг давхар шийдэх боломжтой гэж малчид ярьж байна

Түүхий эдийн үнэ өсвөл малчдын амьжиргаа, бэлчээрийн доройтлын асуудлыг давхар шийдэх боломжтой гэж малчид ярьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй хийлээ. Баянхонгор аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна.

Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар товч танилцуулж, мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар малчидтай санал солилцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийг эрчимжүүлж, төрийн бүтээмжийг сайжруулах хүрээнд төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй ажиллуулж, авлига, хээл хахуультай эрчимтэй тэмцэж, төрийн байгууллагын хэмжээнд Хэмнэлтийн хууль хэрэгжүүлсэн зэрэг арга хэмжэний үр дүнд эдийн засаг сэргэж, анх удаа улсын төсвийн орлого давж биелснээр тодотгол хийгээд байна.

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно. Орон нутагт орон сууц худалдан авбал ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд аймгуудын нээлттэй хөтөлбөрийг батлаад байна. Бие даан төсвөө бүрдүүлж байгааг аймгийн тоог нэмэгдүүлж, аймаг бүр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болгох зорилтыг Засгийн газар Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд тавьж байна.

Өнөөдрийн байдлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Шинэ Ховд” аж үйлдвэрийн парк, Дархан арьс ширний цогцолбор, Дорнод бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа зэрэг мэдээллийг Ерөнхий сайд танилцууллаа.

Баян-Овоо сумын 1-р багийн малчин Б.Бямбажав: Малчид орлогоороо орон сууцтай болъё гэхэд банкны шаардлага өндөр, зээл шийдэгдэхэд удаан байна. Залуу малчдыг дэмжсэн, орон нутагт амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн бодлого хэрэгтэй байна.
Малчин бидэнтэй уулзаж, санал бодол сонсож байгаа Ерөнхий сайддаа баярлалаа. Дандаа болж бүтэхгүй зүйл яриад байж болохгүй. Энэ Засгийн газарт талархууштай олон зүйл байгаа.
 
Баян-Овоо сумын 1-р багийн малчин Ё.Дамдинпүрэв: Малын түүхий эд боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. Хонины өлөн 1000 төгрөг хүрэхтэй үгүйтэй болж, ямааны арьс бараг хог болж байна. Боловсруулдаг болчихвол үнэд хүрнэ.
Залуу малчдаа дэмжмээр байна. Манай багт миний насны таван хүн л бий, бусад нь тэтгэврийнхэн. Залуус мал маллах сонирхолгүй болж гадагшаа явах тухай ярьж байна. Үүнд анхаармаар байна.

Галуут сумын Хайрхан багийн малчин Ш.Бат-Оргил: Энэ жил ноолуур үнэтэй байж малчид өрнөөсөө гарч байна. Малчин бид улирлын чанартай орлого олдог. Мал, мах, түүхий эдийн үнийг өсгөх зохицуулалт хийх хэрэгтэй байна.
Бэлчээр маш их доройтож байна. Малын түүхий эдийн үнэ өсвөл малчид заавал олон малтай байх шаардлагагүй. Цөөн тооны малаа өсгөөд бэлчээр нутгаа ч доройтуулахгүй мал аж ахуйгаа эрхэлж болмоор байна.

Баянхонгор сумын 3-р багийн малчин Т.Түмэндэмбэрэл: Малчид нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүнд байна. Мөн хүүхдүүд зургаан настай нэгдүгээр ангид орж байгаа нь малчин гэр бүлүүдэд чирэгдэлтэй байгаад анхаарна уу. Малын эрүүл мэнд, вакцинжуулалтад нэгдсэн бодлого хэрэгтэй байна.

Малчдын санал хүсэлтийг судалж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр  холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн 2024 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа тухайн орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтын саналыг иргэдээс өөрсдөөс нь авч тусгахаар төлөвлөж буйг Ерөнхий сайд хэлээд санал асуулгад идэвхтэй оролцохыг зөвлөлөө.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Гурван өрхийн гэрээс эд зүйл хулгайлсан  этгээдийг олж тогтоон, шалгаж байна

    Гурван өрхийн гэрээс эд зүйл хулгайлсан этгээдийг олж тогтоон, шалгаж байна