Улаанбаатарыг ногоон болгох нь

Улаанбаатарыг ногоон болгох нь

Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг Сөүл хотоос бэлтгэлээ. Хотын иргэдийн ая тух, амьдрах орчинд чухал нөлөө үзүүлдэг ногоон байгууламжийг энэ удаад онцоллоо.

Жишиг

Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ногоон байгууламжийн эзлэх хувь хэзээд чухал. Тиймээс ч дэлхийн хотууд 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгох стандартыг мөрддөг аж. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Өнөөгийн нөхцөлд хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар төлөвлөх шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцолж буй.

Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж, талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна. Гэсэн ч энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага юм. Иймд нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийх ажлын нэг болоод буй.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг найман ам метрт хүргэхээр төлөвлөн ажиллаж буй. Тодруулбал, нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг бусад хотын жишигт хүртэл нэмэгдүүлж мод тарьж, ургуулах юм.

Асуудал

Оршин суугчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлж байдаг ногоон байгууламжийн хэрэгцээ хотын хүн амыг даган өссөөр буй. Нийслэлийн удирдлагын хувьд нийтийн эзэмшлийн талбайг ногоон болгох зорилгоор чамгүй ажлуудыг хийж буй. Тухайлбал, зөвшөөрөлгүй барьсан хашаа, гараашийг буулгаж, чөлөөлсөн газарт ногоон байгууламж бүхий тохижилт хийх ажил өнгөрсөн жилээс эхэлж, одоо ч үргэлжилсээр байна.

Гэвч хотыг бүхэлд нь ногооруулахад тулгамддаг нэг асуудал бий.  Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ 470,440 га. Энэ талбайн 83 хувь нь иргэдэд өмчлөгдсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байдаг аж. Тэгэхээр үлдсэн 27 нь хувь нь л нийтийн эзэмшлийн талбай юм. Тэгэхээр зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, зүлэгжүүлэх нь хангалтгүй. Тиймээс өөрийн эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж бий болгох, мод тарих аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжин ажиллаж буй.

Туршлага

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллахдаа Хан мөрний бүтээн байгуулалттай танилцан, туршлага судалсан.  Хан мөрөн нь хотынхоо дундуур 40 км орчим үргэлжилдэг бөгөөд 11 цэцэрлэгт хүрээлэнтэй. Жилд  дунджаар 60 сая гаруй хүн эдгээр цэцэрлэгт хүрээлэнг зорьдог гэсэн судалгаа бий. Анх тус мөрний усыг халихаас сэргийлж далан байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг 1960 оноос эхэлсэн бол өдгөө иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр зорьж очдог газраас гадна эдийн засаг, худалдаа, үйлчилгээний бүс болон өргөжсөн байна.

Хотын дарга Д.Сумъяабазар “Иргэдийн ая тухтай байдлыг хангасан, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, орчин үеийн шийдэлтэй байгууламжуудыг Хан мөрний эрэг дагуу байгуулсан байна. Энэ бол зөвхөн иргэдийн амарч тухалдаг ногоон бүс биш, бас эдийн засаг, бизнесийн хувьд өгөөжөө өгдөг бүтээн байгуулалт. Манай Улаанбаатар хот ч мөн Туул голыг түшиглэсэн эдийн засгийн бүсийг бий болгох боломжтой. Ингэхдээ хот хувийн хэвшилтэйгээ хамтарч, санхүүгийн дэмжлэг үзүүлж, иргэдийн ая тухтай байдлыг хангах боломж бий” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохирлоо

    Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохирлоо