Тогтвортой ногоон аж үйлдвэржилтийг хөгжүүлэх хөтөлбөрт манлайлж ажиллахыг хүсэв

Тогтвортой ногоон аж үйлдвэржилтийг хөгжүүлэх хөтөлбөрт манлайлж ажиллахыг хүсэв

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өнөөдөр (2023.06.22) НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) БНХАУ, БНАСАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч, Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбо-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг ноён Стивен Байнус Карбо-г Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлэн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас товч танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нь газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бодлого, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал, хөдөөгийн хөгжил болон мал аж ахуйн бодлого, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, байгаль орчны судалгаа, хөгжлийн асуудлаар хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна гэв. Ялангуяа Монгол Улс нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай, малаас гарч буй ашиг шим нь ард иргэдийн хүнс болон аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болдог тул манай улсын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр түүний доройтлыг хэрхэн бууруулах, бэлчээрийг зөв зүйтэй ашиглах талаар үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Газрын тухай хуулийг өргөн барихад тусад нь бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг бүлэг болгон оруулсан талаар онцолсон юм. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын дэмжлэгээр малчдыг чадавхжуулах, тухайлбал хонины ноосыг орчин үеийн техник, технологи ашиглан гэмтэлгүй, хаягдалгүй, бохирдолгүй, богино хугацаанд ноослох арга барилд Ховд, Дундговь аймгийн малчдыг сургасан нь үр дүнгээ өгсөн гэв.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нь хөдөө аж ахуй, байгаль орчны асуудлыг хамаардгийн хувьд энэ хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мөн түүнчлэн Монгол Улс нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ холбогдох цахим хуудаст бүртгүүлдэг ч иргэдийн органик бүтээгдэхүүний талаарх ойлголт дутмаг, төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын тогтолцоо хангалтгүй, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдээгүйг анхаарч нэр бүхий гишүүдийн хамт Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, хэлэлцүүлж байна. Энэхүү хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжиж олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байрыг бий болгохоос гадна эрүүл баталгаатай хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм гээд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэр бум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) БНХАУ, БНАСАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч, Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбо, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нь  Улсын Их Хурлын Байнгын хороог тэргүүлэн, манлайлал гарган ажиллаж байгаад болон хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд нь НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас оруулах хувь нэмрийг хүлээн авч Улсын Их Хурал болон Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гээд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд дотроос томдоо орохгүй ч тогтвортой, хамтын оролцоотой хөгжлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд Монгол Улсад ихээхэн хувь нэмэр оруулах НҮБ-ын нэг байгууллага юм.

Монгол Улс нь  Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) гишүүн орнуудын нэг бөгөөд тус байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр элссэн нь ач холбогдолтой. Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын урт хугацааны бодлого, зорилго, зорилтод нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн мэргэжлийн байгууллагыхаа хувьд гуравдагч тал буюу донор байгууллагыг холбон өгч, зорилтот үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтойг дурдав. Тухайлбал, Монгол Улсын Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулан Дэлхийн банкны санхүүжилтээр Экспортыг дэмжих төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг юм гэв.

Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбо, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь гишүүн орнууддаа нарийн мэргэжлийн экспертиз туслалцаа үзүүлдэг байгууллага бөгөөд тус байгууллага өөрийн зүгээс санхүүжилт гаргах нь хязгаарлагдмал. Харин гишүүн орнуудынхаа Засгийн газар, төрийн байгууллагатай хамтран санхүүгийн эх үүсвэрийг бий болгодог туршлагатай гээд тус байгууллагын зүгээс тогтвортой аж үйлдвэрийн хөгжил, цэвэр технологи, жижиг дунд бизнесийг дэмжих, органик хөдөө аж ахуй, ногоон аж үйлдвэр болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, эрэлт хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэв.

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) нь өөрсдийн туршлагадаа үндэслэн сэргээгдэх эрчим хүч, ногоон ус төрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх, аж үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх салбарт хамтарч ажиллах боломжтой бөгөөд тогтвортой ногоон аж үйлдвэржилтийг хөгжүүлэх хөтөлбөрт манлайлж ажиллахыг хүсэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд бодлогоор дэмжих нь үр дүнтэй

    Б.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд бодлогоор дэмжих нь үр дүнтэй