Г.Занданшатар: Хулгай луйвар байгаа бүх газарт ил тод байдал, иргэдийн хяналтыг тогтооно

Г.Занданшатар: Хулгай луйвар байгаа бүх газарт ил тод байдал, иргэдийн хяналтыг тогтооно

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.06.22) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Төслийг хэлэлцэхээр дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тэргүүн зорилт нь авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэх явдал болохыг онцлов.

Тэрбээр 2021 онд зохион байгуулсан Авлигатай тэмцэх үндэсний чуулганд хэлсэн үгэндээ, авлига бол улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулж, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байгаа хорт үзэгдэл учир үүнтэй бүх нийтээрээ тэмцэх итгэл үнэмшил, оролцоо, дэмжлэг, хяналтыг нийт нийгэмд бий болгох нь чухал байгааг хэлж байсан юм. Тухайн үед тэрбээр, авлигын барьцааг иргэд ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлж байна хэмээн онцолж байлаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэрбээр энэ тухай сануулаад, манай улсад төрийн авлигын түвшин олигтой буурахгүй байгаа учраас авлигын индексийн зүйл, заалт, шалгуур үзүүлэлт бүрээр тодорхой зорилго, зорилтыг тоон болон чанарын утгаар нь дэвшүүлэн тавьж, авлигатай тэмцэх тэмцлийг бүх шатанд өрнүүлэн, төрийг авлигаас бүрэн ангижруулах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчныг бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох хэрэгтэйг хэлэв. Аливаа зүйлийг тэгшлэхийн тулд эсрэг тал руу нь хэтрүүлж нугалах хэрэгтэй байдгийн адил авлигын нөхцөл хэт их болчихсон энэ цаг үед нийгмийн итгэл үнэмшил, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд авлигачидтай хийх тэмцлээ илүү их, хэтрүүлэн “нугалж” байж үр дүнд хүрнэ хэмээн тэрбээр цохон тэмдэглэлээ.

2023 оны хаврын ээлжит чуулганыг “авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах чуулган” болгосныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дахин илэрхийлж, энэ тэмцлийг ард түмэн төлөөлөгчдийн байгууллага манлайлах учиртайг уриалав.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд авлигын эсрэг асуудалд манлайлал үзүүлэх агуулга бүхий эрх зүйн зохицуулалтыг ирэх долоо хоногт батлахаар Улсын Их Хурал ажиллаж байна.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ энэ талаар дурдан, уг зохицуулалтыг сулруулж саармагжуулалгүй, харин ч хүрээг нь өргөжүүлж чангатган, төрд ард түмнээ төлөөлж, иргэддээ үйлчлэн ажиллаж байгаа хүн аливаа бизнесийн ашиг сонирхлоос ангид байх, хамаарал бүхий этгээдүүд нь төрд ажилладаггүй байх энэ зарчмыг хатуу суулгах хэрэгтэй гэсэн юм.

2016 онд баилан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусаад байгаа юм. Уг хөтөлбөрийг батлахдаа, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, мэргэжил, сонирхлын бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн боловч үр дүн нь сайнгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэ удаагийн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа АТГ-аас нийт 12 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийг оролцуулж 250 орчим санал хүлээн авч, төсөлд тусгасан байна. Үүнийг Улсын Их Хурлын дарга сайшаагаад, энэхүү үндэсний хөтөлбөрт төсөв, төрийн мөнгөнд тавих хяналт, шалгалтыг сайжруулахаас эхлээд тендер, төсөв, төрийн өмчийн компаниуд гэх мэт хулгай луйвар байгаа бүх газруудад ил тод, нээлттэй байдал, ард иргэдийн хяналтыг бий болгох, бүх нийтийн үйл хэрэг, үүрэг хариуцлага болгох зэрэг эерэг, сайн өөрчлөлтүүд тусаж байгааг тайлбарласан юм.

Авлигатай тэмцэх ажил бол зөвхөн АТГ-ын асуудал биш гэж тэрбээр онцгойлон тэмдэглээд, төрийн өмчийн бүх компаниудыг цахим болгохоос эхлээд Засгийн газар, яамд, гүйцэтгэх засаглалын бүх түвшинд манлайлж ажиллах шаардлагатайг анхаарууллаа.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийг 2021 онд баталснаас хойш Хөгжлийн банк, “нүүрсний хулгай” гэх мэт олон асуудлаар шүгэл үлээж, иргэд олон нийтийн анхаарлын төвд оруулж, тэргүүлэн манлайлж, санаачилгатай ажиллаж байгаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийг онцлон дурдаж, талархал илэрхийлээд тэрбээр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган, эцэслэн боловсруулж ирэх долоо хоногт чанартай батлах тооцоотойгоор ажиллахыг тус Байнгын хорооны Ажлын хэсэгт чиглэл болгов 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    МУСТА Я.Гэрэлчулуун шинэхэн уран бүтээлээрээ үзэгч, сонсогчиддоо бэлэг барилаа

    МУСТА Я.Гэрэлчулуун шинэхэн уран бүтээлээрээ үзэгч, сонсогчиддоо бэлэг барилаа