Л.Оюун-Эрдэнэ: Хотоо зөв төлөвлөөгүйн алдааг засахгүйгээр цааш явбал байдал улам хүндэрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Хотоо зөв төлөвлөөгүйн алдааг засахгүйгээр цааш явбал байдал улам хүндэрнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 16 дахь “Өглөөний уулзалт”-аараа Монголын архитекторууд болон хот төлөвлөгч нарын төлөөлөлтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, үйл ажиллагааг танилцуулж, нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн бодлого алдагдсан шалтгаан, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 48 хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь,  их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй. Өөрөөр хэлбэл, нийт газар нутгийн 0,3 хувьд нь хүн амын хэт төвлөрөл үүссэн гэсэн үг. Энэ нь өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотын газар олголт хэт замбараагүй, хууль, эрх зүйн орчин алдаатай, хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явж ирсэнтэй холбооотой  гэдгийг архитекторууд санал нэгтэй хэлж байв.    

Хот төлөвлөлт гажуудсан шалтгаан нь 1990-ээд оноос энэ салбарын бодлого алдагдаж, архитектор, хот байгуулалтын ажлыг зөвхөн газар хуваарилдаг ажил гэж ойлгосон. Хөрс суурь нь бүрдээгүй байхад Газрын тухай хуулийг хуудуутай баталж, нийслэлд газар олголтыг хэт замбараагүй олгосноос ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй гол алдаа эхэлсэн.

Мөн хот байгуулалт, барилгажилтын ажлыг зохицуулдаг “Архитекторын тухай хууль” байхгүй тул ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан барилгажилтын ажил явагдахгүй, зарим тохиолдолд араас нь төлөвлөлт хийх тохиолдол түгээмэл байжээ. Тиймээс УИХ-д өргөн баригдсан Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас эргүүлэн татсаныг архитекторууд зөв хэмээн дүгнэж буй аж.

Газрын тухай болон Хот байгуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өмнө архитектур, хот төлөвлөлтийн салбарын эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж буй бөгөөд Ерөнхий сайд, БХБ-ын сайд нарт архитекторууд талархал илэрхийлээд энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар өөрсдийн саналыг хэлсэн юм.   
 “Ньюурбанизм” ХХК захирал, архитектор З.Туяа:
Социалист төвлөрсөн төлөвлөгөөнөөс шилжилтийн үе рүү шилжихдээ л өнөөдрийн бүх алдаа, завхрал эхэлсэн. Хот, хөдөөгийн ялгаа заагийг бид бүрэн ойлгох цаг болсон. Улаанбаатар хотын тухайд төлөвлөлтийг түрүүлж биш, араас нь хийж хоцорч алхаад байгаа. Хууль байгаад ч зохицуулж чадахгүй гажуудаж байна. Есөн давхар барилга барих газарт 24 давхар бариад явж байна.

Архитектор Ц.Баярхүү:
Монголын төр 30 жил архитекторуудаа сонсоогүй. Энэ удаа би талархаж байна. Ер нь бол 1990 оноос хойш дарга нар, цүнх баригч нар л бүх төлөвлөлтийг хийсэн. Үр дүнг нь өнөөдөр бид харж байна. Үүнийг заавал засах шаардлагатай. Хугацаа их орно. Засахгүй бол асуудал улам л хүндэрнэ. 

“Хот төлөвлөлтийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн, архитектор Б.Энхбаяр:
Гэр хорооллыг иргэдийн оролцоонд тулгуурлаж, шинэ суурьшлын бүс төлөвлөх төслийг боловсруулсан хүний хувьд хэлэхэд монголчууд бид аливаа асуудалд оролцож, нэгдмэл байж чаддаггүй. Угтаа бол оршин сууж буй иргэд бүгдээрээ энэ хотыг төлөвлөгч байх ёстой. Өнгөрсөн хугацаанаас дүгнэхэд улстөрчид, мэргэжлийн бусчууд нийлээд суурьшлын бүсийн нэг төлөвлөлт хийчихдэг. Тэр нь бодит байдал дээр хэрэгждэггүй. Шалтгаан нь иргэдийн оролцоогүйгээр хийсэнтэй холбоотой.

Дурсгалт газрын сэргээн засварлалтын архитектор З.Оюунбилэг:
Түүхэн дурсгалт газруудыг мэргэжлийн түвшинд засварлах хэмжээний чадвартай компани өнөөдөр Монгол Улсад алга байна. Барилгын хөгжлийн төвд цаасан дээр бүртгэлтэй, зөвшөөрөл авсан компани бол 20, 30 байдаг. Харамсалтай нь мэргэжлийн биш. Зөвхөн тендерт оролцох гэсэн л компаниуд байдаг. Тиймээс дурсгалт газрыг сэргээн засах ажлын гүйцэтгэгчийг тендерээр шалгаруулдаг байдлыг болиулах хэрэгтэй. Төр, засгаас үүнд бодлогоор анхаарч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин, байгууллагыг бэлдэхэд онцгой анхаармаар байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн газар олголт, түүнийг тойрсон авлига, албан тушаалын тодорхой баримттай асуудалд анхаарал хандуулж, томоохон хэргүүдийг олон нийтэд зарлах шаардлагатай. Ер нь Улаанбаатар хотын газар олголт, хот төлөвлөлтийн бүх мэдээллийг цаашдаа ил тод байлгаж, хот төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангаж, өнгөрсөн хугацаанд үүссэн алдаа завхарлыг заавал засах шаардлагатай.

Өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотод бий болсон хотоо зөв төлөвлөөгүй алдаа, утаа, түгжрэл, газрын наймаа, авлига зэргийг засахгүйгээр цаашаа явбал байдал улам хүндэрнэ гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 2 жил өмнө

    Зам дэд бүтэц хот нь хүртэл орчин үэийн.

  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БНСУ-ын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна

    БНСУ-ын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна