• 0
  • 1139

Ц.Жаргалантуул: Сургууль бүрд элсэлтийн комисс ажиллаж байгаа

Ц.Жаргалантуул: Сургууль бүрд элсэлтийн комисс ажиллаж байгаа

Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Төрийн өмчийн сургуульд элсэж буй шинэхэн сурагчдыг наймдугаар сарын 16-наас цахимаар бүртгэж эхэлсэн. Элсэлт болоод хамран сургах тойргийн талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа.

-Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийн явц ямар байна вэ. Энэ жилийн цахим бүртгэлийн онцлог юу вэ?

-Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн  нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэлийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Өмнөх гурван жилд зөвхөн нийслэлд цахим бүртгэл явуулж байсан. Энэ туршлагаараа бэлтгэлийг наймдугаар  сарын 5-наас эхлүүлсэн.  Наймдугаар сарын 16 буюу бүртгэл эхэлсэн эхний өдөр нийслэлийн хэмжээнд нийт сурагчдын 16 хувь, аймгуудад 10 хувь нь бүртгүүлсэн. Тэгэхээр сурагчид цахим бүртгэлийн хугацаанд амжиж бүртгүүлэх боломжтой.

Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд регистрийн дугаараараа бүртгүүлээд, мэдээлэл нь сургуульд очдог, сургууль түүнийг нь нягтлаад элсүүлдэг байсан бол энэ жилийн тухайд Үндэсний статистикийн газраас иргэний бүртгэлийн бааз  дээр үндэслэн бүртгэнэ.

Хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг www.parent.edu.mn цахим хаягаар бүртгэхэд асуудал үүсэхгүй. Хэрэвзээ бүртгэл амжилтгүй болох аваас сургуулиуд дээр биечлэн очиж асуудлыг шийдэх юм. Сургууль бүрд элсэлтийн комисс ажиллаж байгаа. Энэ комисс янз бүрийн шалтгаанаар бүртгүүлж чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдэх юм.

-Хамран сургах тойргийг хэрхэн тогтоодог вэ. Жил бүр өөрчлөн шинэчилдэг шалтгаан юу вэ?

-Хамран сургах тойргийг жил бүр шинэчлэн тогтоохоос аргагүй нөхцөл байдал үүсдэг. Намраас хавар хүртэлх хичээлийн жилд л гэхэд тухайн байршилд барилга байшин олноор баригдахын дээр шинээр сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад ороход өөрчлөлт ордог онцлогтой. Хамран сургах тойргийн эхний мэдээллийг сургуулиуд баг, хорооны нийгмийн ажилтнуудтайгаа хамтран боловсруулдаг. Дараа нь  дүүрэг  нэмж зохицуулалт хийгээд  боловсруулсан саналаа Нийслэлийн Боловсролын газарт ирүүлдэг.

-Зарим эцэг эхчүүд амьдралын шаардлагаар хүүхдүүдээ гэртэйгээ ойр биш, ажилтайгаа ойрхон сургуульд сургах сонирхолтой байх нь бий?

-Хамран сургах тойргийн хамгийн эхний зорилго нь нэг ч хүүхдийг сургуулийн гадна үлдээхгүй байхад оршдог. “Хүүхэд гэртээ ойр сургуульд суралцах нь хамгийн таатай нөхцөл болдог” гэдгийг дэлхий нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрөөд байна. Гэтэл манай зарим  эцэг эх хүүхдээ хамран сургах тойргоос гадуурх өөр сургуульд хуурамч бичиг баримт бүрдүүлэн оруулах, будилуулах тохиолдол маш их гардаг байсан. Мөн зарим хүүхдийн эцэг эх нь эзгүй, гадаадад ажиллаж амьдардгаас эмээ өвөөгийнхөө хаягаар суралцах нь бий. Хөдөө орон нутгаас хотод ирээд бүртгүүлээгүйгээс асуудал үүсдэг. Сайн гэсэн сургуульд хэт ачаалал үүрүүлж, олон сурагч элсүүлснээс тухайн сургуулийн сургалтын чанарт нөлөөлж, сайн гэх тодотголоо хамгаалж чадахгүйд хүрэх нь бий. Хотын захын сургууль гэхээр тааруухан гэж үзэж болохгүй. Нөгөөтээгүүр эцэг эхчүүдийн анхаарал, халамж сайн байгаа цагт захын сургуульд ч хүүхэд амжилттай суралцдаг. Хамран сургах тойрог болоод  цахим элсэлт зэргийг зохион байгуулах болсон нь ч дээрх шалтгаануудтай холбоотой.  

-Сүүлийн хоёр хичээлийн жилд сурагчид танхимаар бүрэн хичээллээгүй. Харин энэ жил танхим болон цахимаар холимог байдлаар хичээллэх шийдвэр гарсан. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн хангах вэ?

-Наймдугаар сарын 4-ний Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийг  танхимаар хичээллүүлэх  шийдвэр гаргасан. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 5:9 стратегийг энэ хичээлийн жилд барихаар шийдвэрлэсэн. Таван өдөр танхимаар хичээллэж, таван өдөр гэртээ цахимаар хичээллэнэ. Хагас, бүтэн сайн өдрийг тооцохоор нийтдээ есөн өдөр хүүхэд гэртээ байх юм. Энэ хугацаанд хүүхэд өвдсөн бол илэрнэ. Ес хоногт ямар нэгэн зовуурь илрэхгүй бол эрүүл гэж үзэн танхимын хичээлдээ сууна. Ийм зарчмаар хичээллэнэ. Нэг ангид хичээллэх хүүхдийн тоог цөөрүүлнэ. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу нэг ангид 20+-5 гэсэн тоогоор хичээллүүлнэ. Эхний 25 хүүхдэд танхимаар хичээл орж байхад дараагийн 25 нь цахимаар хичээлээ хийнэ гэсэн үг. 

-Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль бий юү?

-Байхгүй.

-Лаборатори сургуулиуд харьяалал хамаарахгүйгээр чадварлаг сурагчдыг шалгаруулан элсүүлдэг. Эдгээр сургууль гүнзгийрүүлсэн сургалтдаа элсэлт авахгүй гэсэн үг үү?

-Улаанбаатар хотод нэлээд хэдэн сургуулиуд хамран сургах тойроггүй байсан. Таны хэлсэн лаборатори сургуулиуд гэсэн үг. Эдгээр сургуулийн ойролцоо гэртэй хүүхдүүдийг тэрхүү сургуульд оруулах хүсэлтэй байгаагаа эцэг эхчүүд удаа дараа илэрхийлж, хамран сургах тойрогтой болгосон. Гэхдээ дагнасан болон гүнзгийрүүлсэн сургалтаа орхиогүй. Сургуулийнхаа хүчин чадлыг тооцоолоод, нэмэлт элсэлт зохион байгуулах эрх нь нээлттэй.

-Кембрижийн сургалттай сургуулиуд мөн адил уу?

-БШУЯ-ны харьяа ерөнхий боловсролын гурван сургууль кембрижийн олон улсын хөтөлбөртэй. Тэдгээр сургуулиуд ил тод, нээлттэй элсэлт авч, шалгаруулалтад тэнцсэн сурагчид сурч байгаа.

-Хувийн хэвшлийн дунд сургууль, цэцэрлэгүүд цахимаар хичээллэсэн ч төлбөрөө бүтэн авсан гэх гомдол гарч байсан. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Энэ асуудлаар эцэг эхчүүд сургуулийн захиргаатайгаа тохиролцох ёстой юм. Нийслэлийн Боловсролын газрын зүгээс төлбөрийн уян хатан нөхцөлөөр ажиллахыг сануулсан. Эхний ээлжид улирлаар нь төлбөрийг авах, цэцэрлэгийн хүүхдүүдийн ариун цэврийн хэрэглэлийг мөн улирлаар бодож бага хэмжээтэй авах гэх мэт зохицуулалт хийж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    НАМЗХ "ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2030" бодлогын баримт бичгээ баталжээ

    НАМЗХ "ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2030" бодлогын баримт бичгээ баталжээ