ЭЗБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, "Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолыг баталлаа

ЭЗБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, "Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.27) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 14 минутад эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Эхлээд Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, М.Оюунчимэг, Б.Энхбаяр нар ажиллажээ. Ажлын хэсэг төслийн талаар зарчмын зөрүүтэй 35 саналын томьёолол, найруулгын 3 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулснаа танилцууллаа. Зарим нэр томьёоны тодорхойлолтод өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн бөгөөд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын даргад тавигдах шаардлагыг бусад хуульд нийцүүлэх, иргэний нисэхийн дүрмийн талаарх зохицуулалтад өөрчлөлт оруулах, нислэгийн үйл ажиллагааны төрөл түүнчлэн ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулахаар зарчмын зөрүүтэй саналуудыг бэлтгэсэн байна.

Мөн иргэний агаарын хөлгийн багийн талаарх зохицуулалтыг төсөлд нэмэх,  хэт хөнгөн агаарын хөлөг, агаарын бөмбөлөг зэрэг зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах, нислэгийн нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг гэрчилгээжсэн төрийн өмчийн хуулийн этгээд гүйцэтгэх, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын зохицуулалттай төслийн зарим зүйл заалтыг нийцүүлэхээр саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн даргын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулсан юм. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтын “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор” гэснийг хасахыг, 8 дугаар зүйлийн 8.1.12 дахь заалтын “навигацийн” гэсний дараа “болон иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээ олгох” гэж нэмэхийг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээнд” гэснийг “Конвенцын хавсралтад” гэж, 12.1.1 дэх заалтын “тайлбар” гэснийг “тайлбарыг батлах” гэж, 12.1.6 дахь заалтын “дүрэм” гэснийг “шаардлага тогтоох” гэж, 12.1.7 дахь заалтын “тогтолцооны нийтлэг зохицуулалт” гэснийг “тогтолцоог хэрэгжүүлэх” гэж, 12.1.17 дахь заалтын “хөлөг болон нисэх клубийн гэрчилгээжүүлэлт” гэснийг “хөлгөөр сонирхогчийн үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх” гэж тус тус өөрчилж, 12.1.8 дахь заалтын “хүнгүй агаарын хөлөг, аргамжаат шүхэр болон” гэснийг, 12.1.11 дэх заалтын “том, дунд, жижиг оврын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа болон” гэснийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн төслийн 12 дугаар зүйлийн 12.1.19 дэх заалт, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6 дахь хэсгийг хасах саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн Иргэний агаарын хөлгийн баг гэсэн агуулга, зохицуулалт бүхий 19 дүгээр зүйлийг төсөл нэмэхийг, төслийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг болон 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгэг, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг тус тус хасахыг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “төрийн өмчит” гэснийг хасаж, мөн зүйлд “33.3.Олон улсын нисэх буудал дахь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд  гүйцэтгэнэ.” гэсэн агуулгатай 33.3 дахь хэсэг нэмэх нь зүйтэй хэмээн Байнгын хороо шийдвэрлэлээ.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана

    Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана