Г.Занданшатар: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хүний эрхийн амин чухал хэсэг төдийгүй хүн төрөлхтний дэвшил, эрүүл нийгмийг цогцлоох үйлсэд нэн чухал үүргийг гүйцэтгэдэг

Г.Занданшатар: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хүний эрхийн амин чухал хэсэг төдийгүй хүн төрөлхтний дэвшил, эрүүл нийгмийг цогцлоох үйлсэд нэн чухал үүргийг гүйцэтгэдэг

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.06.30) Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар манай улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалтад оролцогчдыг хүлээн авч уулзав.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт нь феминист гадаад бодлого, жендэрийн эрх тэгш байдлыг урагшлуулахад бүс нутаг, олон улсын хэмжээнд томоохон түлхэц, хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хүний эрхийн амин чухал хэсэг бөгөөд хүн төрөлхтний дэвшил, эрүүл нийгмийг цогцлоох үйлсэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлов.

Тэрбээр, Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд үндэсний хэмжээнд эн тэргүүний ач холбогдол өгч ирсэн бөгөөд институт, бодлогын хэмжээнд анхаарлаа хандуулж, жендэрийн эрх тэгш байдлыг урагшлуулахад чиглэсэн арга хэмжээгээ нэмэгдүүлж байна.

Улсын Их Хурал 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон. Гадаад бодлогын хэмжээнд “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллага, НҮБ-ын “Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороонд сонгогдон ажиллах, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэв.

Мөн ардчиллыг хамгаалж, бэхжүүлэхэд жендэрийн тэнцвэртэй төлөөлөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлснээр эмэгтэйчүүдэд илүү ээлтэй нийгмийг бий болгохыг зорьж байна. Иймд улс төрийн шийдвэр гаргах түвшинд эзлэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Урьд нь хамгийн ихдээ 20 хувь хүрдэг байсан сонгуульд нэр дэвшигчдийн эмэгтэйчүүдийн эзлэх хувийг энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 хувь болгох зохицуулалт хийсэн гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ удаагийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалт жендэрийн эрх тэгш байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад бодит хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлээд оролцогчдод шударга ёс, тэгш байдал, эв санааны нэгдлийн төлөө илүү их хүчин чармайлт гаргаж, амжилтад хүрэхийг хүсэн ерөөв. 

Мөн энэхүү уулзалтад оролцогчид Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ирэх долдугаар сард олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна

    Ирэх долдугаар сард олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна