Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
E-mongolia-2 энэ оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд үүнд таван асуудлыг шийдэхээр зорьж байгааг хэллээ. Монгол Улсын иргэн дунджаар таваас 12 бичиг баримттай бол энэ бүх бичиг баримтуудыг E Mongolia-д суулгах аж. Мөн Хиймэл оюун ухаан ашиглан иргэдэд өөрт нь зориулсан үйлчилгээг санал болгох юм.
Ингэхдээ хэрэглэгчдэд илүү хялбар ойлгомжтой, ААН-үүдэд зориулсан үйлчилгээг хийж өгөх аж. Түүнчлэн Авлига хүнд сурталтай гэгдэх үйлчилгээг нэн тэргүүн цахимжуулж эхлэх юм байна.
Жолооны үнэмлэхээ мартаж гараад машинаа бариад явж байтал цагдаа зогсоогоод хурууны хээгээр нь таныг мөн гэдгийг баталчихаад байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Тэгэхээр энэ асуудлуудыг шийднэ. Виз бөглөхөд гадаад паспортынхоо бүх датаг оруулдаг. Тэр бүх мэдээллийг гаргаж өгнө. Ингэснээр лавлагаа тодорхойлолт авах нь багасна. Иргэдийн хувьд олон бичиг баримт аваад явах шаардлагагүй” гэлээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
