Бороо үргэлжлэн орж байгаа учраас нөхцөл байдал хүндрэх магадлалтай

Бороо үргэлжлэн орж байгаа учраас нөхцөл байдал хүндрэх магадлалтай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан нөхцөл байдал хүндэрсэн Наадмын зам, Энхтайваны гүүрний нүхэн гарц, “Алтай” хотхоны урд хэсэг, Сэлбэ голын орчимд ажиллалаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:

-Наадмын зам буюу Соёмботой хөшөөний ар тал руу үер буусан учраас зам сэтэлж, урсцыг нь жигдрүүлсэн. Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц усанд автсан тул 66 машинаар хайрга, дайрга зөөж, далан хийж, усыг нь шахуургаар соруулан зам чөлөөлсөн. Түүнчлэн Дунд голын усны түвшин нэмэгдсэн, мөн хөрсөн доогуур ус нэвчсээр байгаа тул нөхцөл байдал хүндэрч магадгүй байгаа юм. Бид албан хаагчдаа машин техниктэй нь бэлэн байдалд байлгаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна гэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад холбогдох албаныхан, мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 310 ажилтан 12 цагаар ээлжлэн ажиллаж буй. Дүүргүүд ч өөрсдийн нөөц бололцоо, хүн хүчээ дайчлан, шаардлагатай арга хэмжээ авсаар байна. Одоогийн байдлаар голуудын усны түвшин 20-30 см нэмэгдсэн, цаашид бороо үргэлжлэн орох тул нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий хэмээв.  

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн:

-Өнөө өглөөний байдлаар “Алтай” хотхоны урд хэсгээр Дунд гол хальж, гүүр, зам руу ус нэвчсэн. Бид шуудайнд элс, хайрга хийж, далан босгож, орон сууцны хорооллууд руу ус орохоос сэргийлэх арга хэмжээ авсан. Хорооллын оршин суугчид, 3 дугаар хорооны иргэд сайн дураараа ирж, элс, хайрга шуудайлах зэргээр тусаллаа. Одоогоор замын доогуур хөрсний ус нэвчиж, орон сууцны байр руу орох нөхцөл байдал үүсээд байна. Манай дүүргийн хувьд 25 хороотой. Дунд гол, Сэлбийн голоо дагасан 1, 3, 4, 15 дугаар хороонд нөхцөл байдал хүндрээд буй. Харин Зайсан, Яармаг, Нисэхийн орчимд хэвийн. Гэхдээ Туул голын усны түвшин нэмэгдэж байгаа тул зарим байршилд эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч, эргүүл ажиллуулж байна гэсэн юм.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

-Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо буюу Сэлбэ голын эрэг орчимд нөхцөл байдал хүндэрсэн. Голын ус хальсан байршилд даланг бэхжүүлсэн. Одоо орон сууцны хотхонууд руу орсон усыг шавхаж байна. Энд холбогдох албаныхнаас гадна НЗДТГ-ын Цэргийн штабаас 200 алба хаагч хүч нэмэн ажиллаж буй гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Хотын хэмжээнд нийт найман байршилд нөхцөл байдал хүндэрсэн. Өнөөдөр  холбогдох албаныхны хамт дөрвөн байршилд газар дээр нь ажиллалаа. Үер буух, усанд автах зэргээс гадна замын доогуур хөрсний ус нэвчсэн хүндрэл гарсан байна. Эдгээр байршилд мэргэжлийн байгууллагынхан, холбогдох газрын албан хаагчид ажиллаж байгаа. Цаашид техник хэрэгсэл, хүн хүчээ дайчлаад зохион байгуулалтад орж үүссэн хүндрэлийг арилгах үүрэг өглөө. Нөгөө талаас, бид эдгээр байршилд ажиллаж байгаа албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангаж, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарна. Бороо үргэлжлэн орж байгаа учраас нөхцөл байдал хүндрэх магадлал өндөр хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төсөл өргөн мэдүүллээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төсөл өргөн мэдүүллээ