18 байршилд бодит эрсдэл үүссэн

18 байршилд бодит эрсдэл үүссэн

Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдлын талаар Улс болон Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-"Удирдлага зохион байгуулалтын хувьд нөхцөл байдал хүндэрсэн Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ, Хан-Уул дүүргийн Механикийн сургуулийн уулзвараас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл, мөн “Натур”, “S Outlets” болон “Их наяд” төвийн орчим гэсэн байршилд Ажлын хэсэг хоёр хуваагдан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, арга хэмжээнүүд аван ажиллаж байна.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд бороо үргэлжлэн орсны улмаас үер болсон тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгсэлд эрсдэл учирч байна.  Иймээс Нийслэлийн Засаг даргын хувиар захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.

Одоогоор Сэлбэ голын үерийн бүсэд хог тээвэр, зам цэвэрлэгээний нийт 10 байгууллагын 90 албан хаагч 21 машин одоо машин техниктэйгээр далан босгох, шороо тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн хайрга, дайрга болон элс шороог Нарангийн энгэр, Цагаан даваа гэсэн төвлөрсөн хоёр цэгээс тээвэрлэж байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Дунд голын усны түвшин ихсэж, “Алтай” хотхоны орон сууцнууд усанд автах эрсдэл үүссэн. Энд холбогдох байгууллагууд, 34 хороодын 170 ажилтан албан хаагч 15 нэгж техниктэйгээр ажиллаж буй. Одоогоор хотхон руу орох замыг хааж, том оврын авто машинаар элс, шороо буулгаж, шуудайлсан элсээр үерийн даланг хүчитгэн бэхжүүлээд байна. Мөн гараашийн орцыг шуудайтай элс шороогоор хааж аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа. Мөн бусад байршилд үер буусан, голын ус эргээ хальсан, их хэмжээний ус тогтсон, цахилгаан дамжуулах шугам унасан хүндрэл гарч байгаа. Үүн дээр холбогдох албаныхан арга хэмжээ авч ажиллаж байна.

Хотын хэмжээнд үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулахад үндэсний аж ахуйн нэгжүүд, хувь хүн, байгууллагууд идэвхтэй оролцож, тусалж дэмжиж байгаад Улс, Нийслэлийн онцгой комиссын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 18 байршилд эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхийлж харвал, эдгээр нь газар ашиглалтын зориулалтыг өөрчилж барилга барьсан зэрэг асуудлаас үүдэлтэй. Цаашид барилга байгууламжийн зөвшөөрөл, газар олголттой холбоотой асуудлаар хуулийн дагуу арга хэмжээ авах зөвлөмж хүргүүлсэн" хэмээлээ.

Түүнчлэн зуслангийн бүсэд ч нөхцөл байдал хүндрэх эрсдэл үүсээд байгааг тэрбээр онцолсон. Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн эрсдэлтэй бүсээс айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Ирэх өдрүүдэд ч ихэнх нутгаар бороо орох төлөвтэй тул Улаанбаатар хотыг тойрсон голуудын усны түвшин нэмэгдэнэ гэдгийг Хотын дарга тэмдэглэв.

Тэрбээр “Санзай, Шаргаморьтын аманд усны түвшин нэмэгдэж байгаа нь Сэлбэ гол руу цутгана. Тэгэхээр хүчтэй үер болох, барилга байгууламж, зам талбай усанд автах болон бусад эрсдэл өндөр хэвээр” гэсэн юм. Түүнчлэн, “Эрсдэл үүссэн бүсэд холбогдох байгууллагууд хүчин чадлаа бүрэн дайчилж ажиллаж байна. Гэхдээ хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс ХЗДХЯ, Хил хамгаалах их сургуулиас 500 алба хаагч, сонсогчийг дайчлахаар ярилцсан. Цаашид хүн хүч, техник хэрэгслүүдийг нэмэгдүүлэх тодорхой шийдвэр гараад явна. Техник хэрэгслийн тухайд ус сорогч, шахуурга, том оврын машин нэн шаардлагатай байна” хэмээсэн юм.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:

-"Үүсээд буй эрсдэлийг хумихын тулд блокийн системээр таван цэг дээр хязгаарлалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, ус зайлуулах боломжтой байршилд авто замын хязгаарлалт хийж, хуримтлагдсан усыг насосоор соруулан нүхэн гарцаар шахаж Дунд гол руу урсгах нь чухал. Түүнчлэн үерийн далангийн хөндлөн огтлолын талбайг бууруулсан гүүрүүд дээр нэмэлт сэтэлгээ хийж усны урсацыг сайжруулна. Ер нь голуудын холын голдиролд байгаа, зөрчилтэй барилгуудын тоог Ажлын хэсэг гаргаж буй" хэмээв.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:

-"Үер буусан, ус хальсан байршилд авч шуудайтай элс, дайргаар далан босгож байгаа. Энэ бол ийм нөхцөлд оновчтой, зөв арга. Өчигдөр гэхэд Сэлбэ голд 400-450 метр урттай, 1-2.5 метр өндөр далан хийсэн. Харамсалтай нь усны түвшин тасралтгүй нэмэгдсэн болохоор зарим газраа сэтэрсэн байна. Хүндрэл үүссэн бүх байршилд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, Улс, Нийслэлийн онцгой комиссоос авч буй арга хэмжээг иргэд, аж ахуйн нэгж ойлгож, хүлээн авч, дэмжиж ажилласан" хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв: 7-11-ний хооронд өдөртөө ДУУ ЦАХИЛГААНТАЙ аадар бороо орно

    Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв: 7-11-ний хооронд өдөртөө ДУУ ЦАХИЛГААНТАЙ аадар бороо орно