Хүннү гүрний 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр цэнгэл наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Энэ үеэр үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагч Б.Анар сэтгэгдлээ хуваалцлаа.
Ерөнхий найруулагч Б.Анар: “Наадам гэдэг Монгол ард түмний энергийн төвлөрөл юм. Нэг цаг мөчид Монголын ард түмэн наадамчин болж бүгд эвлэлдэн нэгддэг. Энэ агуулгыг гаргахыг хичээсэн. Наадмын талбайд есөн өрлөг орж ирснээр эв нэгдлийг илэрхийлдэг, дуучдын уран бүтээл бүр эв нэгдлийг илэрхийлсэн. Бүх насны уран бүтээлчид хамрагдсан.
Анх удаа наадмын талбайд 120 морь орж ирлээ. Үндэсний их баяр наадмын бэлтгэл тавдугаар сараас эхэлсэн" гэв.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
