• 0
  • 2264

Түргэний жолоочоос Дархан мэргэн болсон Д.Бор-Охин

Түргэний жолоочоос Дархан мэргэн болсон Д.Бор-Охин

       Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул иргэн Монгол Улсын Дархан мэргэн Дашнямын Бор-Охин өдгөө 80 насны босгыг давсан ч өөрийн сонирхлын дагуу тасралтгүй 48 дахь жилдээ сур харваж байна.

Амьдралынхаа 50 шахам жилийг сурын спортод зориулж яваа тэрбээр үр хүүхдүүдээ ч энэ спортод “уруу татжээ”.

Бид энэ удаа Дархан мэргэн азай буурайтай ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.


-Та хамгийн анх хэзээ сур харваж эхэлсэн бэ. Энэ спорт руу таныг хэн хөтлөж оруулав?

-Намайг Дашнямын Бор-Охин гэдэг. Одоогоос тэртээ 1973 онд Дорнод аймагтаа хамгийн анх сур харваж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл сур харваж байна. Амьдралынхаа тэн хагасыг буюу 48 жилийг сурын спортод зориулжээ.

Бага балчир насандаа хичээл номдоо нэг л “ёозгүй” хүүхэд байсан болохоор дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гарч байлаа. Тэгээд гэнэт л сур харваж эхэлсэн.

Анх сумын наадамд харваж буй ах эгч нарыг харахад их л сайхан харагдаж, тэр үеэс эхлэн харвах сэдэл төрсөн. Аав ээжийн алтан нэр, ах дүүсийн нэрийг сэвтээхгүй, нутаг усандаа хэрэгтэй охин нь болох гэж их хичээсэн. Ээж, аав маань тухайн үед нум сум харвахад их л дэмжсэн. Манай удамд сур харвадаг харваач байхгүй, удамдаа анхдагч нь болсон доо.

 -Таныг оролцсон наадам болгондоо амжилт үзүүлж ирсэн гэдэг. Улсын наадамд хэр оролцдог байв?

-Аймгийн баяр наадамд түлхүү оролцож амжилт гаргасан. Хичээллэсэн цагаасаа эхлэн ялалт байгуулж эхэлсэн нь миний хувьд их сайхан байсан. Одоо санаж буйгаар аймгийнхаа наадмын 1975, 1979, 1987 онуудад түрүүлсэн. Мөн бүх ард түмний V, VI спартакиадад түрүүлж төр гавьяаг минь үнэлсэн байдаг. Энэ хугацаанд нийтдээ таван удаа түрүүлжээ. Эргээд дурсахад сайхан байна шүү. 

-Таныг бэлтгэл хангахгүй сум тавьж, тавьсан сум бүр нь байгаа онодог чадварлаг харваачын нэг гэдэг? Чухам та яагаад бэлтгэл хийдэггүй байв аа? 

-Би эмнэлэгт түргэний жолоочоор ажилладаг байсан. Эмнэлэгт ажилладаг байсан болохоор төдийлөн чөлөө авах, бэлтгэл хангах боломжгүй байсан юм л даа. Тийм учраас сумдаа итгээд наадамдаа оролцдог байлаа. Өнөө цагт харваачид нэг гал болж бэлтгэл хийдэг болсон байна.

Миний хувьд гал болж бэлтгэл хийж байгаагүй. Тийм ч боломж ч байсангүй.

 Төрөөс хөдөлмөрийг минь үнэлж Соёлын тэргүүний цол тэмдгээр мялаасан. 2017 онд зохиогдсон бүх ард түмний наадмаас Дархан мэргэн цол хүртсэн. 

-Тэгэхээр та жолооны ардаас шууд сурын талбайд очдог байжээ? 

-Харин тийм. Залуу байхад их л зоригтой, омголон байж. Би чинь зүгээр сууж чаддаггүй хүн шүү дээ. 

-Одоо таны үр хүүхдүүдээс сурын спортоор хичээллэж буй хүүхэд бий юу?

-Манай хүүхдүүд бүгд хичээллэж байгаа. Хүү маань Ч.Батжаргал сурын спортын 1-р зэрэгтэй, охин Ч.Баярмаа нь байт сурын спортын дэд мастер, охин Ч.Оюунцэцэг нь үндэсний сурын спортын мастер, охин Ч.Оюунгэрэл нь үндэсний сурын спортын дэд мастер цолтойгоор удам залган харваж байгаа. Энэ жил аймгийн наадам болоогүй болохоор хүүхдүүд бэлтгэл хангаагүй амралтын байдалтай л байна. 
-Та Дорнод аймагт зохион байгуулагдсан сур харваад оролцсон байна лээ. Сур харваа сайхан болж өндөрлөв үү?

- Дорнод аймагт зохион байгуулагдсан сур харваа сайхан болж өндөрлөлөө. Тэмцээнд урдын адил нум сумаа авч очоод сумаа тавиад ирсэн.  Энэ жилийн тэмцээнд  мөн адил бэлтгэл хангахгүй шууд оролцсон.

 Насаараа  дасгал хөдөлгөөнтэй байж ирсэн болохоор харвахгүй байхаар биед нэг л биш хөндүүр байдаг.

Тийм болохоор 80 насыг зооглосон ч насаараа хичээллэж ирсэн спортоосоо хөндийрч чадахгүй  өнөөдрийг хүртэл хичээллэж л байна.

-Ярилцсан баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье. 

Төр.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 5 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Д.Сумъяабазар: Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ

    Д.Сумъяабазар: Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ