“Даншиг наадам-хүрээ цам 2023”-д Буриад, Халимаг, Тува, Өвөр, Дээд Монголоос оролцоно

“Даншиг наадам-хүрээ цам 2023”-д Буриад, Халимаг, Тува, Өвөр, Дээд Монголоос оролцоно

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:

-Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв уламжлалаа таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Энэ жилийн хувьд наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урин оролцуулж буйгаараа онцлог. Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм хэмээлээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав:

-Эрт дээр үеэс лам хувраг, сүсэгтэн олныг хамарсан хүрээ цам, хүрээ даншиг наадам, хүрээ майдар гэсэн гурван үйлийг уламжлал болгон зохиож ирсэн. Эл үйлд хүрээ болон бусад олон газраас сүсэгтэн олон, үзэгч сонирхогчид чуулдаг байсан түүхтэй. Энэ уламжлалаа бид сэргээн, даншиг наадмыг зохион байгуулж буй. Ерөөс цам харайх ёслол нь хүний дотоод сэтгэлийн бясалгалтай холбогдсон Очирт хөлгөний нарийн бүжиг юм. Бүжгийг дэглэхдээ эхлээд Ямандаг бурхны авшиг авч, түүний дараа Дамдин Чойжоо бурхны жанан авсны дараагаар арваад хоногийн бясалгалд суун, Жагар цамын гурван өдрийн их хуралд суусны эцэст бүжиг биеллээ олдог. Түүнчлэн бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь наадмын гол онцлог.

Цамын үеэр Очирваань бурхан, цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, уран яруугаар үзүүлдэг.  

Мөн наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн болдог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчой айлдвар, Очирвааний тахилга, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээг зохион байгуулна гэсэн юм.

Монгол бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:

-“Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. Энэ удаад үндэсний бөхийн 256 хүчит бөх, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Барилдааныг уламжлал ёсоор сугалаагаар зохион байгуулна. Орон нутагт 3-4 наадам давхцаж байгаа ч зодоглох бөхийн тоо хангалттай. Одоогоор ӨМӨЗО-оос 19 бөх хүрэлцэн ирээд буй. Бай шагналын хувьд бусад наадмаас өндөр, мөн Даншигийн цол олгоно. Цолны хувьд түүх, уламжлалаа сэргээн 2015 оноос олгож эхэлсэн гэсэн юм.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт хурдан морины уралдааны зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Энэ жилийн даншиг наадмаар хоёр насны буюу хязаалан, их насны морьдын уралдаан зохион байгуулна. Олон наадам давхцаж байгаа учраас хязааланг 1.4 км-ээр, их насыг нэг км-ээр богино зайд уралдуулахаар төлөвлөж байна. Өмнө нь нэг өдөр хоёр насны морь уралддаг байсан бол энэ жил иргэддээ хүртээмжтэй байлгах үүднээс наймдугаар сарын 5-нд хязаалан, 6-нд их насны морьдыг уралдуулна. Мөн жороо морины уралдааныг хоёр өдөр зохион байгуулна. Иргэд, олон нийтэд жороо морь унах, зураг авах боломжийг бүрдүүлсэн гэв.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш:

-Даншиг наадмын хүрээнд соёл, урлагийн 7-8 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, нүүдэлчдийн нийслэл хэзээ үүсэж, хэрхэн хөгжиж, цаашид яаж хөгжих вэ гэх чиглэлээр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тус эрдэм шинжилгээний хуралд есөн орны 50 орчим эрдэмтэн, монгол судлаач хүрэлцэн ирж оролцох юм. Түүнчлэн нүүдэлчдийн нийслэл, даншиг наадмын үүсэл хөгжилтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг гадаад, дотоодын жуулчдад толилуулна. Мөн нүүдэлчдийн нийслэл ямар дуу хөгжимтэй вэ, уламжлалт дуу хуураа орчин үеийн хөгжмийн урсгалтай хэрхэн хослуулан хөгжүүлж байгаа вэ гэдгийг илэрхийлэх бүрэн хэмжээний шоу тоглолт зохион байгуулна. Уг тоглолтод Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE, Өвөрмонголын дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу зэрэг 17 уран бүтээлч оролцох юм. Түүнчлэн үндэстний хувцасны үүх түүхийг харуулсан загварын шоуг бэлдсэн байгаа. Үүний зэрэгцээ нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс соёлын 30 өвлөн уламжлагч, уран бүтээлч, ардын авьяастан оролцсон баг ажиллаж байгаа. Баг бүр өөрсдийн гэрт байрлаж, иргэд, жуулчдад үзүүлбэр, тоглолтоо толилуулах болно хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Өнгөрсөн жилийн наадмыг 2500 орчим жуулчин ирж, даншиг наадмыг үзэж сонирхсон гэсэн мэдээлэл бий. Энэ жилийн хувьд хилийн чанадаас олон зочид, бөхчүүд, харваачид, уран бүтээлчид, эрдэмтэд ирж оролцож буй нь үзэгч олон, жуулчдын хувьд сонирхууштай байх болно. Түүнчлэн хөтөлбөрийн хувьд ч өв соёл, түүх уламжлалыг харуулсан тоглолт, арга хэмжээ олон. Тухайлбал, морьт харваа, сээр цохих тэмцээн нь жуулчдад төдийгүй монголчуудад ч сонирхолтой байх болов уу хэмээлээ.

 “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-тай холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тус чиглэлд нэмэлтээр нийтийн тээврийн хэрэгсэл явуулахаар төлөвлөж байна.

08.05-нд 07:00-23:00
08.06-нд 08:00-22:00 цаг гэсэн хуваарийн дагуу МУБИС-ийн баруун талын автобусны буудлаас хөдөлнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дархан-Уул аймагт бунхант булшны олдвор олдлоо

    Дархан-Уул аймагт бунхант булшны олдвор олдлоо