"360 айлд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй байна"

"360 айлд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй байна"

Давхардсан тоогоор нэг сая ам метр талбайг ариутгалаа

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:

-"НОК, Баянзүрх дүүргийн онцгой комисс тусгай горимд шилжин, өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Холбогдох байгууллагуудын 3371 ажилтан, алба хаагч 491 техник хэрэгсэлтэйгээр лаг, хагшаас цэвэрлэх, зам чөлөөлөх, цахилгаан холбох зэрэг ажлуудыг хийц гүйцэтгэлээ. Үерийн дараа Монелийн зам дагуу хоёр метр орчим өндөр лаг, хагшаас, хайрга, дайрга бууж ирсэн байсныг цэвэрлэсэн. Тодруулбал, 537 удаагийн рейсээр 12,100 орчим тонн хог, шаврыг цэвэрлэлээ. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн хашаанд үүссэн лаг, хагшаасыг цэвэрлэж дууссан. Одоо 11 айлын хашаа үлдээд байна. Мөн авто зам, хөвөө эвдэрснийг засах, хүчитгэх ажлуудыг хийж, 8000 орчим хайрга, дайрга зөөж авчирсан. Үерийн далан, сувгууд бөглөрсөн тул Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 530 метр орчим сувагчлал татаж, үерийн далан, сувгийг нээсэн. Цаашид хүчитгэх ажлуудыг зохион байгуулна. Түүнчлэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг таван удаа хийж, давхардсан тоогоор нэг сая ам метр талбайг ариутгалаа. Ариутгалын ажил цаашид үргэлжилнэ. Тэрчлэн  гэрэлтүүлгийн 18 шон эвдэрч, 10 орчим нь дахин ашиглах боломжгүй болсон. Авто замын үйл ажиллагаа жигдэрсний дараа эдгээрийг шийднэ. Цахилгааны найман тулгуур багана унасныг босгож, хоёр трансформатор сольсон зэргээр цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн" гэлээ.

Э.Баярбат: 360 айлд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй байна

Үерт өртсөн айлуудын тоон мэдээлэл, хандив, тусламжийн талаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат мэдээлэл өгөв. Тэрбээр:

-"Бид Ажлын хэсэг байгуулан гурван хороон дээр гурван баг болж хуваагдан, айл бүрээр орж, нөхцөл байдлын мэдээллийг авсан. Ингэхэд 360 айлд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй. Үүнээс 47 айл орон гэргүй болсон байна.

Дүүргийн ЗДТГ-ын хандивын дансанд 28.7 сая төгрөг цуглаад байгаа. Үерт өртсөн өрхүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүнс, хувцасны хандивыг хүргэсэн. 127 дугаар сургуульд 150 хүн байрлах боломжтой түр байрыг бэлтгэсэн.

Энэ байраар 189 иргэн үйлчлүүлээд байна. Үүнээс 109 нь хонож үйлчлүүлсэн. Эдгээр иргэнийг тав тухтай байлгахад анхаарч, хоол, хүнс, хувцас, шаардлагатай зүйлээр хангаж ажилласан" гэв.

Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил:

-"Газрын зөвшөөрөлтэй 228 айл, зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн. Энэ 46 айлын асуудлыг яаралтай шийдэхээр амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Богдын давааны орчимд байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлээд байна. Эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

      Түүнчлэн НИТХ-аар үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг баталсан байдаг. Иймд үерийн эрсдэлтэй бүс, гуу жалга, голын ай сав, хамгаалалттай бүсэд буусан айлууд өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалахын тулд газар зохион байгуулалтын албанд хандан, дээрх байршлаас газраа сонгох бүрэн боломжтой" гэв.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай:

-"Үерт автсан өрхүүдийн дотор зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байсан иргэд байна. Гэхдээ бид нийт иргэдийнхээ үерийн хохирлыг арилгахаар арга хэмжээ авч ажиллаж байгаа. Иргэд хуульд заасны дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршилд газар эзэмших, ашиглах эрхээ эдэлж, цаашид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахад анхаарах хэрэгтэй байна" гэдгийг хэлж байлаа.

Үерт өртсөн нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан:

-"Үерийн нөхцөл байдал үүссэн цагаас эхлэн тухайн газар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазараар ахлуулсан Шуурхай штаб байгуулагдаж, цаг алдалгүй ажилласан.

Энэ удаагийн үерээр их хэмжээний ус гэнэт орж ирсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 47 иргэн орон гэргүй болсноос эхний ээлжид 20 өрхөд Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө иж бүрэн тавилгатай монгол гэр олгож байгаа. Үлдсэн 27 өрхийн гэрийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, сайн дурынхны тусламжаар бүрдүүлж буй.

Харин 313 өрхийн хохирлыг нэг бүрчлэн бүрэн барагдуулах боломжгүй хэдий ч дүүргийн Онцгой комисс хуралдаж, нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан. Үүнийг дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Х.Мандахбаярын "Эрхэт Монгол" групп дампуурлын ирмэгт ирж, ажилчдынхаа "ЦАЛИН"-г өгч чадахгүйд хүрчээ

    Х.Мандахбаярын "Эрхэт Монгол" групп дампуурлын ирмэгт ирж, ажилчдынхаа "ЦАЛИН"-г өгч чадахгүйд хүрчээ