Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы оролцогчид Төв аймагт ажиллаж байна

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы оролцогчид Төв аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

2023 оны наймдугаар сарын 21-нээс 23-ны хооронд үргэлжлэх “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 гаруй төлөөлөгч оролцож байгаа.

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы салбар хуралдаанууд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?”, “Ази Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ? Шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ?”, “Эрүүл мэндийн инновацаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг эрчимжүүлэх нь”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шинэчлэх, шинэчлэлийн арга зам” зэрэг дөрвөн сэдвийн хүрээнд боллоо.

Хуралдаан 1. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?” сэдэвт хуралдааны чиглүүлэгчээр Шинэ Зеланд Улсын Үндэсний нийгмийн эрүүл мэндийн газрын мэдээлэл хариуцсан захирал Др.Жульетта Рамбал-Смит ажиллалаа.

Хуралдааны үндсэн илтгэлийг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ллиус Виналс Торрес тавив.

Бүс нутгийн хэмжээнд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхэд янз бүрийн ахиц дэвшил гарсан. Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон халдварт өвчний тусламж үйлчилгээний хамралт нэмэгдсэн бол халдварт бус өвчин (ХБӨ)-ий хувьд нэмэгдээгүй байна. Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцооны чадавхын ялгаатай байдлын улмаас эрүүл мэндийн зардал урьдчилан сэргийлэх бус эмчлэх үйлчилгээнд төвлөрсөн хэвээр байна. Хүн амын насжилт, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, эрүүл мэндийн аюулгүй байдалд тулгарсаар буй бэрхшээл, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг нь нэмэлт сорилтуудыг бий болгож байгааг хуралдаанд оролцогчид хөндөж, гарц шийдлийн талаар санал солилцлоо.

Хуралдаан 2. Ази Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ? Шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ?

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VI чуулганаар гишүүн орнууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг урагшлуулах шинэ арга зам шаардлагатайг хүлээн зөвшөөрч,  “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийг баталсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Ази, Номхон далайн бүсийн орчин, эрүүл мэндийн төвийн дарга Др.Аким Али хоёрдугаар хуралдааны чиглүүлэгчээр ажиллав. Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн Үндэсний Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Др.Сунман Квон үндсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүлсэн юм.

Хуралдааны оролцогчид Ази-Номхон далайн болон бусад бүс нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны гүйцэтгэлийг сайжруулахын тулд хууль эрх зүйн орчныг шинэчлэх, санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, эрүүл мэндийн тусламжийн багцыг боловсруулах зэргээр зохицуулалт хийх боломжийн талаар ярилцаж, байр сууриа илэрхийлж байлаа.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн үүрэг оролцоо чухал болохыг хуралдааны үеэр оролцогчид санал нэгтэй илэрхийлсэн юм. Парламентчид хууль тогтоох, төсөв батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрүүл мэндийн тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэж, олон улсын түншлэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хуралдаан 3. Эрүүл мэндийн инновацаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг эрчимжүүлэх нь

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте “Эрүүл мэндийн инновацаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг эрчимжүүлэх нь” салбар хуралдааныг чиглүүлэн ажиллав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Мэдээлэл, стратеги, инновацын газрын захирал Др.Кидонг Пак уг хуралдааны үндсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүлэв.

Эрүүл мэндийн инновац нь эрүүл мэнд, тэгш байдлыг сайжруулахад нөлөөлдөг шинэ үйл явц, бүтээгдэхүүн, хөтөлбөр, бодлого, тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх явдал юм. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд гарсан ахиц дэвшлийн ихэнх нь инновацаас үүдэлтэй байдаг. Гэвч хурдацтай өөрчлөгдөж буй хүн ам зүйн хэв маяг, өвчний дарамт, эрүүл мэнд, цар тахал зэрэг асуудлууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг хуралдаанд оролцогчид хэлж байлаа. Иймд Засгийн газрууд эрүүл мэндийн инновацын үнэ цэнийг нэмэгдүүлж, чиглэлийг тодорхойлох, тогтвортой санхүүжилтийг хангах, олон улсын сайн туршлагаас суралцах зэргээр бодлогын арга хэмжээ авах талаар хуралдааны үеэр хөндөж ярилцлаа.

Хуралдаан 4. Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шинэчлэх, шинэчлэлийн арга зам

“Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шинэчлэх, шинэчлэлийн арга зам” хуралдааны чиглүүлэгчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Мэдээлэл, стратеги, инновацын газрын захирал Др.Кидонг Пак ажиллаж, бүлгийн хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Оролцогчид,

-Халдварт бус өвчнөөс үүдэлтэй нэмэгдэж буй өвчний дарамтыг шийдэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хөшүүрэг болгох нь,

-Уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл ба эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээгээр дамжуулж дасан зохицлыг бий болгох нь,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүний нөөц: зохицуулалт ба бодлогын дэмжлэг бий болгох нь,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтвортой санхүүжилт: төсвөөс юу хайх вэ? зэрэг дөрвөн бүлэгт хуваагдаж, хэлэлцүүлэг хийв.

Бүлэг бүр хэлэлцүүлгийн дүгнэлтийг гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр тогтов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол, Хятадын залуу дипломатчдын солилцоо сэргэв

    Монгол, Хятадын залуу дипломатчдын солилцоо сэргэв