ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн ИНТОСАИ-тийн Хөгжлийн санаачилгын орлогч захирал Арчана Ширсат нартай уулзаж, хамтран ажиллахаар боллоо

ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн ИНТОСАИ-тийн Хөгжлийн санаачилгын орлогч захирал Арчана Ширсат нартай уулзаж, хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр /2023.08.24/ Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага (ИНТОСАИ)-н Хөгжлийн санаачилгын орлогч захирал хатагтай Арчана Ширсат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

          ИНТОСАИ-ын Хөгжлийн санаачилгаас “Ази номхон далайн бүс нутгийн тогтвортой гүйцэтгэлийн аудитын практик”-ийг дэмжих ажлын хоёрдугаар шатны төлөвлөлтийн хүрээнд үнэлгээний баг Монгол Улсын Үндэсний аудитын газарт ирж, аудитын жилийн төлөвлөгөөний боловсруулалт, гүйцэтгэлийн аудитын арга зүйн хяналт, үр дүн болон аудитын чанарын удирдлагын тогтолцоо зэрэг зургаан чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм байна.  

Уулзалтын эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ, 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд төрийн аудитын байгууллагын хяналт шалгалт, төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах агуулгыг тусгасан.

Энэ хүрээнд 2020 онд Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулсны зэрэгцээ Монгол Улсын 2023 оны төсөв батлахтай уялдуулан төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоолыг батлуулсан.

Мөн бид 2023 оны 01 дүгээр сард төсвийн шинэчлэлийн хүрээнд холбогдох 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж, өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан гэдгийг онцлон тэмдэглээд эдгээр хуулийн талаар товч танилцуулж, мэдээлэл өглөө. Тэрбээр, "Энэ хүрээнд батлагдсан Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь бодлогын түвшинд томоохон өөрчлөлт оруулсан" гэв.

Түүнчлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол, 2022 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн баталсантай холбогдуулан  төсвийн төслийг өргөн мэдүүлэх, тайлагнах, аудит хийхтэй холбоотойгоор бодлогын түвшинд томоохон дөрвөн алдаа байсныг залруулж ажиллах талаар Засгийн газарт чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоол баталсан. Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хамтран төсвийн зарлага нэмэгдүүлсэн, буруу тайлагнасан зэргээр төрийн аудитын байгууллагаас “сөрөг”, “хязгаарлалттай” дүгнэлт авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох албан бичгийг  Ерөнхий сайдад хүргүүлээд байгааг танилцуулав.

          Мөн "Төсвийн шинэчлэлийн хүрээнд төсөв, санхүүгийн сахилга бат, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор Улсын Их Хурлаас төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж ажиллаж байгааг Төсвийн байнгын хорооны дарга онцлон тэмдлэглээд цаашид төрийн аудитын байгууллагыг бэхжүүлэх, хяналтыг нь сайжруулах, үйл ажиллагаа, менежментийн хараат бус байдлаар ажиллах нөхцөл бүрдүүлэх, засаглалыг нь сайжруулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх зэргээр томоохон шинэчлэлийг хийх, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна" гэлээ.

ИНТОСАИ-ын Хөгжлийн санаачилгын орлогч захирал хатагтай Арчана Ширсат хэлсэн үгэндээ, манай үнэлгээний баг төрийн аудитын байгууллагын гүйцэтгэлийн аудитыг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аудитын газарт ажиллаж байна. Үндэсний аудитын байгууллага нь УИХ-ын Төсвийн байнгын хороотой нягт хамтран ажилладаг нь сайн туршлага байна. Энэ хүрээнд талууд хамтын ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байгааг дурдаад Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг олон улсын аудитын байгууллаас зохион байгуулдаг сургалт, хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийн сайн туршлагаа хуваалцаж, цаашид Аудитын дээд байгууллагатай идэвхтхэй хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтад Хөгжлийн санаачилгын мэргэжлийн болон холбогдох Аудитын дээд байгууллагуудын газрын менежер Марита Салгрэйв, Азийн хөгжлийн банкны Хөгжлийн санхүүгийн мэргэжилтэн Жуби Куолс, Азийн хөгжлийн банкны Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн Тахмен Ахмад, Монгол Улсын Ерөнхий аудторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөлвлөлтийн газрын захирал Б.Бундхорол, Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд, УИХ-ын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Э.Алтанзул, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ш.Батцэнгэл нар оролцсон юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сургалтын төлбөр биш, "цалин"-гаас болж багш нар "хүний нутаг"-т амьдралаа залгуулж байна, Ерөнхий сайд аа

    Сургалтын төлбөр биш, "цалин"-гаас болж багш нар "хүний нутаг"-т амьдралаа залгуулж байна, Ерөнхий сайд аа