Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өчигдөрийн /2021.08.24/ байдлаар улсын хэмжээнд 41 хувьтай үргэлжилж байна гэж Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлж байна.
Бүртгэл баталгаажуулах үйл явц өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдрийн 17:00 цагт хаагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид нэгдүгээр ангид элсэх хүүхдийнхээ бүртгэлийг parent.edu.mn хаягаар баталгаажуулахыг БШУЯ-аас санууллаа.

Энэ жил 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох тооцоо судалгаа гарсан байдаг. Үүнээс 76 мянга гаруй нь 6 настнууд бол үлдсэн нь өнгөрсөн жил элсэж чадаагүй буюу хөдөө орон нутгийн эсвэл бусад шалтгаантай хүүхдүүд байгаа юм.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
