Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 82 дугаар тогтоолоор зөрчлийн улмаас түр саатуулагдсан, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эзэмшигч иргэд нь буцаан аваагүй байгаа мотоцикл, хураалгасан автомашиныг түр саатуулах хашааны төлбөрөөс чөлөөлж, эзэмшигч иргэдэд нь үнэ төлбөргүй буцаан олгохоор шийдвэр гарсан байна.
Тодруулбал Баянхонгор аймагийн автомашин түр саатуулах хашаанд 2017 оны 08 дугаар сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарын хугацаанд хураалгасан 66 мотоцикл, 14 автомашин байна. Түр саатуулах журмын хашаанд авто тээвэр байршихад хоногийн 4,000 мянган төгрөгөөр бодож тооцоолдог байна. Журмын хашаанд хураалгасан автомашины эзэд, дээд талдаа 5 сая гаруй төгрөг төлж авах байжээ.
Иймд 2019 оны 10 дугаар сарын 02-ы өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хураалгасан мотоцикл, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд хураалгасан автомашины эзэд авах юм байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC