Засгийн газрын өнөөдрийн /2021.08.25/ ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, хуралдаанаар 15 асуудал хэлэлцсэн бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ он дуустал буюу 12-р сарын 31-ныг хүртэл сунгалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаснаар улбар шар түвшинд иргэд ажиллаж, амьдарна.
Харин өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл сунгасан юм.
Мөн өнөөдрийн /2021.08.25/ хуралдаанаар Авлигатай тэмцэх газарт газар олголттой холбоотой санал, гомдол их ирж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод газар олгох асуудлыг хойшлууллаа. Харин аймгууд дахь газар олголт хэвийн үргэлжилэхийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC