Японы “СИСМЕКС” корпорацитай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгууллаа

Японы “СИСМЕКС” корпорацитай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгууллаа

Эрүүл мэндийн яам болон Япон улсын “Сисмекс” корпорациас эрүүл мэндийн салбарын лабораторийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, клиник лабораторийн оношлогоо, шинжилгээний чанарыг сайжруулах зорилготой хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаа баталгаажууллаа.  

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг арга хэмжээний эхэнд 15 жилийн турш тасралтгүй хамтран ажиллаж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт лабораторийн шинжилгээний чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй “Сисмекс” корпорацийн хамт олонд  талархал илэрхийлээд “2008 онд манай эмнэл зүйн лабораториудын хоорондын шинжилгээний  зөрүү их, шинжилгээний  чанар, чанарын баталгаажилтын асуудал төдийлөн сайнгүй байсан үед “Сисмекс” корпорацтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь бидний хувьд чухал үйл явдал болсон. Хамгийн наад зах нь лабораторийн шинжилгээтэй холбоотой гомдол, чирэгдэл буурч, өвчтөнийг дахин дахин нэг шинжилгээнд явуулж, чирэгдүүлэх асуудал үгүй болсон. Тэр ч байтугай, аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн шинжилгээний хариуг төрөлжсөн төв эмнэлгийн эмч хүлээн зөвшөөрөх нь элбэг болсон нь та бидний хамтын ажиллагааны үр дүн гэж  ойлгож байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирсан, ялангуяа, цусны дэлгэрэнгүй шинжилгээний лаборатори хоорондын зөрүү маш бага болсноор гадаад улс руу өвчтөний шинжилгээний хариугаа явуулахдаа итгэлтэй болж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд цусны дэлгэрэнгүй, биохими, иммунологи, цусны бүлэгнэлтийн шинжилгээний чанарын гадаад хяналтаас гадна шээсний шинжилгээний хяналт, үнэлгээ нэмэгдэж байгаа нь бөөрний дутагдал, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний өвчлөл нэмэгдэж байгаа манай улсын хувьд нэн чухал юм.      

Манай улс 2022 оны тавдугаар сараас бүх иргэдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг амжилтай зохион байгуулж байна. Энэхүү үзлэг шинжилгээний багагүй хувийг  лабораторийн шинжилгээ эзэлдэг тул шинжилгээний чанарын асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой” хэмээсэн юм.

Тэрбээр мөн “Сисмекс” корпорацийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж  буй чанарын гадаад үнэлгээнд лавлагаа, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдээс гадна, хувийн хэвшил, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцож байгаа нь манай эмнэлгийн мэргэжилтнүүд олон улсын жишигт нийцсэн чанарын гадаад хяналтад оролцох хүсэлтэй байгааг, мөн чанарын хяналт, баталгаажилтын ач холбогдлыг сайн ойлгож, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж буйг харуулж байгааг онцолсон.

Түүнчлэн “Сисмекс” корпорац хамтран ажиллах гэрээний хүрээнд чанарын гадаад хяналт явуулах боловсон хүчин бэлтгэх, стандартад нийцсэн аппарат тоног төхөөрөмж, чанарын хяналтын материалаар хангах зэргээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар  биелүүлж ирсэнд талархал илэрхийлэв. ЭМЯ, Японы “Сисмекс” корпорацийн хооронд 2008 оны зургаадугаар сарын 2-нд Монгол Улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд гэрээг гурван жил тутамд шинэчлэн сунгаж ирсэн.  

Чанарын гадаад үнэлгээг эхлүүлснээс хойш өдгөө гематологийн шинжилгээний 30, биохимийн 24, иммунологийн 19, цусны бүлэгнэлтийн дөрөв дэх удаагийн чанарын гадаад үнэлгээг амжилттай хийсэн байна. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт гематологийн гурван стандарт анализатор, биохимийн нэг стандарт анализаторыг суурилуулан чанарын хяналтын бай хэмжээ, тогтвортой байдлыг тогтооход ашиглаж иржээ.

“Сисмекс” корпорацитай хамтран ажилласан 15 жилийн хугацаанд эмнэл зүйн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг олон улсын 30 удаагийн сургалтад хамруулж, чанарын гадаад үнэлгээний тайланг танилцуулан гэрчилгээ гардуулсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Л.Оюун-Эрдэнэ Хэнтийн ХУРАНДАА нараар хуулийн байгууллагыг БҮРДҮҮЛЭВ үү

    Л.Оюун-Эрдэнэ Хэнтийн ХУРАНДАА нараар хуулийн байгууллагыг БҮРДҮҮЛЭВ үү