Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөтэй холбоотой гомдол ЗГХЭГ-т иржээ. Гомдлын дагуу ЗГХЭГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас шалгахаар болсон аж.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тухайн орлогчийн гаргасан үг үйлдэлд нь ямар нөхцөлд болсон, яагаад тийм нөхцөл үүсгэсэн бэ гэдэг тайлбар нь удахгүй ирэх байх. Ингээд хариуцлагын асуудлыг ярих уу, ямар байдлаар шийдвэрлэх вэ гэдэг хүсэлтээ Хяналт хэрэгжүүлэх газраас ирүүлнэ” гэсэн юм.
Ташрамд дурдахад, манай сайт өнгөрсөн сарын 29-нд "Хараагүй" иргэнийг доромжилсон З.Төмөртөмөө Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг НОЦТОЙ зөрчжээ" гэх гарчигтай мэдээллийг хүргэсэн. ЭНД дарж уншина уу.
Ийнхүү Засгийн газраас зөрчлийг шалгаж, ямар хариуцлага тооцохыг шийдэхээр болж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
