Сургуулийн хүрэлцээ муу байдгаас нэг ширээнд гурвуулаа суух, гурван ээлжээр хичээллэх, сургууль завсардах ч үзэгдэл гардаг. Эдгээр асуудлыг шийдэхээр Өвөрхангай аймгийн Сант суманд 240 хүүхдийн сургууль шинээр ашиглалтад орлоо.
Сургууль ашиглалтад орсноор дээрх асуудлыг бүрэн шийдэх боломжтой болсныг аймаг, сумын удирдлагууд онцолж байлаа.





Тус сургуулийг БШУЯ-ны захиалгаар “Тэд констракшн” ХХК гүйцэтгэгчээр, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтаар ажилласан бол зураг төслийг “Аслаан” ХХК гүйцэтгэжээ. Сургуулийн барилгыг энэ сарын 23-нд Улсын комисс хүлээн авсан байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
