“Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяны үр дүнд дуудлагын тоо 16.3 хувиар, амиа алдах эрсдэл 2.8 дахин буурлаа

“Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяны үр дүнд дуудлагын тоо 16.3 хувиар, амиа алдах эрсдэл 2.8 дахин буурлаа

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.

             Тус газраас гол усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 13 дахь жилдээ завьт болон хөдөлгөөнт, явган эргүүлийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан. Өнгөрсөн жил гол усны ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол энэ жил “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяныг зургаадугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 15-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд гол усны ослын нийт 46 дуудлага бүртгэгдсэн. Голын усанд автомашинтай суусан болон голын салаанд боогдсон 350 том хүн, 120 хүүхэд, нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж, 32 автомашиныг татаж гаргасан. Голын усанд живж 10 иргэн нас барсан, үүнээс том хүн найм, хүүхэд хоёр байна. Завьт эргүүлээр 36 том хүн, таван хүүхдийг голын усанд осолдохоос авран хамгаалж, голоос дөрвөн цогцос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

“Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” нөлөөллийн аян, завьт болон хөдөлгөөнт явган эргүүлийн ажлын үр дүнд 2023 онд голын усны ослын дуудлагын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувь, голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын завьт эргүүл нь 2010 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байгаа. Энэ 13 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 695 удаагийн дуудлага мэдээллээр ажилласан бөгөөд 406,163 том хүн, 201,898 хүүхэд, нийт 608 мянга гаруй иргэний эрдэнэт амийг гол усны ослоос авран хамгаалж, 314 буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллажээ.

Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням:

-"Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал гурван удаа үүсэж, бид холбогдох байгууллагатай хамтран хохирлыг бууруулах, сэргээн босгох ажиллагааг зохион байгуулсан. Энэ жил голын усны дуудлага багассан нь зохион байгуулсан арга хэмжээ үр дүнтэй байсны илрэл. Мөн “Мандал даатгал” компаниас голын эрэг дагуу камер байршуулсан, түүнчлэн НИТХ-д санал тавьж, 16 байршилд иргэдийн аюулгүй байдлыг хангах дуут камерыг байршуулж байгаа.

Цаашид албан хаагчдыг биетээр явуулах бус, дрон болон цахим цамхгуудаар дамжуулан иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, орчин үеийн дэвшилтэт технологийн ашиглан урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийн хордлого болон объектын гал түймрийн эрсдэлээс сэргийлэхээр “Эрсдэлгүй-Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж, эрсдэлтэй хороодод алба хаагчдыг ажиллуулна" гэлээ.

Ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх “Эрсдэлгүй Улаанбаатар” нөлөөллийн аяныг эхлүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Өнгөрсөн жил ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Мартаж болохгүй”, “Гал ганц хоромд” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ныг дуустал 40 хоногийн хугацаанд зохион байгуулна.

Нийслэлийн хэмжээнд 2023 он гарснаас хойш аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой нийт 1503 удаагийн ослын дуудлага бүртгэгдсэний 1108 буюу 73.7 хувийг ахуйн гал түймэр, 395 буюу 26.3 хувийг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага эзэлж байгаа юм. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага таван хувиар өсөж, ахуйн гал түймэр 14.1 хувиар буурсан байна.

Аяныг Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сууц өмчлөгчдийн холбоо, гэр хорооллын хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран зохион байгуулж байгаа юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хөх хот, Бээжингийн олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг үе шаттай нээнэ

    Хөх хот, Бээжингийн олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг үе шаттай нээнэ