Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан болж байна. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр Тодруулбал,

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, зуны их, урсгал засварын төлөвлөгөөнд 19 байршлын дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэхээр болсон. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин орон сууцны хорооллын дундах найман байршилд 3.6 км хос шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээс 93 хувьтай үргэлжилж буй. Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангахаар УБЦТС ТӨХК урсгал засварын 2949, их засварын 110 нэр төрлийн 176 багц ажлыг төлөвлөсөн нь 90.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн иргэдийг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ажлын хүрээнд нийт 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 85.5 хувьтай хэрэгжиж байгаа. Мөн үерийн ус зайлуулах далан суваг, шугам сүлжээ, худаг, насос станцын засвар, нөхөн сэргээлтийн цэвэрлэгээний ажил 79.7 хувийн гүйцэтгэлтэй.

Харин нийслэлийн 2023 оны төсвийн тодотголоор 16 байршилд 9.2 км авто зам, замын байгууламжийн засварын ажил хийхээр төлөвлөсөн. Өдгөө 14 байршилд 8.51 км замын засвар шинэчлэлтийг бүрэн хийсэн бол хоёр байршилд 0.69 км авто замын ажил 90.4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн зургаан дүүргийн 148 гудамж, замд 82,803 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засварлах ажил 87.4 хувьтай байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээтэй холбоотойгоор Хот тохижилтын газар, дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 6056 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1296 тонн бодис, 3250 тонн давс нөөцлөөд байна. Нэмэлтээр 4760 тонн бодис, 2985 тонн давсны худалдан авах ажиллагааг хийж буй.

Боловсролын салбарт улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжаар 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр буюу нийт 164 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар долоон сургууль, 16 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор ашиглалтад орж, цэцэрлэгийн орны тоог 3260, сургуулийн суудлын тоог 4760-аар нэмэгдүүлээд байна. Мөн Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилгыг дулаалж байгаа.

Харин эрүүл мэндийн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр 190 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн бол хэрэгжилт 72 хувьтай байна.

Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг 2023 оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 53 агуулахад 100 мянган тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулсан. “Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс 2023-2024 онд ажиллах 650 борлуулалтын цэгийг сонгон шалгаруулсан бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.

Сайжруулсан шахмал түлшний баруун болон зүүн үйлдвэр нь халаалтын улиралд хоногт дунджаар 2500-2700 тонн түлш үйлдвэрлэдэг. Түлшийг барьцалдуулагч мидлингээс дээж авч, лабораторийн 24 дээжийг шинжилгээнд хамруулсан.

Шинжилгээгээр Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлагыг хангасан гэх дүн гарчээ.

Цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэл уналттай, техникийн зураг төсөл хийсэн 4875 өрхийг цахилгаанд холбох, сургуулийн барилгад газрын гүний дулааны насос суурилуулах, ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шат болон Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны 2.1 км шугамыг шинэчлэх зэрэг хөрөнгийг улс, нийслэлийн 2024 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа НИТХ-д уламжиллаа.

НИТХ-ын төлөөлөгчид халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, орон сууцны хуучны барилгын дулаан алдагдлыг бууруулах, сайжруулсан түлшний нөөцийг хангалттай бүрдүүлэхэд  анхаарах хэрэгтэйг сануулж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Төрийн байгууллагуудад хэрэгжих жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл ТЕГ-т хэрэгжиж эхэллээ

    “Төрийн байгууллагуудад хэрэгжих жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл ТЕГ-т хэрэгжиж эхэллээ