Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа 2 хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Like
0
Зөв
0
1
Буруу
0
Воов
9
Уйтгартай
0
Дуртай
33р хороо сургуулийн эргэн тойронд хичээл тарах орох үеэр болгоомжтой байхгүй бол маш их хүн бужигнадаг шүү болгоомжтой л бхйх хэрэгтэй дээ дээр нь тэр шороо тоос бол авах юмгүй хэцүү.
Тахилт буюу 34р хорооний орчин болон зам нь нарийхан бас л эвгүй шүү дээ ядаж орц гарцан дээр нь гэрэл дохио тавьмаар ч юмуу үнэхээр дэд бүтэц хариуцлага гэх зүйл байхгүй хэдэн такстинд явдаг хэдэн жолооч нар малнаас долоон дор бие биенээсээ өрсөлдөж давхилддаг дээр нь шороо тоос нь бужигнаад хэцүү дээ хэцүү.
Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
