“Төр өмчөө мэднэ. Төрийн өмчийг эрх мэдлээ хэтрүүлэн завшиж байгаа этгээдүүдээс хураан авч байна”

“Төр өмчөө мэднэ. Төрийн өмчийг эрх мэдлээ хэтрүүлэн завшиж байгаа этгээдүүдээс хураан авч байна”

        Зандаахүүгийн Энхболд бол сэдэв. Энэ хүн сэдэв босгож ирнэ, тэгээд сэдвийнхээ гүйцэтгэлийг ягштал биелүүлнэ. Тухайлбал, монголчууд бид 2015 онд   Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр 3 сая монголчуудаа 200 жил тэжээх  Тавантолгойгоо   бараг л тавиад туучихсан байлаа...  

Энержи ресурс, Чалко нарын хамтарсан консерциум Ц.Элбэгдорж,  Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нартай  үгсэн хуйвалдаж 100 жилээр ямар ч ашиггүй гэрээг үзэглэхэд бэлэн болж, оргилуун дарсаа бэлдчихсэн  байхад нь тэр л зогсоож чадсан. Үүнийг зүгээр л болоод өнгөрсөн зүйл гэж зарим нь боддог. Үгүй л дээ, Тавантолгойг авч үлдэхэд золиос их гарсан юм. З.Энхболд тэр үед АН-ын дарга, УИХ-ын даргын албыг хамтад нь хашиж байв. Намын дарга нь намынхаа Засгийн газрыг “Тавантолгойн гэрээг хууль ёсоор хийхгүй бол  огцруулна  шүү” гэж УИХ-ын даргын өндөр сэнтийгээс  мэдэгдэх нь  намчингуудад бол үхлийн цохилт байлаа.  Хувь улстөрчийн карьерийн хувьд ч төгсгөл байж мэдэх.  Сонгууль болоход ганцхан жил үлдчихсэн байсан үе.

Тухайн мэдэгдлийг хийх үед би түүнээс нэг л асуултад хариу авахсан гэж бодож байлаа. Харин  5 жилийн дараа саяхан нэг асуусан юм. “Та Тавантолгойн гэрээг зогсоосныхоо золиосыг яаж  амсав ...” гэж. Хариулт нь бүр хэгжүүн. “Хариуд нь 5 жилийн турш гүтгүүлж, манай нам 2016 онд ялагдав” гэв.

Эргүүлээд асуулаа. “Улстөрч хүний хувьд энэ бол унах нүхээ өөрөө малтсан үйлдэл шүү дээ. Та больчихож болоогүй юм уу” гэхэд “Би ард түмний эрх ашгийг төлөөлдөг, тэдний төлөө төрийн эрх барих дээд байгууллагын дарга хүн байж монголчуудад ямар ч ашиггүй гэрээг батлуулчихаад ард түмний нүүрийг яаж харах юм бэ. Миний оронд хэн ч байсан тэгэх л байсан” гэж хариулсан юм. Энэ хариултаас юу бодогдож байна. “Миний оронд хэн ч байсан тэгэх л байсан” гэдэг үг нь л хамгийн  гоё биш үү. Өөр улстөрч бол “Би л тулдаа  тэр гэрээг зогсоосон юм” гэж даналзах байх.  Ёстой хэн юу гэх юм бэ. Гэвч Зандаахүүгийн Энхболд бол тэгдэггүй...  

2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараах хамгийн сонин томилгоо нь Зандаахүүгийн Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилох зарлиг гаргасан явдал.  Энэ  хүн чинь УИХ-ын дарга, төрийн гурван өндөрлөгийн нэг байв шүү дээ. Ийм өндөр албан тушаал хашиж, төрийн хамгаалалт нь ч буугаагүй  байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж “жижигрэв”... Тамгын газрын дарга гэдэг чинь зүгээр л  “гал тогоо”-ны ажил. Даргын зөөлөн сэнтийдээ тухлаад буухаа мэддэггүй хүмүүсийн тоож ч харахгүй албан  тушаал. Халтмаагийн Баттулга бол Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч. Өмнөх Ерөнхийлөгч нарын Тамгын газрын дарга нараас санаанд үлдсэн хүн байна уу, байхгүй.  

Харин З.Энхболд энэ албан тушаалыг анхаарлын төвд авчирч  чадсан юм. Тамгын газрын дарга гэдэг чинь ямар их үүрэг рольтой, юу юуг хийж болдгийг монголчууд харлаа. Х.Баттулга, З.Энхболд нарын хоршил 65 суудал авсан МАН-д хэзээ ч мартахааргүй “сануулга” өгч чадсан. Тэд сөрөг хүчин болох АН-ын үүргийг өөрсдийнхөө нуруун дээр тэвхийтэл үүрээд улам бүр алсран одох  ардчиллын  үнэ цэнийг  алгандаа чанга атгаад урагшаа зүтгэсэн юм. Эвлүүлэг хэмээн зүтгэж байсан 60  тэрбумын хэргийг МАН-аар, өөрсдөөр нь хүлээн зөвшөөрүүлж, М.Энхболдыг албан тушаалаас нь буулгаж, шүүх, прокурорын байгууллагад өөрчлөлтийн салхийг эхлүүлэв. Бүтэн аравны турш гацаж шүүх, цагдаагаар тушиж байсан төмөр замын бүтээн байгуулалтыг  эхлүүлж одоо гүйцэтгэж байна.

Цэргүүдээр төмөр зам бариулж, өндөр цалин өгнө гэдэг ердөө 3-хан жилийн өмнө “хошин шог” мэт сонсогдож байв. Гэвч өнгөрсөн 3  жилд  төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчин манлайлан зүтгэж, өнөөдөр төмөр замын цэрэг рүү хөвгүүдээ илгээх гэсэн хүмүүс “арын хаалга” хайх болов. Энэ бүхнийг хийхэд З.Энхболдын зарчимч, тууштай, улааныг харж урвадаггүй, шарыг харж шарвадаггүй хатуу байр суурь мөн ч их хөшүүрэг болсон доо.

УИХ-ын  гишүүдийн эсэргүүцэл, 60 тэрбумын аархал, ЖДҮ -чдийн тунирхал зэрэгт Ерөнхийлөгчийн өмнө эвдрэшгүй хана хэрэм болон зогсч,  улстөрчдийн  эрчилсэн үерийн ус мэт уур хилэн, өшөө хорслыг  хашиж суусан нь  үнэн билээ.  Түүний гүйцэтгэсэн үүрэг түүхийн явцад улам тодорч үлдэх нь гарцаагүй. Түүхийн шалгуур он цагийн саадыг даван  тодордог нь жам.  

Зандаахүүгийн Энхболд  бол  сэдэв. Энэ сэдвээр хамаагүй оролдож болдоггүй. Амархан ялагдана, ялагдаад зогсохгүй шалны алчуур ч болж мэднэ. Учир нь тэр сэдэв хэзээ ч алдаа хийдэггүй. Худлаа ярьдаггүй, попордоггүй. Хэрэв надаас хэн нэгэн Зи даргыг тун товчхон тодорхойл гэвэл би “Долоо хэмжиж, нэг огтол. Долоо хэмжчихээд огтлохгүй байж чадах цорын ганц хүн тэр юм” гэж хэлнэ. Тийм болохоор усны гүнзгийг мэдэхгүй үсэрч ордог тэнэгүүд  шиг живж алга болох хүн  бол  тэр биш.  УИХ-ын гишүүд, сайд дарга нар ганцхан Зи даргын өмнө л худал ярьвал баригдана. Өөр хэний ч өмнө хаана ч тэд дураараа галзуурч чаддаг.  Ганцхан хүний л өмнө дураараа тонгочиж чадахгүй. Энэ бол зангараг, энэ бол хэмжүүр юм. Төрийн босго намсаж, тотго өндөрссөн энэ үед тооноор биш хаалгаар орж, хаяанд биш хойморт суух хүн бол гарцаагүй Зандаахүүгийн Энхболд. Монголын төр хөх түүхийнхээ  нугачаа бүртээ, өөр зуураа эвдрэн үхэлдэн тэмцэлдэхдээ, дэлхийг хурааж тэг гортигоо татахдаа, тугаа бөхийлгөж туургаа хураалгах шаналандаа ч  ачааны хүндийг мөрлөж, төрийн чагтагаа чанга татаж үлдэх  төрийн хар хүнээ  тээж ирсэн  түүхтэй. Ийм л харчуудын нуруун дээр эх орон,  элгэн садан,  эх түүх минь  мөхчихгүй  бүтэн ирсэн  улбаатай.  Тийм л  түүхийн улбаа, монгол төрийн түүчээ энэ бол Зандаахүүгийн Энхболд гэдэг сэдэв.  

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогджээ

    Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогджээ