Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймагт ажиллалаа

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт ажиллаж, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

     Булган аймаг энэ жил 55.5 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд урьдчилсан балансаар 37 мянган га талбайгаас 50 мянган тн улаанбуудайн ургац хураан авах тооцоо гарчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт маш том дэмжлэг болж, тариалалт нэмэгдэж байгааг тариаланчид хэлж байв.

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн унасан хур тунадасны улмаас ургац хураалт удааширсан хэдий ч тооцоолсон ургацыг хураан авч, аймгийн хэрэгцээг бүрэн хангана гэсэн итгэлтэй байгаагаа Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан хэллээ.

Энэ жил нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээ өндөр байгаа хэдий ч ургац хураалт удааширсантай холбогдуулан малчдын нүүдэлтэй давхцах нөхцөл үүсээд байгааг “Эг тариа” ХХК-ийн агрономич Р.Сод-Од энэ үеэр хэлж, олон жил малчид, тариаланчдад тулгамдаж буй энэ асуудалд төр, засгаас бодлогын дэмжлэг хүслээ.

Засгийн газраас энэ асуудлаар УИХ-ын намрын чуулганаар Хөдөө аж ахуйн бүс нутгийн тухай хуулийн төслийг өргөн барьж, бодлогын зохицуулалт хийх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өгөв. Түүнчлэн төр, засгаас улаанбуудайн хэрэгцээг импортоор биш, зөвхөн дотоодын ургацаас хангах бодлогыг барьж байгааг хэллээ. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулснаар махны экспортыг нэмэгдүүлэх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хутаг-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй эрчимжсэн мал аж ахуйн “Занаду Разорбак” ХХК-д ажиллалаа.

Тус компанийн үүсгэн байгуулагч, Канад Улсын иргэн Жереми Тиссен 1993 онд Монгол Улсад анх ирсэн бөгөөд 2009 онд “Занаду Разорбак” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Анх газар тариалангийн чиглэлээр ажиллаж байгаад 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх болсон байна.

“Занаду Разорбак” ХХК нь нийт 15 ажилчинтай бөгөөд өдөрт 10 үхэр нядлах хүчин чадалтай. Тус компани нь үхрийн гол бордоо болох ногоон тэжээлийг өөрсдөө бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж буйгаа үүсгэн байгуулагч Жереми Тиссен онцолж байв. Үндэсний хөдөлгөөнийг зарласны дараа хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад итгэлтэй, урам зоригтой болсон гэдгийг хэллээ.

Монгол Улсад бэлчээрийн болон махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, малчид, фермерүүд хамтран ажилласнаар махны экспортыг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоотой бөгөөд үүнд бэлчээр хамгааллын асуудал нэн чухал гэж үзэж байгаагаа хэллээ.

“Занаду Разорбак” ХХК нь 1-2 настай үхрийг малчдаас худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулан экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд ингэснээр малчид жилийн дөрвөн улиралд орлоготой байх боломж бүрдэж байгаа юм. Тус компани одоогоор 300 гаруй малчинтай хамтран ажиллаж байна. Тус компани нь халал технологийг нэвтрүүлж, бүс нутагтаа жишиг аж ахуйн нэгж болж байгаагаас гадна одоогийн байдлаар Бүгд Найрамдах Киргиз Улс руу бүтээгдэхүүнээ экспортлох талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой гэдгийг албаныхан энэ үеэр хэллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Орон нутагт гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх сургалт боллоо

    Орон нутагт гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх сургалт боллоо