Өчигдөр буюу энэ сарын 2-ны 19:00 цагийн орчимд гэртээ байсан бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал,
Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, "Харуул Алтай" хотхоны есөн давхраас долоо болон таван настай эгч дүү хоёр асран хамгаалагчгүй байх үедээ гэрийнхээ цонхоор хөл алдаж, унан амь насаа алджээ.
Мэдээллийн дагуу хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байгаа аж.
Иймд эцэг, эх асан хамгаалагч та бүхэн бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, бусад болзошгүй эрсдэл үүсгэхгүй байхад байнгын анхаарлаа хандуулж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
2
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
