Орон нутагт нүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлдэг болгоход анхаарна

Орон нутагт нүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлдэг болгоход анхаарна

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Канадын “Лаурел мэс заслын сан”-гийн төслийн удирдагч Хью Парсонсыг  /2023-10-06/ Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.

      Уулзалтаар тус сангийн дэмжлэгтэйгээр Монголын эмнэлгүүдэд хэрэгжиж буй нүдний тусламж үйлчилгээг сайжруулах төслийн талаар болон цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

С.Чинзориг сайд уулзалтын эхэнд 2015 оноос хойш Монгол Улсад тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж, ЭМЯ, УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Говь-Алтай, Архангай, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн БОЭТ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж Монгол-Канадын эмнэлгийн төслийг хэрэгжүүлж байгаа тус сангийн хамт олонд болон онцгойлон төслийн удирдагч ноён Хью Парсонст талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсанд нь баяр хүргээд манай улсын нүдний тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр манайд нүдний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үзүүлж байгаа хэдий ч улсын хэмжээнд хот, хөдөөгийн ард иргэдэд нүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нь харилцан адилгүй байгааг хэлж дундаж наслалт нэмэгдэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангадаггүй, дэлгэцийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотой дээрх өвчлөлүүдийн тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж харааны бэрхшээлтэй иргэд нэмэгдэж буйг дурдлаа.

Болорын цайлт нь сул хараа сохролын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй нүдний мэс заслын хамгийн их хүлээгдэл ихтэй өвчлөлд тооцогдож байна. Цайсан болорыг авч хиймэл болор суулгах мэс заслын технологи өндөр хэмжээнд хөгжихийн хэрээр мэс заслын заалт цар хүрээ нэмэгдэж өдөр ирэх тусам болорын мэс заслын хүлээгдэл ихсэж байгаа ч мэс засал хийх эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ зөвхөн манайд биш дэлхийн улс орнуудад ч муу байдаг талаар Эрүүл мэндийн сайд яриад тус сантай хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, нүдний салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хүн амд чиглэсэн нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, нүдний эмгэгийн үед үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг өргөжүүлэх шаардлага байгаа юм.

Ноён Хью Парсонс “Лаурел мэс заслын сан”-гийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн ажлынхаа төлөөр танилцууллаа. Нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн болон толгой хүзүүний хавдрын мэс заслын, цээжний хөндийн нарийн мэргэжлийн эмч профессорын баг, хавдрын мэс заслын дараах тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжилтнүүд жилдээ хоёр удаа ирж Монгол Улсын ард иргэдэд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Монголын эмч сувилагч нарт ажлын байранд нь чадавхжуулах сургалтыг явуулж ирсэн юм.

Нүдний тусламж үйлчилгээг сайжруулах дэд төслийн хүрээнд торлог шилэнцрийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч бэлтгэснээс гадна тухайн чиглэлийн мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийх боломжтой болгож 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий хамгийн орчин үеийн мэс заслын багаж тоног төхөөрөмжийг хандивлан мэс заслын өрөөг тохижуулсан. Түүнчлэн амбулаторийн нүдний тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, оношилгоо эмчилгээний хяналтыг сайжруулах өвчний тавиланг тодорхойлох ач холбогдолтой 500 сая төгрөгийн өртөг бүхий Нүдний когерент томографи (Ocular coherence tomography), Tорлогийн судасны ангиографийн аппарат (Fluorescein angiography), нүдний биомикроскофи зэрэг багажуудыг хандивласан.

Мөн резидентийн сургалтын чанарыг сайжруулж, цогц чадамж бүхий эмч бэлтгэн, сургалтыг олон улсын түвшинд хүргэхийн тулд резидентийн хөтөлбөр боловсруулан батлуулсан бөгөөд сургалтад ашиглах 200 сая төгрөгийн үнэ бүхий “Нүдний бичил мэс заслын ур чадварыг дэмжих төв”-ийг байгуулан урт хугацаанд тогтвортой ажиллаж ирсний үр дүнд үндэсний хэмжээнд мэргэжилтэн бэлтгэгдэж оношилгоо, эмчилгээ болон сургалтын чанарт ахиц дэвшил гарсаар ирсэн.

Алслагдсан аймгуудад нүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй байлгах үндсэн зорилгын хүрээнд 2015-2023 онуудад жилд хоёр удаа ирж 10000 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 2000 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлээд байгаа юм байна.

Доктор Хью Парсонс сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нүдний өвчлөл хотыг бодвол хөдөөд ихэссэн дүн гарсныг дурдаад монголчуудын дунд болор цайх, нүдний даралт ихсэх өвчин элбэг байгаа бөгөөд сүүлийн үед чихрийн шижингийн улмаас хараагүй болох тохиолдол их байгаа ч орон нутгийн эмнэлгүүд нүдний иж бүрэн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх боломж хомс гэдгийг онцолж байлаа. Жилдээ 36 эмч нүдний чиглэлээр бэлтгэгдэж байгаа ч мэс заслын чадвар эзэмшээгүй төгсдөг. Төгсөгчдөөс нэг биш нь болор солих сургалтад сурдаг ч энэ нь богино хугацааны сургалтаар эзэмших чадвар биш учраас резидентийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан чадвартай нүдний мэс засалчдыг бэлтгэн орон нутагт ажиллуулахыг зорьж буй гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх,татан гаргах ажиллагааны 85 хоногийн тайлангийн хурал боллоо

    Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх,татан гаргах ажиллагааны 85 хоногийн тайлангийн хурал боллоо