Герман инженерийн төлөвлөсөн Чиндао хотын хөгжил

Герман инженерийн төлөвлөсөн Чиндао хотын хөгжил

Нийслэлээс 2023 оны есдүгээр сарын 16-ны 16:00 цагт хөдөлсөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Эрээн хотын автобус вокзал дээр очлоо.

           ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Шиньхүй, Өвөр Монголын Өдрийн сонины Солонго мэдээллийн төвийн дэд эрхлэгч Баянмөнх, тус сонины албаны дарга Б.Хурц, Өвөр монголын Радио Телевизийн олон улсын сурталчилгааны хэлтсийн сэтгүүлч Начин , Үрлээ нар биднийг тоссон юм. “Бид их яаруу болчихлоо. Хоолоо идээд шууд хөдлөе” хэмээн Жян Шиньхүй дарга учирлав. Учир нь бид ӨМӨЗО-ны Улаанцав аймагт хоёр орны хэвлэл мэдээллийн XIV форумд оролцохоор явж буй. Хүмүүсийн ярьж заншсанаар Жинин албан ёсны нэр нь Улаанцав. Энэ хот Хятадын Шаньдун мужид харъяалагдана. Бид тус мужийн Яньтай, Чиндао хотоор аялах төлөвлөгөөтэй байв. Бид хэдэн цагт босох, хаагуур явах, хэдийд цай, хоолондоо орох гээд бүхий л цаг хугацааг тооцоолон маш нарийн төлөвлөгөө гаргасан “бяцхан ном” бий.

ШАНЬДУН МУЖ БА ИХ СЭТГЭГЧ КҮНЗИЙН НУТАГ

Шаньдун муж нь хятадын зүүн хэсгийн далай дагуу байрлаж эдийн засгийн үзүүлэлтээрээ улсынхаа хэмжээнд гуравдугаарт ордог аж үйлдвэрийн чухал бааз бөгөөд зуун сая гаруй хүн амтай, өндөр соёлтой, эдийн засгийн хөгжлийн стратегийн тулгуур төв ажээ. Сүүлийн жилүүдэд Шаньдун муж шинэ үеийн мэдээллийн технологи, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж,шинэ эрчим хүч, шинэ материалын үйлдвэрлэл маш хурдацтай хөгжиж байгаа юм байна. Бидний сайн мэддэг их сэтгэгч Күнзийн сургаалын өлгий нутаг, ёс зүйн орон гэдгээрээ үе дамжин бахархсан сайхан уламжлалтай ажээ.

           Эхний зогсоол Яньтай. Шөнөдөж очсон бид өглөө 08:20 цагт автобусандаа сууж маршрутын дагуу Жанюй дарсны соёлын музей, Яньтай уул, дарсны үйлдвэр, Янма аралыг үзэж сонирхох учиртай. Тиймээс төлөвлөсөн ажлаа багтаахын тулд амсхийх ч завгүй явцгаасан юм. Мэдээж хөгжилтэй. Дараагийн “зогсоол” хүртэл автобусандаа элдвийг хөөрөлдөнө, хөгжилдөнө. Нэг нэгнээ цаашлуулах ч энүүхэнд. Бүр шинэ найзуудаа ч тоглоомдоо оруулчихлаа. Дуу хуур, инээд хөөртэй зэрэгцэн алиа хошин яриа замын ядаргааг “таг мартуулчихсан” байв.

Яньтай хотоос гараад дөрвөн цаг гаруй автобусаар давхин зорьсон газраа хүрлээ. Зам дагуу битүү мод, ногоон байгууламж. Нүдний өмнө ногоон ой жирэлзээд л. Зам бол “толь”. Бартаа саадгүй учраас донсолгоо мэдрэгдэхгүй.

Дараагийн хот орох зуур “нүдний хор” гаргасан зарим нөхөд минь “Бүр нам унтчихаж. Донсолгоо байхгүй болохоор ядрахгүй, сэрвэлзэхгүй бие амарчихдаг юм байна” гэсээр автобуснаас бууж байлаа. Бид Чиндао хотын Фү Шинь цамхаг хэмээн нэрлэдэг буудалд байрлав. Өрөөний цонхоор Шар тэнгис, эргийн дагуух өндөр барилга, засаж янзалсан ногоон байгууламж нүд хужирлана.

10 САЯ ХҮН АМТАЙ, ТҮГЖРЭЛГҮЙ ЧИНДАО

Хэдийгээр 11 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 12 мянган хавтгай дөрвөлжин километр далайн талбайтай,  гаруй сая хүн амьтай ч түгжрэлгүй тайван хот юмсанж. 

            Чиндао хот нь Шар тэнгисийн эрэгт, Шаньдүн хойгийн өмнөд хэсэгт оршдог, Хятадын умард нутагт оршдог. Энэ хот урд хөршийн далай дагуух гол төв. Аялал жуулчлал хийгээд үндэсний түүх соёлын хот болон хөгжиж буй “тансаг” зэрэглэлийн хот байна лээ. Тэнд олон улсын боомтыг ч мөн хөгжүүлж буй аж. 10 гаруй сая хүн амтай тус хотын зам түгжрэлгүй. Хүмүүс нь ч уур ундуугүй, тайван харагдав. Бас тэнд орон сууцтайгаа залгаа хүүхдийн сургууль цэцэрлэг нь бий. Хот төлөвлөлтийн маш нарийн зохион байгуулалтыг хийсэн тухай биднийг замд явж байхад орчуулагч тайлбарлаж байв.

Чиндао хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордонтой танилцав. Тус ордон нь зүүн талаар Шылаорэн далайн эрэгтэй, баруун талаараа тус хотын уран баримлын музейтэй зэрэгцэн оршдог аж. Тэнд нийгэм, хүн ам, эдийн засагтай холбоотой бүхий л бодлого, төлөвлөлтийг хийхээс гадна сонирхсон хүн бүрт нээлттэй, мэдээлэл авах боломжтойгоос гадна мөн иргэд нь нь хянах ч эрхтэй юм байна. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын бүс болон хөгжиж буй учраас жуулчдад ч мэдээлэл өгч, хотынхоо тухай ойлголтыг мартагдахааргүй үлдээдэг гэхэд хилсдэхгүй. Тэр төвд Чиндао хотын орон зайн хөгжлийн стратегийн шинэ үе шат, бүх түвшний хотын ерөнхий төлөвлөлтийн үр дүнг харуулж байлаа. Мөн Чиндао хотыг илүү динамик, загварлаг, илүү өвөрмөц сэтгэл татам бүтээн байгуулалт хийхийг зорьж буйгаа хот төлөвлөлтийн танилцуулгын үеэр онцолж байв.

Чиндао хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордонтой танилцав. Тус ордон нь зүүн талаар Шылаорэн далайн эрэгтэй, баруун талаараа тус хотын уран баримлын музейтэй зэрэгцэн оршдог аж. 

Хотын хөгжил оновчтой, алсын хараатай, мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэх нь бидний байнга л ярьдаг иргэндээ ээлтэй хот болох суурь аж. Хэдийгээр 11 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 12 мянган хавтгай дөрвөлжин километр далайн талбайтай,  гаруй сая хүн амьтай ч түгжрэлгүй тайван хот юмсанж. Энэ бол зөв төлөвлөлт бөгөөд хөгжлийн чухал асуудлыг олонд таниулснаар тэд оролцох, хянах “үүргээ” биелүүлэх учиртайг ч мөн сануулна.

Энэ хотын анхны төлөвлөлтийг герман инженер хийсэн гэв. Германчууд 99 жилийн хугацаатай түрээслэж байсан түүхэн баримт бий. Үүний тодорхой нэгэн жишээ бол Чиндао шар айрагны үйлдвэр болон музей. 100 гаруй жилийн түүхтэй Чиндао шар айрагны музей нь тус үйлдвэрийн хөгжлийн явц хийгээд худалдааны менежментийг орчин цагийнхтай хослуулан хөгжүүлж байгаа нь “Хятадын аж үлдвэрийн өвийг хамгаалах ашиглах бодит жишээ” гэгдэх болжээ.

“НЭЭЛТТЭЙ ЦОНХ”

Шаньдун мужийн олон улстай харилцах тээврийн гол төв нь Чиндао хот. Тэнд үндэсний өндөр хурдны галт тэрэгний инновацын төв, гэр ахуйн хэрэгслийн инновацын төв зэрэг үндэсний олон “Брэнд”-ээрээ гайхуулж байна. Чиндао хотод монголчуудын нийтлэг хэрэглэддэг цахилгаан барааны брэнд Haier, Hisense-ийн үйлдвэрийн төв байр бий. Мөн Tsingtao Beer болон CRRC Сыфан зэрэг дэлхийд алдартай үйлдвэрүүдтэй. Тус хотыг гадаадад “Нээлттэй цонх” хэмээн нэрлэдэг аж.

Тиймээс ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишээ бүс гэдэг байна. Шаньдунгийн чөлөөт худалдааны туршилтын бүсийг Чиндаод байгуулан үндэсний стратегийн зорилтуудыг хэрэгжүүлж, "Бүс ба зам" санаачилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны шинэ платформ байгуулах үүрэг хүлээсэн талаар хот төлөвлөлтийн байгууллагатай танилцах үеэр хэлж байлаа.

Чиндао хотын олон гайхамшгийн нэг нь бүрэн автомат чингэлэг ачиж буулгах терминал. Тэнгисийн эрэг дагуу маш том зогсоолд олон мянган чингэлэг ачиж буулгах ажлыг гүүрэн кран гүйцэтгэнэ. Нүд эрээлжлэм өнгө өнгийн тоолж барамгүй чингэлэгнүүдийг хүний оролцоогүйгээр ачиж, буулгаж, тээвэрлэнэ. Тэр ч бүү хэл огтлолцох урсгалд нэгдээ зам тавьж өгнө гээч. Яг л гэрлэн дохиогоор зохицуулж байгаа мэт. Ази тивд анхны бүрэн автомат контейнер терминал юм байна. Харин дэлхийн анхны "устөрөгч + 5G" ухаалаг ногоон терминал аж.

Тус терминал нь Чиндао Цяньвань боомтын өмнө эрэгт байрлаж, зургаан хөлөг онгоцны зогсоолыг төлөвлөн байгуулжээ. Тэнд дэлхийн хамгийн том контейнер хөлөг онгоц зогсож болох бөгөөд 16 автомат гүүрэн крантай, 76 автомат төмөр замын крантай, 83 автомат удирдлагатай тээврийн хэрэгсэлтэй гэж байлаа.

Цахилгаан барааны брэнд “Haier”-ийн үйлдвэр Чиндао хотод үйл ажиллагаа эрхэлдэг. Илүү дэвшилтэт, инноваци шингээн техник технологийн гайхамшгийг бүтээхээр ажиллаж буй тус үйлдвэрийнхэн үйлдвэрийн дотоод дүрэм журмыг сайтар баримтлахыг биднээс хүсч байв. Тэнд зураг авах, бичлэг хийх хориотой. Мэдээж хором хугацаагаар хэмжигдэн өөрчлөгдөж буй энэ цаг үед үйлдвэрлэлийн процесс, санаагаа хамгаалах нь бизнесийн зарчим. Тус үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнүүд салбартаа болон дэлхийд “толгой цохиж” явааг хүмүүс андахгүй л дээ.

Албан ёсны нэршил нь Haier Roller интернэтийн үйлдвэр. Haier группын 11 дэх интернэтийн үйлдвэр аж. Одоогоор дэлхийн хамгийн том хамгийн өндөр, хамгийн хүчтэй тохируулгатай Ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг үйлдвэрлэдэг. Тэд Casarte, AQUA зэрэг долоон томоохон брэндийн дундаас дээд зэрэглэлийн 400 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж байгаа юм билээ. Мөн тэд ухаалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 5G хувилбарыг шингээн хэрэглээнд нэвтрүүлэх туршилт хийж байгаа.

Чиндао хотын үсрэнгүй хөгжлийг аж үйлдвэржилтийн хөгжлийг өндөр хурдны интернет тохиргоо, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологитой хослуулан ухаалаг шийдвэр гаргах системийн менежментийг бодит ажил болгож шинэчилж байгаатай холбоотой юм байна гэсэн бодол төрж байв.

“Хөөх” гэж гайхширсаар аялал өндөрлөв. Урд хөрш хотуудаа бүсчлэн хөгжүүлжээ. Чингэхдээ аль хотод юуг түлхүү хөгжүүлэн суурь болгож эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ маш сайн тооцоолж. Тэд богино хугацаанд хийнэ гэсэн бүхнээ тултал нь хөгжүүлдэг юм байна. Оройн хоолны дараа далайн эргийн худалдааны газруудыг сонирхохоор 4, 5-уулаа буудлаасаа гараад алхав. Нэг км гаруй газар алхана хэмээн МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр хэллээ. 21:00 цаг өнгөрч байна. Хот нам гүм. Зам дээр өдөр холхиод байсан өнөөх олон машин алга. Бид хотын хөгжил, очсон газруудын талаарх өөрсдийн бодлыг ярилцан алхсаар зорьсон газраа хүрэв.

Сувьд шүрэн эдлэл, гоёл чимэглэл гээд хүүхнүүдийн нүд “унахаар” бишгүй л гангараа тэнд байна. “Энэ ямар үнэтэй вэ” гэхэд минь хятадаар дуржигнуулах худалдагчтай хэл нэвтрэлцэх гэж нэлээд юм болов. Тооны машин барьж байгаад л эхлээд авах гэж байгаа тоо хэмжээгээ, дараа нь хүсч байгаа үнээ бичиж харуулна. Харамсалтай нь тэр ойлгохгүй. Эцэст нь тэдний хэлсэн үнээр л авчихаж байгаа юм. Шөнийн 00 цагт далайн эрэг дагуух худалдаагаа зогсоодог юм билээ.

Очиход гэрэл гэгээтэй байсан ч хаах дөхөөд ирэхээр хавийн гэрлийг бүгдийг нь унтраачихдаг. Бас бид буцаад явахад зам дагуух гудамжны гэрэл ч унтраалгаастай байлаа. Товлосон цагтаа ажлаа дуусган гудамжны хөдөлгөөн зогсч үүнтэй зэрэгцэн тогтсон хугацаанд гудамжны гэрлээ унтраадаг ажээ.

“Бээжин 2008” олимпийн усан тэшүүрийн тэмцээн болсон Шар тэнгисийн эрэг дагуух Чиндао хотоор зугаалсан аялал минь ийн өндөрлөлөө.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Насанд хүрээгүй хүүхдүүд машин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлжээ

    Насанд хүрээгүй хүүхдүүд машин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлжээ