Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн 75,4 хувь нь Д аминдэмийн, 29,4 хувь нь төмрийн дутагдалтай байна

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн 75,4 хувь нь Д аминдэмийн, 29,4 хувь нь төмрийн дутагдалтай байна

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн 75,4 хувь нь Д аминдэмийн, 29,4 хувь нь төмрийн дутагдалтай бол 21,4 хувь нь цус багадалттай байна. Иймд жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь бичил тэжээлийн дутагдлаас сэргийлэхэд нэн хэрэгтэй байдаг.

         Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих бодлогын хүрээнд олон найрлагат бичил тэжээлийн зардлыг  2019 оноос эхлэн орон нутгийн төсөвт тусгаж, 2020 оноос хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлээр хангаж байна. Гэвч энэ тэжээлийн түгээлт хангалтгүй агаад жирэмсэн эмэгтэйчүүдийн тал хувь нь хэрэглэж байна. Энэхүү хэлэлцүүлэг болохоос сарын өмнөөс хоол тэжээлийн байдлын талаарх судалгааг авч, 700 гаруй жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг оролцуулсан.

Жирэмсэн болон хөхүүл үед хооллох талаар мэдэх үү гэсэн асуултад 50 хувь нь мэднэ, 36,9 хувь нь бага зэрэг мэднэ, 13,1 хувь нь огт мэдэхгүй гэж хариулжээ. Судалгаанд оролцсон ээжүүдийн талаас дээш хувь нь шим тэжээлтэй хоол хүнс өдөр тутамдаа хэрэглэж чаддаггүй болон хаяадаа л хэрэглэдэг гэжээ. Мөн гурван эмэгтэй тутмын нэг нь жирэмсэн болон хөхүүл үедээ нэмэлт аминдэм хэрэглэж чаддаггүй байна.

Өрх, сумын Эрүүл мэндийн төвөөс үнэгүй олгодог олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг судалгаанд оролцсон 700 эмэгтэйгээс  400 гаруй нь хэрэглэдэггүй гэж хариулжээ. Жирэмсэн болон хөхүүл үедээ эмч, мэргэжилтнүүдээс гурван эмэгтэй тутмын нэг нь л зөвлөгөө авдаг байна. Энэ судалгаанаас харахад жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолтын байдлын талаарх мэдлэг, мэдээлэл дутуу байгаа нь харагдлаа.

Бидний хэлэлцүүлгийн нэг гол зорилго бол жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийнхээ дунд аминдэм, хоол тэжээлийн чухал ач холбогдлын талаар мэдээлэл өгөх юм гэв. НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа үг хэллээ. Тэрбээр, 2022 онд тус сангаас жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолтын талаар хийсэн судалгааг танилцуулав.

Түүний дараа Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого” хэмээх илтгэлийг тавив. Тэрбээр, манай улсын хүн амын дунд хоол тэжээлийн дутагдлыг бууруулах зорилгоор нялх, бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих, бичил тэжээлийн дутагдлаас сэргийлэх, эрүүл, зөв хооллолтын дадлыг төлөвшүүлэх, хоол хүнснээс шалтгаалсан эмгэгийг бууруулах чиглэлээрх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Хүүхдийн бие махбодь, оюун санааны хөгжлийг хангагч гол хүчин зүйл болсон хоол тэжээлийн байдлыг сайжруулах үйл ажиллагаанд мөрдлөг болгох зорилгоор “Нялх балчир хүүхдийг хооллох заавар”-ыг Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/481 дүгээр тушаалаар, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих “10 алхам”-ыг хэрэгжүүлэх зааврыг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/290 тушаалаар тус тус батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хүүхдэд зориулсан 10 төрлийн аминдэм, таван эрдэс бодис агуулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг 6 сараас 2 нас хүртэлх хүүхдэд болон жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд уухаар өрх, сумын эрүүл мэндийн байгууллагуудын төсөвт нэг хүүхдэд 6000 төгрөг, нэг эмэгтэйд 6600 төгрөгийг орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын төсөвт суулгасан. “Өргөн дархлаажуулалтын 10 хоног" аяныг жил бүрийн 5 ба 10 дугаар сард тогтмол зохион байгуулж, уг арга хэмжээний хүрээнд тав хүртэлх насны буюу 6-59 сартай хүүхдэд өндөр тунт А аминдэмийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан хуваарийн дагуу түгээж байна.

Өндөр тунт А аминдэм, Д аминдэмийн бэлдмэл хэрэглээ, түгээлтийн асуудлыг тусгасан “Аминдэм, эрдэсийн бэлдмэл хэрэглэх заавар”-ыг Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/490 дүгээр тушаалаар батлан, хэрэгжүүлж байна гэх зэргээр танилцуулж, хүүхдийн эрүүл мэнд, эхийн сүүгээр хооллолтын байдал, бага насны хүүхдийн хоол тэжээл зэрэг асуудлуудыг хөндлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 25-н хүртэл хойшлов

    Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 25-н хүртэл хойшлов