Дэлхийн хүнсний өдөр тохиож байна

Дэлхийн хүнсний өдөр тохиож байна

Жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрийг Дэлхийн хүнсний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийг НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас “Ус бол Хүнс, Ус бол Амьдрал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй юм.

Энэ хүрээнд өнөөдөр Байгалийн түүхийн музейд Ус бол Хүнс сэдэвт үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон бусад албаныхан оролцлоо.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Дэлхийн уур амьсгал сүүлийн бүтэн хагас зуун жилд цельсийн 1,5 хэм орчмоор дулаарсан бол Төв Азийн тэгш өндөрлөгт оршдог, эх газрын эмзэг байгаль экологтой, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, ахуй амьдралын өвөрмөц хэв шинжтэй Монгол оронд энэ үзүүлэлт сүүлийн 80 жилд цельсийн 2.4 хэмээр нэмэгдсэн нь бараг хоёр дахин илүү байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн сэтгэл түгшээсэн энэхүү чиг хандлагыг тогтоон барихын тулд Монгол Улс ур амьсгалын асуудлаарх НҮБ-ын суурь конвенц болох Парисын хэлэлцээр болон Цөлжилтийн эсрэг хэлэлцээрт тусгагдсан үндэсний үүргийг биелүүлэх зорилгоор Уур амьсгалын өөрчлөлт болон Цөлжилттэй тэмцэх Үндэсний хороог байгуулан Үндэсний хөтөлбөрүүдийг батлан амжилттай хэрэгжүүлж байна.

            Хүний буруутай үйл ажиллагааны улмаас манай орны нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөнөөс 362 гол горхи, нуур булаг шанд хатаж ширгэсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт цэнгэг усны нөөц, хүрэлцээ, чанарт нөлөөлж байна. Аадар бороо, гэнэтийн үер, ган, зуд ч унд усны хэвийн найдвартай бөгөөд хүрэлцээтэй байдалд нөлөөлж, хүн амын эрүүл ахуй, ариун цэвэр, хүнсний үйлдвэрлэл, цаашилбал эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, элбэг хангалуун амьдрахад хүндрэл бэрхшээл учруулж байна.

Энэхүү амаргүй нөхцөлд тогтвортой хөгжих нэгэн үндэс нь усны эх ундрагийг сэргээн хамгаалахад оршиж байна. Усны ухаалаг агаад хэмнэлттэй хэрэглээ, удирдлагын зөв арга барилыг хэвшүүлсэнээр усны хүрэлцээгүй байдлыг бид хамтын хүч чармайлтаар шийдвэрлэж чадна гэж үзэж байна” хэмээгээд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд бидний энэхүү хагас зуун жилийн хамтын хүчин чармайлт томхон үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглээд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү ойн өдрийг тохиолдуулан НҮБ-ын ХХААБ “Монгол шуудан” ХК-тай хамтран ойн марк гаргаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "Мөнгө угаах гэмт хэрэг тогтвортой үйлдсэн" гэх ХХААХҮЯ-ны "Т" гэгчийн хэргийг прокурорт шилжүүлжээ

    "Мөнгө угаах гэмт хэрэг тогтвортой үйлдсэн" гэх ХХААХҮЯ-ны "Т" гэгчийн хэргийг прокурорт шилжүүлжээ