"Сайжруулсан түлш ашигласнаар агаарын бохирдол 50 хувиар буурсан" гэв

"Сайжруулсан түлш ашигласнаар агаарын бохирдол 50 хувиар буурсан" гэв

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.17/ хуралдаан 09 цаг 15 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж,  гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн  элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо.

Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг мэдээлэл хийсэн. Тэрбээр "Тус компани 2018 онд байгуулагдсан  бөгөөд  тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагааны зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, хямд үнэ бүхий хөнгөлөлттэй үнээр нийслэлийн ард, иргэдийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангахад чиглэснийг онцлоод Цаг уур, орчны шинжилгээний газраас РМ2.5 тоосонцор 56, РМ10 тоосонцор 43 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарснаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулаад байна" гэв.

Мөн тэрбээр, хөнгөлөлттэй үнээр нь ард, иргэдийг шахмал түлшээр хангаж байгааг дурдахын зэрэгцээ шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулж, нийслэлийн 7 дүүргийн 650 цэгээр өнөөдрийн байдлаар 2 сая тонн шахмал түлш үйлдвэрлэн борлуулаад байна гэж байлаа.

Түүнчлэн түүхий нүүрс нэг галлагаагаар 4-5 цаг, шахмал түлш 7-8 цагийн шаталттай байгаа нь үнийн хөнгөлөлтөөс айл өрхөд хэмнэлт үүсэж байна. Тухайлбал, нэг айл өвөлдөө дунджаар дөрвөн тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол одоо 2.8 тонн шахмал түлшээр өвлийг давдаг гэсэн тооцоо судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл,

           Түүхий нүүрстэй харьцуулбал нэг өрх айлд 500-600 мянган төгрөгийн хэмнэлтийг бий болгож байна. Үүнийг нийслэлийн 200 мянган айл өрхийн жилийнх хэрэглээгээр тооцвол 100 гаруй тэрбум төгрөг, өнгөрсөн таван жилийн хугацаагаар тооцвол 424.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, санхүүгийн хэмнэлтийг үзүүлсэн байна хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.

Тус компани төвийн, баруун, зүүн үйлдвэр гэсэн гурван үйлдвэртэй. 2021 оны байдлаар баруун үйлдвэр  нийт ачааллын 78.6, төвийн үйлдвэрт 7.6, зүүн үйлдвэр 13.9 хувийг гүйцэтгэсэн. Цаашдаа баруун үйлдвэрийнхээ үйл ажиллагааг үе шаттайгаар бууруулан зогсоож, төвийн болон зүүн үйлдвэр дээрээ ачаалал авна гэсэн зорилтын дагуу шинэчлэлийн ажлууд хийж байна.  

2021 онд 19,  2022 онд 13 шугамаар, 2023 оны өнөөдрийн байдлаар 10 шугамаар ажиллаж байна. Цаашид бид 5.5-6 шугамаар үйл ажиллагаагаа бүрэн явуулах бололцоотой. Ийм тооцоо судалгаа, төлөвлөлтийн ажлууд үргэлжилж байна.

Мөн зүүн үйлдвэр хүчин чадалдаа хүрэхгүй байгаа шалтгаануудыг тодорхой судалсны үндсэн дээр хүчин чадлыг нь нэмэгдүүлж, цөөхөн шугамаар ажиллуулах автоматжуулсан системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үйлдвэрийн бүх дамжлагыг автоматжуулснаар ажилчдын эрүүл мэнд, бүтээмжийг сайжруулахаар тооцоолж, үйл ажиллагаагаа чиглүүлж байна гэж А.Батзориг дарга мэдээлэлдээ дурдсан.

 

Тус компанийн цаашдын зорилго нь барьцалдуулагчаа дотооддоо үйлдвэрлэх, нүүрс нүүрсэн бүтээгдэхүүн асаагчийн технологийг нэвтрүүлэх, хагас коксын үйлдвэр барих шаардлагатайг мэдээлэлд дурдаад улмаар үйлдвэрийн дэргэд механик цех шинээр барих, шуудайны үйлдвэрийг барьж, ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн шахмал түлшний шинэ стандарттай болж, барьцалдуулагчид тавигдах шаардлагыг журамласан гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Амартүвшин, Н.Наранбаатар, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд нийслэлийн шахмал түлшний нийт хэрэглээг тодруулахын зэрэгцээ цаашид Улаанбаатар хот гэлтгүй Төв аймаг, Дархан-Уул аймгуудыг шахмал түлшээр хангах боломж, нөхцөл бий эсэхийг лавлав. Мөн шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэснээс хойших агаарын бохирдлыг бууруулсан хэмжээ болон цаашид нэн шаардлагатай авах арга хэмжээний талаар илүүтэй тодруулсан.

Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин агаарын бохирдлыг бууруулахад нийслэл Улаанбаатар хотын захиргаа цахилгаан станц барих газраа төлөвлөөд, ТЭЗҮ-ийг боловсруулах судлах ажлын хөрөнгийг төсөвт суулгах, дэд станцуудын өргөтгөлийн ажлуудыг эрчимжүүлэх, нийслэл хотыг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, шахмал түлшний үйлдвэрлэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж өрсөлдөөнийг бий болгож улмаар бүтээгдэхүүний үнэ, зардлыг бууруулах асуудалд холбогдох Засгийн газар, яам, нйислэлийн хотын удирдлага, холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа.

         Мөн мэдээлэлтэй холбогдуулан “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад Байнгын хорооны тэмдэглэлээр үүрэг өгөхөөр болсныг мэдэгдэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Бизнес ба Хүний эрх

    Бизнес ба Хүний эрх