Тува улсын гурван иргэн Монгол Улсын хилийн торон хаалтыг таслаж байхад нь хилчид илрүүлсэн байна. Хилчид 2-3 удаа сануулсан боловч үл тоож, Увс аймгийн Сагил сумын нутаг руу зугтжээ. Улмаар хилчид галт зэвсэг ашиглахад оногдсон аж.
Зугтсан хоёр иргэнийг нь эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, морьдынх нь мөрөөр мөшгөхөд өөр газраар дамжин явсаар Тувагийнхаа нутагт орсон байсан тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.
Хилийн тухай хуулийн 48 дугаар зүйлд "Улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан, улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хил зөрчигчийн үйлдлийг өөр арга, хэрэгслээр зогсоох боломжгүй үед галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн" байдаг.
Like
1
Зөв
0
0
Буруу
0
Воов
1
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
