• 0
  • 1055

МЭДЭГДЭЛ: “Админерал” компани ХЭН НЭГ УЛСТӨРЧТЭЙ огт хамааралгүй

МЭДЭГДЭЛ: “Админерал” компани ХЭН НЭГ УЛСТӨРЧТЭЙ огт хамааралгүй

   “Админерал” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани. Бид Монголдоо, чандмань эрдэнэ болсон усыг ашиглалгүйгээр, байгальд ээлтэй, Германы дэвшилтэт технологи нэвтрүүлж, хуурай аргаар нүүрс баяжуулах анхны үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 
   Монгол Улс нүүрсээ нэмүү өртөг шингээхгүй шууд түүхийгээр нь зарж борлуулдаг нь эдийн засгийн хувьд хор хохиролтой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж, хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрүүдийг байгуулахаар зорилт тавин ажиллаж байгаа хэмээн бидний зүгээс ойлгож энэхүү хөрөнгө оруулалтыг хийх асуудлыг компанийн түвшинд шийдвэрлэж төслөө эхлүүлсэн. 

Гэвч бидний түүхий эд, түүхий нүүрс хямдхан гаргадаг түүхийг өөрчилж, Монголын баялгаа үнэ цэнтэй, үр өгөөжтэй болгоход бодитой хувь нэмрээ оруулах бүтээн байгуулалтыг  улс төрийн захиалгаар харлуулан гүтгэж, үндэслэлгүй худал нэвтрүүлэг бэлтгэн тараасаар байгаад харамсан энэхүү мэдэгдлийг гаргаж байна. 

Хэвлэл мэдээлэл гэхээсээ илүү хувь сэтгүүлчдийн мэдээллээ боловсруулаагүй, талуудын байр суурийг хүргээгүй, эх сурвалжаа нягтлахгүйгээр зөвхөн нэг талын байр суурьтай нэвтрүүлгүүд бэлтгэж олон нийтэд цацсан нь манай компанийг гүтгэж, нэр хүндэд халдаад зогсохгүй цаашдын гаднаас татах хөрөнгө оруулалтуудыг эрсдэлд оруулах аюул учруулж байна. Иймд компанийн нэр хүндийг унагаж, худал ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн нэр бүхий сэтгүүлчдийн оргүй худал гүтгэлэгт хариулт өгье.  

1. Үйлдвэр барихад нэг ч төгрөг, 1 кг нүүрс аваагүй.
Нүүрс баяжуулах үйлдвэрийг гадаадын хөрөнгө оруулалтаар  100 хувь өөрсдийн хөрөнгөөр бүтээн босгож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас үйлдвэр барихад зориулж 1 төгрөг, 1кг нүүрс аваагүй. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн цахим хуудсанд байршсан нүүрс олборлох, тээвэрлэх, худалдах бүх талын мэдээлэл ил тод байгаатай танилцах боломжтой. 

2. Зөвхөн үйлдвэрийн зориулалтаар 5 жил ашиглах гэрээтэй.
“Админерал” ХХК  нь зөвхөн нүүрс баяжуулах үйлдвэр байрлах газрыг зохих журмын дагуу авч, 5 жилийн хугацаатай ашиглах гэрээ байгуулсан. Үүнийг бас л мушгин гуйвуулж “Бортээг”-ийн орд газрыг ашиглахаар 30 жилийн гэрээ хийсэн мэтээр илтэд худал мэдээлэл түгээлээ. Өөрийнхөө хөрөнгөөр Герман технологийн үйлдвэр бариад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 3 жилд нийт 8 сая тонн нүүрс баяжуулж өгөөд гэрээ дуусгавар болно.

3. “Донгшенг Петролиум", "Сино-Монголиан эйтс интеллижент" гэх компаниудаас ямарч мөнгө шилжиж байгаагүй.
“Админерал” бол  гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн хамтарсан компани. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу мөнгөний зарцуулалт нь ил тод, нээлттэй байдаг. “Кью зоу лонгюэйн трэйдинг”, “Руйшен глобал групп” компаниуд нь “Админерал” ХХК-ийн хөрөнгө оруулагчид гэдэг нь угаасаа ил тод, нээлттэй мэдээлэл. Орж ирсэн санхүүжилт нь ажилчдын цалин, ажлын байрны түрээс, гадаад ажилчдын Засгийн газарт төлөх төлбөр, татвар, НДШ болон бүтээн байгуулалтын ажил зэрэгт зарцуулагддаг. Харин гүтгэлэгт нэвтрүүлэгт нэр дурдагдсан “Донгшенг Петролиум", "Сино-Монголиан эйтс интеллижент" гэх компаниудтай хамтран ажиллах нь бүү хэл нэр, хаягийг нь ч мэдэхгүй, ганц мэйл явуулж бас авч үзээгүй, хэзээ ч хамтарч ажиллаж, харилцаж, холбогдсон удаа байхгүй. 

4. Тендерт хэн ямар үндэслэлээр шалгарсан бэ? 
“Бортээг”-ийн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах тендерт МТАС түншлэл  хууль журмын дагуу шалгарсан. Түншлэлийн толгой компаниудын туршлага, орлого зэрэг үзүүлэлтүүд нь сонгон шалгаруулалтын журамд заасан бүх шаардлагыг бүрэн хангасан. “Админерал” ХХК энэ түншлэлийн нэг л гишүүн, зөвхөн баяжуулах үйлдвэр хариуцаж байгаа туслан гүйцэтгэгч. Өмнө нь хоёр удаа тендер зарлагдсан боловч оролцогч хүсэлт, материал ирүүлээгүй, мөн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлүүдээр цуцлагдаж байсан гэдэг мэдээлэл нь www.tender.gov.mn вэб сайтад нийтлэгдсэн байна. Тендер гурав дахь удаагаа зарлагдахад “Админерал” ХХК нь дөрвөн компанийн түншлэлийн нэг болж оролцсон бөгөөд МТАС түншлэлээс өөр компани тендерт оролцоогүй.  “Админерал” ХХК нь ямар нэгэн байдлаар нүүрс олборлодоггүй, хөрс хуулдаггүй. Нүүрсийг баяжуулаад буцааж өгнө, үүнийхээ төлбөрийг л авах гэрээтэй. Өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй.  

5. Ажиллаж эхлээгүй үйлдвэр асар их ашиг олох боломжгүй.
“Админерал” ХХК-ийн барьж байгаа үйлдвэр ашиглалтад ороогүй, өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн ашиг олоогүй боловч Монгол Улсад  5 тэрбум гаруй төгрөгийн татвар шимтгэл төлөөд байна. Туслан гүйцэтгэгч компаниудад 10 орчим тэрбум төгрөгийн орлого оруулаад байна. Баригдаж дуусаагүй, ажиллаж эхлээгүй, ашиглалтад ороогүй үйлдвэр асар их ашиг олсон гэдэг нь худал хуурмаг зүйл болно. 

6. “Админерал” компани ХЭН НЭГ УЛСТӨРЧТЭЙ огт хамааралгүй.
“Админерал” ХХК-ийн Монгол талын захирлын дүү улс төрийн намд ажилладаг гээд манай бүтээн байгуулалтыг нэр бүхий улстөрчтэй хамаарал бүхий гэж шууд гүтгэж, улстөржүүлж байгаад харамсаж байна. Энэ худал гүтгэлгээс болж, цаашдын бидний гаднаас татах хөрөнгө оруулалтуудад эрсдэл үүсэж, хохирох аюул учирч байна. 

Гадаадын хөрөнгө оруулалттай компани, бизнес эрхлэгчид чөлөөт ардчилсан нийгэмд эрх нь зөрчигдөж, золиос болж хохирох ёсгүй. Бид Монгол Улсын хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй, ямар нэгэн давуу байдал эдлээгүй, улс төрчдийн нөлөөн дор үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Хилийн цаахна талд ӨМӨЗО-ны Баяннуур аймагт 30 гаруй үйлдвэр Монголын нүүрсийг түүхийгээр нь хямдхан авч баяжуулан ашиг олж байна. Эсрэгээрээ эрчим хүч, газрын тос зэрэг олон салбарт Монголчууд өөрсдөө хийж бүтээх, нэмүү өртөг бий болгож, Монголчуудыг ажлын байраар хангаж, гадаадад бий болдог ашгийг эх орондоо үлдээх нь Монгол хүн бүрийн зорилго, төр засгийн бодлого байх учиртай. Харамсалтай нь энэхүү  зорилгыг бусниулан зогсоох нь эх оронч бус, эх орны эсрэг хорлонт үйлдэл мөн. 
     Монголдоо нүүрс баяжуулан үр өгөөжийг нь өсгөн нэмэх зорилгод саад учруулах тархи угаалт явуулж, эдийн засгийн бие даасан байдал, гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх бүлэглэсэн үйлдэлд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулахыг хүсье. 
Бидний гаргасан зам мөрөөр эх орондоо нүүрс баяжуулах олон үйлдвэр бүтээн байгуулж чадвал Монголын баялаг, Монголын нүүрсэнд өртөг нэмж, илүү олон хүн ажлын байртай, цалин орлоготой болж, улс, орон нутагт төлөх татвар шимтгэл өснө. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцэд зориулах хөрөнгө мөнгө нэмэгдэнэ. Монгол орон улс төржин хэрэлдэж биш үйлдвэр бүтээн байгуулж, үүц баялгаа өөрсдөө боловсруулдаг болж байж хөгжинө. 

Иймд нэр бүхий сэтгүүлчид гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж байгаадаа дүгнэлт хийж, нэн дариу залруулга хийхийг хүсэж байна.

   Эс бөгөөс  “Админерал” ХХК-ийн зүгээс хуулийн байгууллагад хандан ажил хэргийн болон бизнесийн нэр төрөө сэргээлгэх, хууль ёсны эрх ашгаа хамгаалах, худал мэдээллээс үүдэн гарсан хохирлоо нэхэмжлэх болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

“АДМИНЕРАЛ” ХХК
Улаанбаатар хот, 2023.10.19-ний өдөр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Л.Оюун-Эрдэнэ сайдаа Эрүүгийн хэрэгт холбогдогч Ц.Даваацэрэнд ХАРИУЦЛАГА ТООЦ!

    Л.Оюун-Эрдэнэ сайдаа Эрүүгийн хэрэгт холбогдогч Ц.Даваацэрэнд ХАРИУЦЛАГА ТООЦ!