Т.Очирхүүгийн нэрэмжит “УРАМ ХАЙРЛА” наадмыг гурав дахь удаагаа зохион байгууллаа

Т.Очирхүүгийн нэрэмжит “УРАМ ХАЙРЛА” наадмыг гурав дахь удаагаа зохион байгууллаа

    “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Тоомойн Очирхүүгийн нэрэмжит “УРАМ ХАЙРЛА III” яруу найргийн наадам ажилттай болж өндөрлөлөө. Наадмын сүүлийн шатанд Говь-Алтай аймгийн залуу уран бүтээлчдээс шалгарсан шилдэг 16 оролцогч шүлгэн хүлгээ уралдуулснаас тэргүүн байрт Б.Эрдэнэ-Очир, дэд байрт Б.Буянжаргал, гутгаар байрт Л.Даваа нар шалгарлаа. Зохион байгуулагч “Ирээдүй-Алтай” холбооноос тус наадмын хамгийн залуу шүлэгч буюу Есөнбулаг сумын 11 дүгээр ангийн сурагч Б.Майнбаярт, Монгол Улсын үндэсний номын сангийн хамт олноос яруу найрагч Г.Хосбаяр нарт тусгай шагнал гардууллаа. 

Наадмыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр, “Болор цом” наадмын дэд байрын болон “Алтан өд” шагналт, яруу найрагч, орчуулагч Хандхүүгийн Нямхишиг, “Урам хайрла” анхдугаар наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Цэцэгмаагийн Энхболд нар шүүн тунгаалаа. 

Наадмын нээлтэд Тоомойн Очирхүү агсны нэгэн үеийн уран бүтээлч Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Санжаажавын Оюун, найрагчийн шавь Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Хайдавын Чилаажав нар оролцож, Т.Очирхүүгийн бүтээл туурвилын онцлог, Монголын яруу найрагт оруулсан хувь нэмрийг дурдаж, дурсамж дэлгэлээ. Мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэг, Монгол Улсын гавьяат багш Д.Батсүрэн, яруу найрагч Р.Мөнхтариа, Ц.Ганболд, Ж.Батсайхан, Бя.Даваацэрэн, Т.Сайхнаа, В.Түвшинтогтох, О.Билэгсайхан зэрэг уран бүтээлчид уригдан ирсэн байлаа. 

Т.Очирхүү нь Анагаах ухааны дунд, дээд сургуулийг төгссөн, эмч найрагчдаас төрсөн анхны “Болор цомын эзэн” ажээ. Тиймээс түүний нэрэмжит наадмыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Соёлын төвд зохион байгуулсан бөгөөд хамт суралцаж байсан оюутан үеийн найзууд, өнөө цагийн эрүүл мэндийн салбарын алдартан, гавьяатууд зорин ирсэн байлаа. Мөн зохиолч, найрагчийн үелүүд, охин Т.Хулан, Т.Баянаа нар оролцож, төлөөлөл нь үг хэллээ. 

Яруу найрагч Т.Очирхүү “Манай ангийнхан”, “Зүүдний хайртай нутаг”, “Ээжтэйгээ өтлөх сайхан” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон дууны зохиогч юм. Наадмын үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Оюунцэцэг “Зүүдний хоймор Алтай”, “Ахан дүүс” хамтлагийн дуучин Т.Гантөмөр “Оюутан цагаа дурсана уу” дуунуудаар нь мэндчилж, МУБИС-ийн оюутан Т.Сарантуяа “Ёогүй Чулууны дууль”-ийг нь уншиж, Соёлын тэргүүний ажилтан А.Оросоо, хөтлөгч, дуучин, Б.Мэндбаяр нар ая дуугаа өргөлөө. 

Монголын зохиолчдын эвлэлийн болон Ч.Лодойдамбын шагналт зохиолч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Тоомойн Очирхүүгийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн харуулсан нь уншигчдын сонирхлыг татаж байлаа. Тэрээр яруу найраг, дууль, нийтлэлийн төрлөөр “Тэнгэрийн хаяаны од”, “Морьтой хүн”, “Газрын татах хүч”, “Алтайн унага”, “Алтан нулимс шиг навч”, “Чулууны магтаал”, “Аргамжааны чулуу”, “Тоомой панз миний аав” зэрэг 20 гаруй ном бүтээжээ. 
 

“Урам хайрла” наадмыг Тоомойн Очирхүүгийн 80 насны ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд өмнө нь 2006, 2008 онд болж байв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 2 жил өмнө

    Сайхааан.

  • Зочин - 2 жил өмнө

    Goy naadam boljee.

  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Суурин төлөөлөгч М.Димовскаг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Суурин төлөөлөгч М.Димовскаг хүлээн авч уулзав