Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа

Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь шилдээ шалгаруулж байна.

Түүнчлэн сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оноос эхлэн бусад сургуульд зөвлөн туслах эрх бүхий ментор сургуулийг шалгаруулж, урамшуулдаг болж буй юм.

Шагнал гардуулах үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нар нээж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын чанар, менежментийг сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-"Боловсролын чанарыг сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, боловсон хүчний чадавх, сургалтын орчин гэсэн суурь үзүүлэлтэд тулгуурлан хэмждэг учраас 2019 оноос эхлэн НЗДТГ-аас сургууль, цэцэрлэгийн ажлын үр дүнг үнэлж дүгнэн урамшуулж, дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ жилээс эхлэн ментор сургуулийг шалгаруулж, 400 сая төгрөгөөр урамшуулдаг болж байна. Ментор буюу зөвлөгч сургуулиуд амжилтаа улам бататгаж, цаашид зөвлөн туслах эрхтэй ажилласнаар өөрийгөө санхүүжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ. Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр ажлын үр дүнд ахиц, амжилт гаргах хөшүүрэг болох төдийгүй менежментийг сайжруулах чухал ач холбогдолтой. Иймээс хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлэхээр нийслэлийн зүгээс анхаарч ажиллах болно" хэмээлээ.

Шилдгээр шалгарч, шагнал хүртсэн сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн шилдэг менежменттэй, ментор сургуулиар шалгарсан 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн:

-Ментор сургуулиар шалгарсандаа баяртай байна. Сурлагын чанарт нөлөөлөх олон хүчин зүйл байдаг ч багш, эцэг эх, сурагчийн хамтын ажиллагааг сайжруулах нь мөн чухал тулгуур учраас менторлосон сургуульдаа үүнд чиглэсэн ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн. Ментор сургуулиар ажиллах хугацаанд хамтарч буй сургуульдаа туслалцаа үзүүлэхээс гадна харилцан суралцаж байсан нь ач холбогдолтой байлаа.

Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэгээр шалгарсан 121 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа:

-Манай цэцэрлэг шилдэг менежменттэй цэцэрлэгээр хоёр дахь удаагаа шалгарлаа. Бидний эрхэм зорилго хүүхэд бүрд аз жаргал бэлэглэсэн, ээлтэй цэцэрлэг байхад оршдог бөгөөд “Ялж, ялгар” гэсэн уриатай ажилладаг. Багш, эцэг эх, хүүхдийн оролцоог чухалчилж, хүмүүжлийн эерэг аргыг хүн бүрийн харилцаанд нэвтрүүлэхэд анхаарч байна гэсэн юм.

2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр индексийн V түвшинд үнэлэгдсэн 37 сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сургуулийн менежментийг сайжруулах” үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд нийслэлийн 150 сургууль хамрагдахад дундаж нь 76.26 хувьтай байсан нь өмнөх оноос 3.76 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний нийслэлийн дундаж 90.8 хувьтай үнэлэгдсэн нь өмнөх оны үнэлгээтэй харьцуулахад 2.7 хувиар, дүүргүүдийн дундаж 1.6-4.2 хүртэлх хувиар тус тус өсжээ.

2023-2024 оны хичээлийн жилд 655 цэцэрлэгийн 4250 бүлэгт 130,902 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд, төрийн өмчийн 167, төрийн бус өмчийн 148 буюу ерөнхий боловсролын нийт 315 сургуулийн 10,968 бүлэгт 385,279 сурагч тус тус суралцаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хан-Уул дүүргийн 121-р цэцэрлэг, 115-р сургууль Нийслэлийн “Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг”-ээр шалгарлаа

    Хан-Уул дүүргийн 121-р цэцэрлэг, 115-р сургууль Нийслэлийн “Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг”-ээр шалгарлаа