Өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн дэмжлэгээр, “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ы хүрээнд ажилтан, алба хаагчдынхаа амьдрах орчныг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор бодит дэмжлэг үзүүлж, өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.

Энэ үеэр ТТАХНЭ-ийн захирал Х.Бат-Ирээдүй "Эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Ариунтуяа танд Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны зүгээс талархал илэрхийлье. Нийт эмнэлгийн ажилтан алба хаагчддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье" гэлээ.

Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
