ХЭН ЮУ ХЭЛЭВ: НӨАТ-ын буцаан олголтын хувийг ТАВ болгох нь зөв үү?

ХЭН ЮУ ХЭЛЭВ: НӨАТ-ын буцаан олголтын хувийг ТАВ болгох нь зөв үү?

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох 100 гаруй мянган иргэний цахимаар дэмжсэн саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн. Уг асуудлаар нийгэмд хэлэлцүүлгүүд ихээр өрнөж буй. УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн зарим байр суурийг онцолж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: НӨАТ-ын талаар аж ахуй нэгжүүдээ сонсож УИХ хэлэлцэх ёстой

-УИХ-ын тухай хуулийн 39.2-т нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим технологиор санал авахаар хуульчилсан. Богино хугацаанд иргэд саналаа өгч, 100 мянгад хүрлээ. Иргэд эрх ашгийнхаа төлөө дуугарч чадлаа. Одоо УИХ-аар хэлэлцүүлэх нь тодорхой боллоо. Хууль учраас хуулийнхаа дагуу явна. УИХ хэлэлцэнэ.

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхэд Сангийн яам 600 гаруй тэрбум шаардлагатай гэсэн бол Худалдаа аж үйлдвэрийн танхимынхан 400 гаруй тэрбум гэсэн тоо хэлсэн. Ингэж 200 тэрбумын зөрүү гаргаж болохгүй шүү дээ. Тооцоо тодорхой бус байна.

Аж ахуйн нэгжийнхэндээ илүү итгэж байна. Яагаад вэ гэвэл тэд өөрийнхөө мөнгийг тоолж байна шүү дээ. Тиймээс бодит, тооцоо судалгааг гаргахын тулд хэлэлцэх ёстой. Монгол Улсын 100 мянган иргэн саналаа өгнө гэдэг их тоо. Цахим системд нэвтэрч санал өгөх бас тийм ч амар биш. Гагцхүү саналаа өгье гэж хичээсэн хүн л өгч байгаа учраас НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санал бол ард түмний хүсэл сонирхол юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр төсвийн орлого өсөх тул дэмжиж байна

-Иргэд НӨАТ-ын буцаан олголтоор наймаалцаж байна. Өнөөдөр 74 мянган аж ахуйн нэгжийн 50 хувь нь НӨАТ төлөхгүй байна. Мөн 50 саяас дээш орлогтой 4300 иргэн, 5400 аж ахуйн нэгжүүд  50 саяас дээш борлуулалт хийчихээд мөн төлөхгүй байна. Өөрөөр хэлбэл, 1,9 их наяд төгрөг далд эдийн засаг руу явж байна. УИХ-ын даргын санаачлагыг 100 мянган иргэн дэмжлээ.

Үүнийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Татварын суурь бааз нэмэгдснээр орлого 950 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг утгаар дэмжиж байна. Харин жадлан эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна.

Бид төрийн яаманд ажилласан, ухаантай эрдэмтэд, харин иргэд юу ч мэдэхгүй гэдэг байр сууринаас хандаж болохгүй. Сангийн яам төсвөө хамгаалж болно. Гэхдээ УИХ, ард түмний төлөөллийн байгууллага “Наадахаас зас” гэж хэлэхэд яам засах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 100 мянган иргэнийн саналыг үл тоовол ардчилал гэж яриад хэрэггүй

-УИХ цахим тогтолцоог ийнхүү нэвтрүүлж, ард түмнийнхээ дуу хоолойг сонссон нь ардчиллын том хэлбэр гэж харж байна. Аливаа зүйл цагаа олж, дэмжлэг авах хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг ард түмэн хүсч байна гэсэн үг.

Харин НӨАТ-ыг хуваалцдаг болсон  хууль бус үйлдийг мэдээд байгаа мөртлөө засахгүй сууна гэдэг хууль тогтоогч бидэнд байж боломгүй зүйл. Юуны төлөө  төр байгаа билээ. Зах зээлийн зохицуулалтыг НӨАТ-ын энэхүү татварын буцаан олголтод  өөрчлөлт хийснээр зөв голидролд нь оруулах ёстой.

Нэг жилийн дотор 5 их наядаар эдийн засгаа тэлж чадаж байгаа учраас 615 тэрбум олоход эргэлзээ байж болохгүй. Өнөөдөр энэ санал өгсөн 100 мянган иргэнийг үл тоогоод, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж чадахгүй бол ардчилал гэж яриад хэрэггүй.

Харин цаашид ард иргэдийн саналыг авч олон хуульд өөрчлөлт оруулж, хэлэлцэх эхлэл  гэж харах ёстой. Хууль тогтоох үйл ажиллагаанд ард иргэдийн оролцоог нээж өгч байна шүү дээ.

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга харицлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр: Бидэнд боломж бий, төсвийн зардлаа л танах хэрэгтэй

-Татварын үндсэн зарчим тэгш шударга байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр 615 тэрбум олох хэцүү гээд байна. Энэ үгүй юм.

2022 онд Авлигатай тэмцэх газар төсөвт 2,3 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн.  Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Нүүрс, төмрийн хүдрийг зарж орлого олсон. Одоо зэсээ худалдах хэрэгтэй.

Зэс тойрсон шимэгч нарыг болиулах хэрэгтэй. Зэсийг худалдвал их наядаар орлого нэмэгдэх магадлалтай. Бидэнд боломж байна. Зохицуулалтай төртэй улс орон хөгжиж байна. Бид ядаж төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй. Зардлаа хэмнэх хэрэгтэй. Энэ мэт олон хэмнэлтээс 615 тэрбум байтугайг олно. 100 мянган хүн санал өгнө гэдэг асуудал байна гэсэн үг учраас УИХ хэлэлцэх ёстой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо

    “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо