Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөл санаачлагчийн танилцуулснаар, хотын хүн амын өсөлт, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсээр байна. Манай улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 56 хувь буюу 712,992 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Сүүлийн 10 жилд улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 107 хувиар буюу 2 дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар хувь буюу 1.9 дахин нэмэгдсэн.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод жилд дунджаар 40 гаран мянган иргэн шинээр бүртгэгдэж байгаа бол сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47,000 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байна. 

Авто замын түгжрэлийг бууруулах үндсэн онол (Антони Давнс)-оор авто замын сүлжээг нэмэгдүүлэх, өргөтгөх, эсвэл эгнээний тоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүд нь замын түгжрэлд үр ашигтай нөлөө үзүүлдэггүй гэж үздэг. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд  531 км-ээс 1,213 км болж, 43 хувиар нэмэгдсэн ч тус хугацаанд 1.9 дахин нэмэгдсэн 712.9 мянган нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг авто замын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байна.

              Улс орнууд төлбөртэй бүс тогтоох, шатахууны борлуултад татвар ногдуулах, төлбөртэй зам барих зэргээр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах олон шийдлийг хэрэгжүүлж байгаагаас төлбөртэй бүс тогтоох нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр нөлөө үзүүлж байна. Сингапур, Лондон, Стокхолм хотуудын туршлагаас харахад төлбөртэй бүс тогтоох замаар авто машинаар зорчих дадлыг өөрчилж, иргэдийн зорчилтийг илүү үр дүнтэй болгосноор түгжрэлийг 20-30 хувиар бууруулсан сайн туршлага байна.

"Түгжрэлийн төлбөрийн орлогоор нийтийн тээврийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, явган алхах, дугуй унах хэвшлийг түгээн дэлгэрүүлж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр дүнтэй зарцуулж байна.

Тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах, цаашид хэвийн хэмжээнд байлгахын тулд Улаанбаатар хотын тээврийн эрэлтийн менежмент, ялангуяа түгжрэлийн төлбөрийн тогтолцоог бий болгох нь автомашины хэрэглээг бууруулах, нийтийн тээвэр, моторт бус тээврийн хэрэгслийг идэвхжүүлэх, түгжрэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна" гэлээ.

 

Үргэлжлүүлэн гэр хорооллыг орон сууцжуулахтай холбогдуулан дараах танилцуулгыг хийв. Манай улсын хувьд нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 412.5 мянган өрх амьдарч байгаагаас 51.4 хувь буюу 212 мянган өрх нь орон сууцанд, үлдсэн 48.6 хувь буюу 200 мянган өрх нь гэр хороололд амьдарч байна. Нийслэлийн хүн амын тал хувь нь гэр хороолол буюу инженерийн дэд бүтцийн хангамжгүй, агаар, хөрсний бохирдолтой нөхцөлд амьдарч байгаа нь тулгамдаж буй олон асуудлын эх үүсвэр болж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэсэн судалгаа гарсан. Тодруулбал, гэр хороололд 163,742 яндан байгаа нь агаарын бохирдлын 31 хувийг үүсгэж байна. Хөрсийг бохирдуулж буй үндсэн хүчин зүйлсийн нэг нь гэр хорооллын нүхэн жорлон болоод байна.

Гэр хорооллын нийт өрхийн 92.3 хувь нь буюу хөрсийг бохирдуулагч, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 144,992 нүхэн жорлонтой байна. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах юм. Гэр хорооллын замбараагүй тэлэлтийг хязгаарлах, нягтаршлыг зохицуулах зорилгоор цөөнгүй бодлого, төлөвлөгөөг боловсруулж батлуулсан ч хэрэгжилт хангалтгүй байна.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл”-ийн багийн 2022 оны 09 дүгээр сард хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа болон Шархад дэд төвүүдийн ойролцоох судалгаанд хамрагдсан гэр хорооллын нийт иргэдийн 70% нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд орох сонирхолтой байна.

Тухайлбал, Сэлбэ дэд төвийн хамрагдсан нийт талбарын 69% нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд орох сонирхол илэрхийлсэн бол эдгээр иргэдийн 78% нь амьдарч буй газраа орон сууцаар солих хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Харин Баянхошуу дэд төвийн талбарт хамрагдсан нийт талбарын 71% нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд орох сонирхол илэрхийлсэн бөгөөд эдгээр иргэдийн 73% нь амьдарч буй газраа орон сууцаар солих хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар эзэмшигч, өмчлөгч иргэдийн дунд 2023 оны 09 дүгээр сард явуулсан санал асуулгаар Баянхошуу дэд төвд хамрагдах 1813 нэгж талбар (162 га)-аас 85.3% нь, Сэлбэ дэд төвд хамрагдах 2003 нэгж талбар (158 га)-аас 82.8% нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иар хэрэгжүүлэхийг тус тус дэмжсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна