Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан: "Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн хамт МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм.
Энэ нь төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлдэг. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг мэргэжлийн түвшинд төлөөлж, төртэй харилцах харилцааг бий болгоно.
Хуулийн шинэчлэлээр хувийн хэвшлийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Компанийн төлбөрийн чадваргүй болсныг хангах, хувийн хэвшил үйл ажиллагаагаа ил тод явуулах, татварын зохицуулалттай холбоотой хууль эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэв.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
