БОХХААБХ:Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

БОХХААБХ:Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2023.11.15/ 11 цаг 58 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Газрын тухай хуулийг багцаар нь бус аливаа хуулийн төслүүдийг дагалдуулан хавсарга мэт оруулж, нэмэлт, өөрчлөлт хийх нь зүйтэй эсэх, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуультай энэ хуулийн төсөл зөрчилдөж буйг хэрхэн шийдвэрлэхийг, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хүрээ хязгаар нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотод эсвэл улсын хэмжээг хамрах эсэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хуулийн төсөлд маргаан таслах зөвлөл байгуулахаар тусгасан нь хэр оновчтой болохыг тодруулж байв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хуулийн төслийг дэмжихийн зэрэгцээ цаашдаа бүх шатны Засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлэх, бие даан үйл ажиллагаагаа явуулах, газар чөлөөлөх, худалдан авах эрх зүйн орчныг нээж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нийслэлийн түгжрэл, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд зэргэлдээ оршиж буй нэгжүүдийнхээ эрх ашигруу дайрах нь зохимжгүй тул эдийн засгийн тусгай бүс байгуулахдаа бусад аймгийн газар нутгаас оруулах асуудлыг Ажлын хэсэг эргэн нягтлах, улмаар аливаа асуудлыг шийдвэрлэх зохицуулалт нь хуулийн төсөлд хоёрдмол утгагүй, тодорхой тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр, Улсын Их Хурлаас  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолд Газрын багц хуулийн төсөл болон түүнд нийцүүлэн Ашигт малтмалын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулан 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын Их Хуралд  өргөн мэдүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан гэсэн нэмэлт тайлбарыг хийв.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан цаг алдахгүйн үүднээс Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариултдаа тодотгохын зэрэгцээ энэхүү хуулийн төслийг өргөн барихад Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдаагүй байсан төдийгүй Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслүүдээ татан авсан тул нийслэлийн хотын хувьд тулгамдсан, газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг тодотгохоос өөр аргагүй гэж байлаа.

Мөн тэрбээр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай уг хуулийн төсөл зөрчилдөх зүйлгүй гэхийн зэрэгцээ Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд нийслэл Улаанбаатар хот руу чиглэсэн зохицуулалтуудыг л тусгасан хэмээх нэмэлт тайлбарыг өгсөн.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Богдхан Уулын дархан цаазат газрын талбайн хэмжээг бууруулахгүйгээр хилийн цэст хэрхэн өөрчлөлт оруулахыг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Богдхан Уулын дархан цаазат газрын талбайн хэмжээг бууруулахгүйгээр хилийн цэст өөрчлөлт оруулсныхаа дараа газраас нь авах гэж байгаа нь тогтоолын төслийн 2 дугаар заалтад "Газар албадан чөлөөлөх холбоотой харилцааг зохицуулсан тул цаашид улсын хэмжээнд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхтэй холбоотой" гээд тусгасан байгаа нь газрын тэлэлт харагдаж байна хэмээн хардаж байна. Үүнд орон нутаг, иргэдтэй ямар нэг зөвшилцөл хийх асуудал харагдахгүй байна гэсэн санал хэлж байлаа.  

Тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Барилгын салбарын 33 компанийн ажлын гүйцэтгэлийн түүхийг шалгаж байна

    Барилгын салбарын 33 компанийн ажлын гүйцэтгэлийн түүхийг шалгаж байна